Чөлөөт цаг
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн цас багатай газраар 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 16-18 хэм хүйтэн байна.
2020 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2, 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Чөлөөт цаг
Ковид-19: Судалгаанд оролцогчдын 61 хувь нь төлбөртэй байсан ч вакцин хийлгэнэ гэжээ
Коронавирусний өрхөд үзүүлж буй нөлөөг цаг тухайд нь хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банк хамтран Коронавирусний нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааг зохион байгуулсан байна. Судалгаанд Улаанбаатар хот болон аймаг, сумын төв, хөдөө орон нутгийг төлөөлөх чадвартай 1147 өрх хамрагджээ.
Тус судалгаагаар "Ковид-19"-ийн баталгаатай вакциныг хийлгэх хүсэл хотын хүмүүстэй харьцуулахад хөдөө орон нутгийн хүмүүст их байна гэсэн үзүүлэлт гарчээ.
Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн хүмүүсийн 86 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байгаа аж. Судалгаанд оролцогчид ойролцоогоор 25000 орчим төгрөгийг Ковид-19 вакцин хийлгэхэд зарцуулж чадна гэж хариулжээ.
Зарим иргэд вакцин тариулахад арай илүү мөнгө зарцуулах боломжтой /27-30 мянган төгрөг/ гэсэн бол харин хөдөө орон нутгийн болон зорилтот бүлгийн иргэд /19-20 мянган төгрөг/ их мөнгө зарцуулах боломжгүй гэжээ.
"Ковид-19"-ийн вакцины баталгаатай эсэх, даган гарах гаж нөлөөний талаарх санаа зовнил нь хүмүүсийн вакцинд хамрагдах хүсэл эрмэлзлэлийг бууруулж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Чөлөөт цаг
Амьтдын гайхамшигт зургийн цомгоос...
Эрхэм уншигч та бүхнийг амралтад зориулж, амьтдын гайхамшигт зургийн цомгоос хүргэж байна.
Чөлөөт цаг
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2021 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 метр. 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд Хөвсгөлийн уулсаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
-
Шударга мэдээ2020/12/09
Хѳтлѳгч Б.Тѳгѳлдѳр агсантай холбоотой давж заалдах шатны шүүх хурал маргааш ...
-
Улстөр нийгэм2020/11/11
Солонгост эмчлүүлсэн иргэд Телемед үйлчилгээгээр хяналтанд орох боломжтой
-
Чөлөөт цаг2020/09/23
Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаа...
-
Улстөр нийгэм2019/12/11
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана