Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Маршрутын бус замаар зорчин ирж байгаа иргэдийг буцааж байна

Огноо:

,

2021 оны 01-р сарын 05 ны 20:00 цагийн байдлаар Цогт-Овоо сумын постод маршрутын бус замаар ирсэн 10 гаруй тээврийн хэрэгслийг зорчигчдын хамт буцааж эхэллээ. Эдгээр автомашинууд Улаанбаатар хот, Төв аймаг, Дундговь аймгийн постоор дайраагүй маршрутын бус замаар ирсэн бөгөөд бүгд Цагаан хад орохоор явж байгаа юм.
 
Халдвар эрсдэл нэмэгдэж байгаа тул “Ногоон бүс”-д зорчин ирж байгаа хөдөлгөөний хяналтыг чангатгах, хаах хүртэл арга хэмжээ авах талаар АОК хэлэлцэж байна. Өнөөдрийн байдлаар хяналтын постоор ороогүй ирсэн 10 гаруй автомашиныг Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид Цогт-Овоо сумаас Дундговь аймгийн Хулд сум хүртэл хүргэж өгөхөөр явж байна.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Хилийн боомтууд дээр гаалийн салбар лабораторийг байгууллаа

Огноо:

,

Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гаалийн хяналтыг сайжруулах зорилгоор хилийн боомтууд дээр төрөлжсөн чиглэлээр гаалийн салбар лабораторийг байгуулж, шинжилгээний 90 тоног төхөөрөмжийг суурилуулан, ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа эхэллээ.
Үүний үр дүнд
 
- Улсын хилээр экспортолж буй хүдэр баяжмалын үндсэн болон дагалдах металлуудыг болон нүүрсэнд чанарын болон хорт үзүүлэлтийг шинжилж байна.
- Нефтийн бүтээгдэхүүний чанар, найрлагыг тодорхойлсноор онцгой албан татварыг зөв ногдуулна
- Магадлан шинжилгээнд хамрагдах хугацааг 2 дахин бууруулж, гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааг 25% багасгав.
- Гаалийн төв лабораторийн ачааллыг 25-30% бууруулж, лабораторийн үйлчилгээг хүртээмжтэй болголоо.
 
 
Эх сурвалж: ГЕГ
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зүрхний хэм алдагдлын үед хэрэглэх эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлнө

Огноо:

,

ЭМДЕГ-аас Щвецарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөн олгож байна. Дээрх 19 төрлийн эмийн жагсаалтад багтах “Зүрхний хэм алдагдал”-ын үед хэрэглэх эмийн нэр, төрөл, тун хэмжээг танилцуулж байна. 

Бид “Новартис аксес” хөтөлбөрийг илүү урт хугацаанд хэрэгжүүлэхээс гадна, эмийн нэр төрлийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахад анхааран ажиллаж байна. Та "Новартис аксес" хөтөрбөрийн хүрээнд ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой эмийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийслэлийн Нийтийн тээврийн газарт албан шаардлага хүргүүллээ

Огноо:

,

Нийслэлийн Нийтийн тээврийн газарт Улсын Ерөнхий байцаагчийн хугацаатай Албан шаардлага хүргүүллээ. Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн оролцоо нэн чухал. Гэтэл иргэдийн мэдээлэл авах эрх хангагдахгүй байна. Иргэн хаашаа явахын тулд ямар чиглэлийн автобусанд суух нь тодорхойгүй, бусдаас мэдсэн ч хэзээ ирэх нь таамаг мэт байна.
 
 
 
Эх сурвалж: ШӨХТГ
Дэлгэрэнгүй унших

Санал болгох