Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR кодыг заавал уншуулна уу

Огноо:

,

Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх www.qr.119.mn цахим системийг хэрэглээнд нэвтрүүллээ. ААН байгууллагууд www.qr.119.mn цахим хуудсанд хандан, байгууллагын нэр, холбогдох утас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, QR код үүсгэх товчийг дарж, гарч ирсэн QR кодыг үүдэндээ байршуулна. Иргэд гар утсандаа EBarimt аппликейшнийг суулгаж аппликейшнруу ороход нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана. Тухайн цэсрүү орж QR код хэсэг гарч ирэхэд тухайн ААНБ-ын QR кодыг уншуулна.

Иргэн та QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход явсан маршрут хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг шинжилгээнд хялбар шуурхай хамруулах, халдварын тархалтыг бууруулах, “Ковид-19”-ийн талаарх мэдээлэл таны гар утсанд очих боломж бүрдэх юм. /Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt аппликейшнаа шинэчлэхийг анхаарна уу/

Одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 21036 ААН байгууллагууд QR код байршуулсан бол  24 цагийн дотор 19687 иргэн 34167 удаа уншуулсан байна.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ6 цаг 23 минут

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Цаг үе6 цаг 26 минут

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Цаг үе6 цаг 29 минут

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих...

Урлаг спорт6 цаг 32 минут

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хан...

Шударга мэдээ6 цаг 35 минут

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, ба...

Улстөр нийгэм6 цаг 51 минут

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

Цаг үе7 цагын өмнө

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохио...

Улстөр нийгэм7 цаг 6 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жог...

Улстөр нийгэм7 цаг 11 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Цаг үе7 цаг 13 минут

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Санал болгох