Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2020 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаар 6-11 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.
2020 оны 11 дүгээр сарын 04-нөөс 11 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5, 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь, тал хээрийн нутгаар 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 5-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
Цаг үе
Томоохон зам, даваануудад хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэл Солонготын даваа, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэл Загастайн даваа, А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэл Цагаан дөрөлж/Ялаат/ зэрэг томоохон зам даваанууд болон нийт чиглэлүүдэд хүчтэй цасан шуурга шуурч замын зорчих хэсэгт цасан бүрхүүл тогтож үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
Шуурхай ажлын хэсгүүд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа тул авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчино уу.
Онцын шаардлагагүй бол холын замд гаралгүй цаг агаарын нөхцөл байдлын мэдээ мэдээллийг авч замын хөдөлгөөнд оролцоорой гэж ЗАВХАН АЗЗА ТӨХК-иас мэдээллээ.
Цаг үе
Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд өчигдөр ”Хамтдаа шалгаж-Өнтэй өвөлжье” нэгдсэн арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хорооны 3300 айл өрхийн аюулгүй байдлыг шалгаж, 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа.
Үзлэг шалгалтаар илэрсэн зөрчлийг ангилвал:
- Гэр хоорондын зай хэмжээ зөрчигдсөн- 324
- Мухар гудамж- 98
- Өндөрлөг газар буусан- 154
- Хаяг тодорхой бус- 52
- Өндөр хүчдэлийн доор буусан- 101
- Цахилгаан дамжуулах утасны - 318
- Розетка болон олон залгуурын - 273
- Цахилгаан дамжуулах утас олон төрлийн утас холбосон-382
- Пийшин зуух гэмтэлтэй-148
- Яндангийн залгааг буруу хийсэн-184
- Цонолт өгөх магадлалтай-228
- Пийшин зуухны амны доор 700х500мм хэмжээтэй металл хамгаалалт байрлуулаагүй -322
- Түүхий нүүрс хэрэглэж байсан –65
- Яндангаа хөөлөөгүй-165
- Үнс нурмаа, төмөр таглаа бүхий саванд хадгалаагүй- 397
- Угаар мэдрэгч ажиллагаагүй- 242
- Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдал хангагдаагүй- 96
- Цахилгаан халаагуурын аюулгүй байдал хангагдсан эсэх-84
- Цахилгаан дамжуулах утасны чанар муудсан-295 зөрчил илэрсэн байна.
Иргэдэд болзошгүй гал түймэр, цахилгааны ашиглалт угсралтын аюулгүй байдлаа хэрхэн хангах, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож, 2700 санамж, сэрэмжлүүлгийн материал тарааж мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллалаа.
Нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК-ийн хяналтын алба, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Цахилгаан түгээх сүлжээ Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нийт 470 гаруй ажилтан, алба хаагч хамтран хяналт шалгалтыг зохион байгуулсан юм.
Эх сурвалж: НОБГ
Цаг үе
Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ


Сэтгэгдэл