Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Өмнөговь аймгийн Онцгой комиссын хуралдаан боллоо

Огноо:

,

Өмнөговь аймгийн Онцгой комисс 2021 оны анхдугаар хуралдаанаа хийлээ
 
1. Томуу томуу төст өвчин, коронавирусын өнөөгийн нөхцөл байдал
2. Гашуун сухайт боомтод ажлын хэсэг ажилласан тухай
3. Гашуун сухайт "Ногоон бүс"-ийн Шуурхай штабын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
4. Хулгайн тээвэртэй холбоотой асуудал
5. Коронавируст халдвар салбар дундын 5 дахь эрсдлийн үнэлгээ, аймгийн зудын эрсдлийн үнэлгээний үр дүнг танилцуулав.
 
Өмнөговь аймгийг НОГООН БҮС байлгах зорилго дор иргэн бүр албан байгууллага бүхэн дор бүрнээ хариуцлагатай ажиллах хэрэгтэй.
 
✅Хулгайн тээвэр хийхгүй байх
✅Хулгайн тээврээр ирэхгүй байх
✅Эрсдэлтэй бүсээс хулгайн замаар нэвтрэхгүй байх
✅Альфард зэрэг автомашинаар хүнс тээвэр, зорчигч тээврийг хууль бусаар хийхгүй байх
✅Өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж, хариуцлагаа өндөржүүлэхийг уриалж байна.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Хилийн боомтууд дээр гаалийн салбар лабораторийг байгууллаа

Огноо:

,

Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гаалийн хяналтыг сайжруулах зорилгоор хилийн боомтууд дээр төрөлжсөн чиглэлээр гаалийн салбар лабораторийг байгуулж, шинжилгээний 90 тоног төхөөрөмжийг суурилуулан, ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа эхэллээ.
Үүний үр дүнд
 
- Улсын хилээр экспортолж буй хүдэр баяжмалын үндсэн болон дагалдах металлуудыг болон нүүрсэнд чанарын болон хорт үзүүлэлтийг шинжилж байна.
- Нефтийн бүтээгдэхүүний чанар, найрлагыг тодорхойлсноор онцгой албан татварыг зөв ногдуулна
- Магадлан шинжилгээнд хамрагдах хугацааг 2 дахин бууруулж, гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг 25% багасгав.
- Гаалийн төв лабораторийн ачааллыг 25-30% бууруулж, лабораторийн үйлчилгээг хүртээмжтэй болголоо.
 
 
Эх сурвалж: ГЕГ
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зүрхний хэм алдагдлын үед хэрэглэх эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлнө

Огноо:

,

ЭМДЕГ-аас Щвецарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөн олгож байна. Дээрх 19 төрлийн эмийн жагсаалтад багтах “Зүрхний хэм алдагдал”-ын үед хэрэглэх эмийн нэр, төрөл, тун хэмжээг танилцуулж байна. 

Бид “Новартис аксес” хөтөлбөрийг илүү урт хугацаанд хэрэгжүүлэхээс гадна, эмийн нэр төрлийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахад анхааран ажиллаж байна. Та "Новартис аксес" хөтөрбөрийн хүрээнд ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой эмийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийслэлийн Нийтийн тээврийн газарт албан шаардлага хүргүүллээ

Огноо:

,

Нийслэлийн Нийтийн тээврийн газарт Улсын Ерөнхий байцаагчийн хугацаатай Албан шаардлага хүргүүллээ. Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн оролцоо нэн чухал. Гэтэл иргэдийн мэдээлэл авах эрх хангагдахгүй байна. Иргэн хаашаа явахын тулд ямар чиглэлийн автобусанд суух нь тодорхойгүй, бусдаас мэдсэн ч хэзээ ирэх нь таамаг мэт байна.
 
 
 
Эх сурвалж: ШӨХТГ
Дэлгэрэнгүй унших

Санал болгох