Цаг үе
Төгсөх ангийн сурагчид, англи хэлний багш нарын дунд "Цахим ном" төсөл хэрэгжиж эхэллээ

Хичээл сургууль амарсан, "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор олон нийтийг хамарсан сургалт, арга хэмжээг хориглосон. Иймд төгсөх ангийн 320 сурагч, англи хэлний 30 багшийн дунд 6 сарын турш үргэлжлэх англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилго бүхий "Цахим хом" төслийг хэрэгжүүлж эхэллээ. Цахим номын санд 26 хэвлэлийн компаний, 1300 ном багтжээ.
Лингорс компанитай хамтран тус төсөл хэрэгжих ба хэл яриа дуудлага бичвэр 4 төрлөөр англи хэлний мэдлэгээ сайжруулах бүрэн боломжтой. Эхний ээлжинд "21 өдөр-21 ном" унших зорилтот арга хэмжээг зохион байгуулна. Төсөл хэрэгжихэд шаардлагатай 20 сая төгрөгийг аймаг орон нутгаас бүрэн шийдвэрлэж, багш сурагчдынхаа гадаад хэл тэр дундаа англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийлээ.
Цаг үе
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.
Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Цаг үе
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.
Цаг үе
Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ
Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос 2023 оны есдүгээр сарын 22-ноос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод амжилттай хүрлээ.
Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн. Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэлээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
-
Цаг үе2020/07/06
АНУ-ын Дээд шүүх Макаогийн тэрбумтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов
-
Цаг үе2021/04/05
18-аас дээш насныхан хэрхэн вакцин хийлгэх вэ
-
Цаг үе2021/09/20
УОК-ын Шуурхай штаб: Арваас дээш хүнтэй уулзалтад оролцохоос зайлсхий
-
Улстөр нийгэм2021/05/09
“COVID-ийн дараах үе, цаг уурын хямрал сэдэвт” Дэлхийн сэтгүүлчдийн ...
Сэтгэгдэл