Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

QR авах хүсэлтийг Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүлээн авна

Огноо:

,

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарсан. 

Уг захирамжид хавсралтаар баталсан 15 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллагууд ажиллах  бөгөөд тэдгээр аж ахуйн нэгж өмнө нь  авсан QR код бүхий зөвшөөрлөөрөө нийслэлийн замын хөдөлгөөнд  оролцоно. 

Харин өмнө нь  хязгаарлалтад  багтаж байсан такси  үйлчилгээ болон хүүхэд хамгааллын чиглэлээр  ажилладаг  байгууллагуудад шинээр QR код олгох бөгөөд тэдгээр нь хүсэлтээ  nokshtab@ulaanbaatar.mn email хаягаар ирүүлэх юм. 

Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байх бөгөөд Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүсэлтийг хүлээн авах аж. 

Байгууллага системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудаст хандан татаж авна. Хязгаарлалтад багтаагүй 15 үйл ажиллагааны чиглэлээс бусад байгууллагын хүсэлтийг хүлээн авахгүй, буцаах юм.  

  1. Байгууллагын чиг үүргийг тодорхой бичих  
  2. Байгууллагын регистрийн дугаарыг үнэн зөв бичих  
  3. Байгууллагын нэрийг бичихдээ хашилт буюу “ тэмдэглэлийг ашиглахгүй байх  
  4. Автомашины улсын дугаарыг бичихдээ зай авахгүй үргэлжлүүлж бичнэ
  5. Microsoft Excel файлаар бэлтгэнэ 
  6. Зөвшөөрлийн хуудсыг буцааж хүлээн авах  ажилтны албан тушаал,  нэр,  e-mail хаяг, утасны дугаарыг тодорхой бичих
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.долларыг давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ

Огноо:

,

Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө. Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн. Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулав.

ГВУН нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог.

Дүрслэл 1. Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ, хүрэлцээт байдлын үзүүлэлт

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Малын сэг зэмийг бүрэн устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна

Огноо:

,

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 385000 толгой мал өвөлжиж, зудын хүнд нөхцөлд нийт 13011 тоо толгой мал хорогджээ. Отроор нийт 45000 мал өвөлжиж, хаваржсанаас 5000 гаруй мал хорогдсон байна.   

Хорогдсон малын сэг зэм устгах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор айл өрхийг үерээс хамгаалах зурвас байгуулах ажлыг сумын захиргаа төлөвлөн, зохион байгуулж байна. БОАЖЯ-наас энэ чиглэлийн үйл ажиллагаанд бүрэн дэмжлэг үзүүллээ.

Малын сэг зэм их байгаагаас байгальд хаягдсан хогийн тархац их байна. Тус сумын нийт 76205 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийх шаардлагатай байгаа бөгөөд малын сэг зэм устгах 5 цэг байгуулсан байна.

Зуд турхантай сумдад ажиллах үеэр иргэд, малчдын санал, сэтгэгдлийг сонсож, Монгол Улсын Засгийн газар өгсөн шийдвэрийн дагуу шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Эх сурвалж: БОАЖЯ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Том малын зүй бус хорогдол улсын хэмжээнд 3.5 сая болжээ

Огноо:

,

Том малын зүй бус хорогдол 2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд 3.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 2.9 сая толгой малаар өссөн байна. Малын төрлөөр нь авч үзвэл хонь 1.7 сая, ямаа 1.3 сая, үхэр 332.0 мянга, адуу 183.5 мянга, тэмээ 1.8 мянган толгойгоор тус тус хорогдсон байна. Нийт хорогдсон малын 49.0 хувийг хонь, 36.1 хувийг ямаа эзэлж байна.

2024 оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд оны эхний малд эзлэх том малын зүй бус хорогдол 5.4 хувьд хүрчээ. Аймгаар нь харвал Сүхбаатарт аймагт 1.0 сая том мал буюу оны эхний малтай харьцуулахад 26.4 хувь нь хорогдсон байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох