Чөлөөт цаг
Өнөөдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн...

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 30. Сумъяа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 15. Даваа гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.
Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.
Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ, 17 цаг 02 минутаас 19 цаг 53 минутын хооронд 2 цаг 51 минут үргэлжлэх ба оргил үе нь 17 цаг 42 минутад харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Чөлөөт цаг
Ковид-19: Судалгаанд оролцогчдын 61 хувь нь төлбөртэй байсан ч вакцин хийлгэнэ гэжээ
Коронавирусний өрхөд үзүүлж буй нөлөөг цаг тухайд нь хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банк хамтран Коронавирусний нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгааг зохион байгуулсан байна. Судалгаанд Улаанбаатар хот болон аймаг, сумын төв, хөдөө орон нутгийг төлөөлөх чадвартай 1147 өрх хамрагджээ.
Тус судалгаагаар "Ковид-19"-ийн баталгаатай вакциныг хийлгэх хүсэл хотын хүмүүстэй харьцуулахад хөдөө орон нутгийн хүмүүст их байна гэсэн үзүүлэлт гарчээ.
Судалгаанд хамрагдсан зорилтот бүлгийн хүмүүсийн 86 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байгаа аж. Судалгаанд оролцогчид ойролцоогоор 25000 орчим төгрөгийг Ковид-19 вакцин хийлгэхэд зарцуулж чадна гэж хариулжээ.
Зарим иргэд вакцин тариулахад арай илүү мөнгө зарцуулах боломжтой /27-30 мянган төгрөг/ гэсэн бол харин хөдөө орон нутгийн болон зорилтот бүлгийн иргэд /19-20 мянган төгрөг/ их мөнгө зарцуулах боломжгүй гэжээ.
"Ковид-19"-ийн вакцины баталгаатай эсэх, даган гарах гаж нөлөөний талаарх санаа зовнил нь хүмүүсийн вакцинд хамрагдах хүсэл эрмэлзлэлийг бууруулж байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Чөлөөт цаг
Амьтдын гайхамшигт зургийн цомгоос...
Эрхэм уншигч та бүхнийг амралтад зориулж, амьтдын гайхамшигт зургийн цомгоос хүргэж байна.
Чөлөөт цаг
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2021 оны 01 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 метр. 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 6-8 хэм хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 20-ноос 01 дүгээр сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд Хөвсгөлийн уулсаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
-
Шударга мэдээ2020/12/08
БОАЖЯ үйл ажиллагаагаа цахимаар хэвийн үргэлжлүүлж байна
-
Улстөр нийгэм2021/01/08
БГД-ийн 5, 6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтооло...
-
Чөлөөт цаг2020/05/18
Орон нутгийн нисэх буудлууд шинэ техниктэй болов
-
Улстөр нийгэм2020/09/25
БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран...