Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Дарамт хүчирхийллийг устгах тухай конвенцийн талаарх хэлэлцүүлэг болж байна

Огноо:

,

Дарамт хүчирхийллийг устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцийн талаарх хэлэлцүүлэг болж байна.  Энэ үеэр Цар тахлын үед Жендэрт суурилсан хүчирхийлэл дарамтаас сэргийлэх, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, Албан бус эдийн засагт ажиллаж буй хөдөлмөр эрхлэгчдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, Хөл хорионы улмаас улам бүр нэмэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг гарган тавих зэрэг чухал ач холбогдолтой сэдвээр хэлэлцэж байгаа юм.

УИХ-д өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын байрны дарамт, бэлгийн дарамтыг хориглох тухай зохицуулалтыг шинээр оруулж, ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд тодорхой заалтуудыг тусгахыг үүрэгжүүлсэн.

Хэлэлцүүлэгт Улсын Их хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, УИХ дахь Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Хүн амын сан зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатар нар “дарамт, хүчирхийллийг устгах тухай” ОУХБ-ын 190 дүгээр конвенцод нэгдэн орох хэрэгцээ, шаардлагын талаарх байр сууриа илэрхийллээ. Мөн ОУХБ-ын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчоо захирал Клейр Куртье-Мюлдер “Дарамт, хүчирхийллийг устгах тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенц, 206 дугаар зөвлөмжийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан дарамт, хүчирхийллийг хориглохтой холбоотой зохицуулалтын талаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ чуулган болон байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэх, санал боловсруулах ажлын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил танилцууллаа.

Эх сурвалж: ХНХЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох