Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг цахимаар олгох чиглэл өгөв

Огноо:

,

Монголбанкнаас 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр арилжааны банкуудад Зээлийн мэдээллийн сангийн лавлагааны талаар албан тоот хүргүүллээ.

Уг албан тоотод зээлийн мэдээллийн сангийн лавлагаа авах хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж, харилцагчид бүрэн баталгаажуулалт хийсний үндсэн дээр лавлагааг цахимаар олгож ажиллах чиглэлийг өгөв.

Иргэн, ААН-ийн зүгээс зээл, зээлтэй адилтгах бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бусад зорилгоор Зээлийн мэдээллийн сангийн лавлагааг банкуудаас биечлэн авдаг зохицуулалт өмнө нь үйлчилж байсан. Харин улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед банкууд цахимаар үйлчилгээ үзүүлж байгаа тул Зээлийн мэдээллийн лавлагааг хэвийн авах боломжийг бүрдүүлэх үүднээс энэхүү чиглэлийг банкуудад өглөө.

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

"Богдхан" төмөр замын төслийг эрчимжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн даргын хувиар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостныхтай уулзав.

Уулзалтын эхэнд "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл солилцож, ачаа тээвэр болон зорчигч тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн стратегийн ач холбогдол бүхий "Богдхан" төмөр замыг барих төслийг эрчимжүүлэх талаар санал нэгдлээ.

"Богдхан" төмөр замын төсөл хэрэгжсэнээр төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачаа тээврийн галт тэргийг хот дундуур явуулалгүй Богдхан уулын урдуур тойрох юм. Уг төслийн ТЭЗҮ-ийг зургаан сарын дотор боловсруулж, гурван жилд багтаан ашиглалтад оруулахаар урьдчилан тооцсон байна.

"Улаанбаатар төмөр зам" ХНН-ын зүгээс өөрсдийн хөрөнгөөр ОХУ-аас Спутник-V вакциныг худалдан авч, нийт ажилчид болон тэтгэвэрт гарсан ахмад ажилчдыг вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, хяналтаа чангатгахыг үүрэг болголоо

Огноо:

,

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд хийсэн ажил болон бусад асуудлыг хэлэлцлээ.

Мөн бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд аймгуудын Засаг дарга нарын мэдээллийг сонслоо. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, “Үдийн цай”-ны чанарт онцгой анхаарахыг Засаг дарга нарт үүрэг болгов.

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг 03 дугаар сарын 01-ний өдрөөс нээх болсонтой холбогдуулан бэлтгэлээ бүрэн хангах, хөдөлгөөнд тавих хяналтаа сайжруулах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах, шаардлагатай бусад арга хэмжээг тухай бүр нь шуурхай авч байхыг даалгав.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав.

Түүх, соёл иргэншил, үндэс угсаагаараа холбогдсон хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг тууштай, тогтвортой хөгжүүлж ирснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргэн захидал ирүүлсэн Ерөнхий сайд А.У.Маминд талархал илэрхийлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилна гэдэгт итгэж байгааг уламжлахыг хүсэв.

“Ковид-19” цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрын хийж байгаа ажлыг өндрөөр үнэлдэгээ Элчин сайд Жалгас Адылбаев илэрхийлэв. Хоёр орны Засгийн газар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Талууд 19 сая гаруй ам.доллар байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, төмөр болон автозам, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал, бусад салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Өнгөрсөн онд болсон Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаанаар харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил болгох нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох