Улстөр нийгэм
ББСБ-ын харилцагч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн батлан даалтын дэмжлэг авах боломжтой боллоо
амтран ажиллах гэрээний хүрээнд Транскапитал ББСБ-ын харилцагч барьцаа хөрөнгийн дутагдалтайгаас хүссэн зээлээ авч чаддаггүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид богино хугацаанд батлан даалтад хамрагдах, санхүүжилтээ нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн хэрэгжилт бүрэн хангагдаж, банк бус санхүүгийн байгууллагын харилцагч жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалтын үйлчилгээ хүрэх нөхцөлийг нээж өгсөн чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.
Зээлийн батлан даалтын сан болон Транскапитал ББСБ нь эмэгтэй бизнес эрхлэгч, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, орон нутагт үйлдвэр эрхлэгчдийг дэмжих олон шинэ бүтээгдэхүүн гаргах, батлан даалтын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Улстөр нийгэм
"Төрийн банк" ХК 2024 онд зарласан ногдол ашгаа тараалаа
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.
Тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршууллаа.
Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7505-1881 /4199/
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл