Үзэл бодол
УИХ-ын дарга Г.Занданшатар хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудад албан бичиг илгээлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт “Хүсэлт тавих тухай” албан бичиг илгээлээ.
Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын даргад илгээсэн албан бичигтээ, Авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломжийг хууль хяналтын байгууллага олгож байгаа тухай иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилж байгаа төдийгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдын авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, хэт хөнгөн ял оногдуулсан талаар мэдээлэх боллоо.
Ялангуяа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг буруу хзрэглэсэн талаар шүүмж, маргаан гарч байна.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, түүнчлэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хзлбэрт тохирсон байна гэсэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим хэнд ч алагчлалгүй үйлчлэх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно" гэж заасан бөгөөд Эрүүгийн хзрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтзй гэж үзвэл яллах дүгнзлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлж, шүүгдэгчид оногдуулах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ болон бусад асуудлын талаарх дүгнэлтээ шүүхэд гаргадаг.
Иймд олон нийтийн зүгээс гаргаад байгаа хэт хөнгөн ял оногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн гэсэн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дугээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл бий болсон эсэхийг шуурхай нягтлан үзэж, цаашид ял завшуулахгүй байх хууль зүйн бүх талын арга хэмжээ авахыг хүсье гэжээ.
Харин Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид илгээсэн албан бичигтээ, Хууль хяналтын байгууллагууд хэргийг мөрдөн шалгах ажиллагааг удаашруулдаг, хэргийн бодит байдал, гэм бурууд нийцэхгүй ялыг шүүхээс оногдуулдаг, хүнд суртал гаргадаг, түүнчлэн шүүхээс хэрэг буцах, шүүх хурлыг удаа дараа хойшлуулдаг зэрэг нөхцөл байдлууд нь хууль, шүүхийн байгууллагуудад иргэдийн итгэх итгэлийг алдуулж, ял завшуулах үндэслэл болж байгаа талаарх иргэд, олон нийтийн шүүмжлэл тасрахгүй байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, мөн хэсгийн 4 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэж заасан, түүнчлэн дээр дурдсан хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль хэрэглээний талаар алдаа дутагдал гарсан эсэхэд дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авахыг хүссэн байна.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Улстөр нийгэм2023/03/22
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 815 хэрэг шалгагдаж байна
-
Улстөр нийгэм2021/06/17
Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төсөл дэмжигд...
-
Цаг үе2023/02/02
НОСК: Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг гаргалаа...
-
Улстөр нийгэм2021/11/03
УИХ-ын байнгын хорооны хуралдаан болно
