Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хулгайн замаар дэглэм зөрчиж хот хооронд зорчвол 500 мянган төгрөгөөр торгоно эсхүл 7-30 хоног баривчилна

Огноо:

,

Улаанбаатар хотод коронавирусний халдварын голомт үүсээд байгаатай холбогдуулан энэ сарын 11-ний өдрийг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжиж, иргэдийг хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаад байгаа билээ.

Энэ өдрүүдэд нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн болон хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслийн ачаа тээврийн машиныг хотоос гаргаж байгаа бөгөөд Улаанбаатар хот руу хүнс, шатахуун тээврийн хэрэгсэл болон зайлшгүй эмнэлгийн бичигтэй иргэд PCR эсвэл түргэвчилсэн оношилгооны бичгээ үзүүлэн асуумж бөглөөд нэвтэрч байгаа юм.

Гэвч зарим иргэд журам зөрчж хөдөө, орон нутаг руу зорчих явдал байгаатай холбогдуулан Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн  5.13.2 дахь заалтыг үндэслэн батлагдаагүй замаар хязгаарлалтын дэглэм зөрчиж хот хооронд зорчсон иргэнийг 500 мянган төгрөгөөр торгох  эсхүл 7-30 хоног баривчилна гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.

Иймд иргэд та бүгдийг эрсдэлтэй үйлдэл гаргахгүй байхыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

ШӨХТГ: Савласан сүүний шошгололтын мэдээллийг шинэчилж эхэлжээ

Огноо:

,

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас савлагаатай шингэн сүү үйлдвэрлэгч “АПУ дейри” ХХК-ийн “Цэвэр сүү”, “Сүү” ХК-ийн “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь бүтээгдэхүүний орц, найрлага бүхий агуулгатай зөрүүтэй, түүнчлэн шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тусгаж хэрэглэгчийг төөрөгдүүлэхэд чиглэгдсэн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасныг зөрчсөн байх тул зөрчлийг арилгуулахаар Улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. “Сүү” ХК-аас албан шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд гурван шатны шүүхээс ШӨХТГ-ын шийдвэрийг хууль ёсных хэмээн шийдвэрлэсэн. Иймд ШӨХТГ-аас Улсын ерөнхий байцаагчийн шаардлага болон шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тус компанид шаардлага хүргүүллээ.

“Сүү” ХК-ийн зүгээс Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгах арга хэмжээ авч буй талаар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/90 дугаартай албан бичгээр хариу ирүүллээ. Тус компани “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр, дизайн болон сав боодлын мэдээллийг шинэчилж, зарим сүүний шошгололтод “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тэмдэглэж байсныг орц найрлагаас хамаарч аль нэгийг тусгахаар өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан шинээр сав боодол захиалж хийлгүүлэн, тоног төхөөрөмжийн тохируулгын ажлыг хийж эхлүүлсэн байна.

Дээрх зөрчлийг арилгаж, сав боодлын мэдээлэл шинэчлэгдсэнээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасны дагуу хэрэглэгч бүтээгдэхүүний талаарх бодит мэдээллээр хангагдах боломж бүрдэх юм.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Золбин нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр боллоо. 

Зөвлөгөөний үеэр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Золбин нохой, муур олон болж байна. Үүнд анхаарал хандуулахгүй бол болохгүй нь. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор арга хэмжээ зайлшгүй авах шаардлагатай байна” хэмээсэн. Мөн дүүргийн Засаг дарга нар үүнтэй санал нэг байсан бөгөөд золбин, нохой, муурын устгалын аргыг өөрчлөх шаардлагатай байгааг онцолж байлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нэг хэсэг мөнгөний асуудалтай холбоотойгоор нохой устгалын ажил зогссон байсныг сэргээсэн. Нэг нохой устгах зардал 12 мянган төгрөгийг 16 мянган төгрөг болгох саналыг холбогдох байгууллагаас илрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн компани нохой устгадаг. Цаашид Цагаан даваанд нохойг унтуулдаг үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Буу барьж нохой устгах нь зохисгүй болоод байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ЕБС-ын хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

Ерөнхий боловсролын сургуулиудын  хоёрдугаар улирлын хичээл өнөөдөр эхэлнэ.  Харин 2 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд буюу сар шинийн өдрүүдэд сурагчид амарна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2023/02/02

"Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэ...

Цаг үе2023/02/02

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Цаг үе2023/02/02

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цаг үе23 цаг 8 минут

Гавлын ба нүүрний ясны хугарлын мэс заслын тусламж, үйлчилгээний 85 ...

Улстөр нийгэм23 цаг 15 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Элчин сайд бараалхлаа

Улстөр нийгэм23 цаг 19 минут

УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хороонд ажиллалаа

Үзэл бодол23 цаг 24 минут

Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт хийж, үндэсний үйлдвэрлэгчдээ...

Улстөр нийгэм23 цаг 30 минут

Экспортыг дэмжих арга хэмжээний тухай төслийн талаарх хэлэлцүүлэг зо...

Улстөр нийгэм23 цаг 40 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Цаг үе23 цаг 51 минут

Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч...

Санал болгох