Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх дээд хэмжээний цахим уулзалт оролцлоо

Огноо:

,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр батлагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож үг хэллээ.

Дэлхий даяар тархсан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал сайжрах цагт улс орнууд эдийн засгаа ногоон, илүү тэсвэртэй, тогтвортой замаар сэргээх, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт тусгагдсан зорилгуудад хүрэхийн тулд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгуудаа ахиулан тодорхойлох шаардлага үүсээд буй учраас Нэгдсэн Үндэстний Байгууллага, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Франц Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-ыг зохион байгууллаа.

Дээд хэмжээний цахим уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцон үг хэлж, Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон үндэсний хувь нэмрээ ахиулан тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхэд чиглэсэн урт хугацааны бодлогоо танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн нийт салбар, хүн ардын амьдрал ахуйн бүх түвшинд эрсдэлийг нарийн тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад оруулах хувь нэмрийг тусгасан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийг баталж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дээд хэмжээний цахим уулзалтад хэлсэн үгийнхээ эхэнд, цар тахлын гамшиг дэлхийг бүхэлд нь хамарч буй энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг илүү их анхаарч, сөрөг үр дагаврыг нь бууруулах талаар шийдэмгий, дорвитой алхам хийх шаардлагатай байгааг тэмдэглэв.

Улмаар эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, даван туулах хувилбаруудыг боловсруулах нь нэн тулгамдсан асуудал гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийн баримт бичигт тусгасан хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах амлалтаа улам ахиулж, 27.2 хувьд хүргэх бололцоотой гэдгийг дуулгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгийнхээ төгсгөлд, байгаль-эхээ аврах, уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах, сөрөг нөлөөтэй тэмцэхэд нийт хүн төрөлхтний хүчин чармайлт, сэтгэл зүтгэл чухал тул монголч
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох