Шударга мэдээ
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны 20176 иргэнийг шинжилгээнд хамруулж дууслаа

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдэд тус хороодын 20176 иргэнийг PCR шинжилгээнд бүрэн хамрууллаа.
Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор зохион байгуулсан шинжилгээнд 08-ны өдөр 8539, 09-ний өдөр 10009, 10-ны өдөр 1628 хүн хамрагдсан байна. Дээрх хороодод халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд явуулын 58 багийн 600 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон цагдаа, тагнуул, онцгой байдал, мэргэжлийн хяналтын 300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн ажиллалаа.
Шинжилгээний үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн тодорхой байршилд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06:00 цагт цуцалж, иргэд болон автомашины зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.
Мөн нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний 30 цэг 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тогтсон цагийн хуваарийн дагуу ажиллана гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.
Шударга мэдээ
Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг болох нь нотлогдлоо
Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Батболдтой холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхээс царцаасан гэх зэрэг мэдээлэл цахим орчин тарах болсон билээ. Өнөөдөр түүний “оффшор хөрөнгө байх магадлалтай” гэх байрны зургууд цахим орчинд гарсан. Тэгвэл дээрх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй хуурамч мэдээлэл болох нь баримтаар нотлогдлоо.
Тодруулбал, АНУ-ын Нью-Иорк мужийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авмагцаа өөрийн онлайн мэдээллийн санд тавьсанаас биш тухайн асуудлаар шүүх ажиллагаа огт явагдаагүй байна. Мөн дээрх нэхэмжлэлд хавсаргасан материалд дурдагдсан үл хөдлөх хөрөнгүүд С.Батболдтой холбоотой гэдгийг нотлох баримт болох үндэсгүй байгаа аж. Иймд тухайн нэхэмжлэлийн шүүхийн харьяалалыг тогтоох болон нотлох баримт болохуйц баримт сэлтийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргуулах шүүхийн шаардлагыг хүлээн авсаны дараа нэхэмжлэгч тал 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр С.Батболд болон бусад этгээдтэй холбоотой нэхэмжлэлээ тухайн нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татан авсан бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр тухайн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүтнээр нь татан авчээ.
Шударга мэдээ
Цэргийн тангаргийг монгол бичгээр бичиж өрсөлдөв
Түүнчлэн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд байнгын бие бүрэлдэхүүний дунд “Цэвэр монгол бичигтэн” уралдааныг зохион байгуулж явууллаа. Ингэхдээ Цэргийн тангаргийг монгол бичгээр хэрхэн цэвэр, уран бичих вэ гэдгээр өрсөлдсөн бөгөөд уралдаанд 30 гаруй офицер, ахлагч оролцож, бүтээлээ ирүүлсэн юм. Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ахлах ахлагч Ч.Ганзам, дэд байрт дэд ахлагч У.Отгонзаяа, гутгаар байрт дэслэгч Ц.Ууганбаяр нар бусдыгаа манлайлан оролцлоо.
Ахлах дэслэгч Э.Ууган-Эрдэнэ (Зэвсэгт хүчний 110 дугаар анги)
Шударга мэдээ
“Ковид-19” халдвар илрүүлэх шинжилгээний цаг авах заавар
Коронавируст “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд, доорх зурган тайлбарын дагуу шинжилгээний цаг авч үйлчлүүлнэ. Тухайлбал www.eruul.gerege.mn сайтаар нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээний цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой юм.
Шинжилгээний төвүүд зөвхөн цахимаар олгосон цагийн дагуу харьяалал харгалзахгүй үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: НЭМГ
-
Чөлөөт цаг2020/09/14
Уурхайчид дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих 3 сарын аянд нэгдлээ
-
Шударга мэдээ2020/12/02
Emart дэлгүүр эмх замбараагүй байдлаас сэргийлж байна
-
Шударга мэдээ2021/01/26
Сү.Батболдын эсрэг мэдээлэл гүтгэлэг болох нь нотлогдлоо
-
Чөлөөт цаг2020/11/09
Кинон дээрх ноцтой алдаануудаас…