Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 31-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд Зүрх уул, МОНЦАМЭ зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУББ, Шижирбаатар /дэлгүүр/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэгдулаан ХХК-ууд, Иргэн Бумбаа /дэлгүүр/, Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор

СОНГИНО-ХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 20, 21, 22, 32-р хороо Хайртхаан амралт, Төмөр зам, Алтандорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Түмэн шувуут, Монгол машин ХХК-ууд, 121-р сургууль, Тэжээлийн үйлдвэр, Мобиком, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин, шинэ товчоонууд, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан орчмоор

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 11-р хороо Санжааз, Сутайн гоёл ХХК-ууд, АОС, Мал эмнэлгийн хүрээлэн, 32-р сургууль, МУ-ын ҮХЦ болон эдгээрийн ойр орчмоор

ТӨВ АЙМАГ

⏱ 09:00-18:00 цагт: Батсүмбэр сум 1-р баг Отгонбаатар ферм, Бигхарвест, Поливит, МУИС, Даваасамбуу, Үдлэг орчмоор


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 3.4 сая мод тариад байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдсан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр нарын Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин  2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан юм.

Энэ хүрээнд Ногоон хөгжлийн төслийн нэгжийг байгуулж, 100 сая модыг 13 аймгийн нутагт орон зайн оновчтой төлөвлөлтөөр экосистем, эдийн засгийн үр ашигтайгаар тарьж ургуулах “Эрдэнэт-100 сая” хөтөлбөрийг боловсруулан ажиллаж байна. Үүнд:

• Хангайн бүсэд 33 сая мод,

• Говийн бүсэд 30 сая мод,

• Суурьшлын бүсэд 27 сая мод,

• Хамгаалалтын зурваст 10 сая мод тарьж, ургуулах урт хугацааны төлөвлөлт хийгээд байна.

“Эрдэнэт-100 сая” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тус үйлдвэрээс үр, хөрс, тарьц суулгацын үйлдвэрлэлийг цогцоор нь шийдвэрлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлж байгааг Ногоон хөгжлийн төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба танилцууллаа.

Тухайлбал, бэлтгэл шатанд Ойн генетик нөөцийн төв, Хөрсний инновац, технологийн төв, Хангайн бүсийн Мод үржүүлгийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж, идэвхжүүлэх үе шатанд Говийн бүсийн мод үржүүлгийн газрын бүтээн байгуулалтыг эхлүүлж, үйлдвэрлэл, борлуулалт, тарилт, арчилгаанд анхааран ажиллахаар төлөвлөжээ.

Үүнээс 100 тн үрийг богино болон урт хугацаанд хадгалах, 20 мянган тарьц, суулгацыг агуулах хүчин чадал бүхий “Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв 2022 оны 06 дугаар сард ашиглалтад орсон.

Тус төв нь модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Мөн иргэд, олон нийтэд нээлттэй үйлчилж, үр, тарьц, суулгац нийлүүлэхээс гадна иргэдийн экологийн боловсролыг дэмжих зорилгоор модлог ургамлыг тарьж ургуулах талаар цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.

Мөн жилд 30 тн ашигт бактери үржүүлж, 200 тн микоризтой хөрс бэлтгэх, малын бууц, үртэс, навч гэх мэт органик үлдэгдлийг ашиглаж  жилд 12 тн биобордоо, 2,000 литр шингэн бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий Хөрсний инновац, технологийн “Эрдэнэт” төвийг 2024 оны 06 дугаар сард нээхээр төлөвлөж байна.

Түүнчлэн жилд 12 сая тарьц гаргах хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий автомат мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалт энэ онд эхэлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уул уурхайн компаниудад том боломж бий болгосон гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон онцоллоо.

Европын Холбооноос цаашид уул уурхайн импортын бүтээгдэхүүнд ногдуулах нүүрстөрөгчийн татварын механизмыг боловсруулж байгааг дурдав.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон бусад уул уурхайн компаниуд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулснаар эдийн засгийн үр ашгаа өсгөж, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа хэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш тус үйлдвэр нийт 3.4 сая модыг тарьж, 500 мянган модны тарьц үржүүлээд байна.

Ажлын хэсгийн гишүүд Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, суурьшлын бүсийн ойжуулалт буюу Хангалын гол дагуух ойжуулалт, баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн талбайд ажиллалаа.

Бүс нутгийн усны нөөцийг нөхөн сэргээх, төгөл байгуулах зорилтын хүрээнд Орхон аймгийн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Хангалын гол дагуу 3 сая мод тарих ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар 63.3 га талбайд 453 мянган ширхэг бургас, улиас, харгана, үхрийн нүд тарьжээ.

Түүнчлэн 2027 он хүртэл хэрэгжүүлэх “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах хөтөлбөр”-ийг баталж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд 2022-2023 онд нийт 3 сая модыг тарьсан байна.

Ингэснээр Хаягдлын аж ахуйгаас 15 км нутагт үргэлжилж буй цагаан тоосны дэгдэлтийг сааруулж, Эрдэнэт хот болон бүс нутгийн агаарын чанарыг сайжруулах ач холбогдолтой гэдгийг Ногоон хөгжлийн төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба хэлж байв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Морингийн даваа-Нисэх” чиглэлийн нийтийн тээврийн замналд түр өөрчлөлт орууллаа

Огноо:

,

Авто зам засварын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Морингийн давааны авто замыг 2024 оны тавдугаар сарын 2-ны өдрөөс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хаана.

Зам засварын ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн Ч:67 “Морингийн даваа-Нисэх” чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулсан тул тухайн чиглэлийг UB смарт аппликейшн дээр Ч:67Z тэмдэглэгээтэйг сонгон харах боломжтой.

Иймд нийтийн тээврийн автобуснууд дараах зураглалын дагуу зорчино гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ. 


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчилжээ

Огноо:

,

Шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагад 2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Т-г “Шувуу” ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсаас энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буух үед нь баривчиллаа.
 
Шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид хүргэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллалаа. 
 
Тодруулбал, шүүхээс даалгаснаар эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын хилээр гадаад улс руу гарсан байсан юм. 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох