Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Огноо:

,

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд тохиож байгаа билээ. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд энэ сарын 28-нд буюу маргааш “Манай хороо-Миний гудамж” шалгаруулна.

Энэ сарын 29-нд Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол, Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдад болон байгууллагын төлөөлөлд шагнал гардуулах арга хэмжээ болох юм.

Мөн өдөр Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Урлаг спорт

“Uvertura” хамтлагийн онлайн тоглолт болно

Огноо:

,

Монгол поп опера “Uvertura” хамтлагийн “Uvertura2020” онлайн тоглолт  2020-11-29-ны өдрийн 19:00 цагт болох гэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ удаагийн тоглолт Unilive, DDISH, Looktv-ээр шууд дамжуулагдах гэж байна.

“Uvertura 2020” онлайн тоглолтын орлогын тодорхой хувийг зорилтот бүлгийн айл өрхөд тусламж болгон хүрэхээрээ энэ удаагийн тоглолт онцлогтой. Тоглолтод тус хамтлагийн хит дуунууд болон шинэхэн уран бүтээлүүдээс дуулагдах юм.

Сонгодог, сор бүтээлүүд дуулагдах энэхүү тоглолтод МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, Хөсөгтөн хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ-ын  эстрад симфони хөгжимчид, ДБЭТ-ын утсан хөгжимчид урилгаар оролцож байгаа аж.

Амралтын нэг өдрийг гэр бүлээрээ сонгодог бүтээл үзэж сэтгэлийн цэнгэл эдлээд бусдад туслах боломжийг олгож буй уг тоглолтыг та 6000 төгрөгөөр үзэх боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Б.Буджаргал 61 цагийн дараах байдлаар 400 км зам туулжээ

Огноо:

,

АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал гурван өдөр буюу 61 цагийн дараах байдлаар 400 орчим км замыг туулан, дараагийн тамирчнаасаа 105 км-ээр түрүүлж явна.

Зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн тэмцээнд өрсөлдөж байгаа Монгол Улсын тамирчин Б.Буджаргал тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байгаа. Манай тамирчин тэмцээний үеэр дэлхийн рекорд амжилт тогтоохыг гол зорилгоо болгож байгаа.

Зургаан өдөр, зургаан шөнийн гүйлтийн дэлхийн рекордыг эзэмшиж буй Австралийн домогт тамирчин Янис Курос бол Грек гаралтай хүн. Зургаан өдрийн гүйлтийн тэмцээн анх 1888 онд зохиогдсон тухай эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд Янис Курос түүнээс хойш бараг 100 жилийн дараа буюу 1984 онд энэ төрлийн рекордыг эзэмшиж, 1985 онд өөрийнхөө рекордыг дахин эвдэж байсан түүхтэй. Янис Курос 2005 онд 49 насандаа зургаан өдөр, шөнийн хүнд хэцүү гүйлтийн төрөлд 1036 км гүйж, дэлхийд үнэмлэхүй амжилт тогтоож байжээ. Тэр үеэс түүнийг Гүйлтийн бурхан (Running God) хэмээн авгайлах болсон юм байна. Олон улсад асар өндөр нэр хүндтэй энэ тамирчныг Грекийн спортын салбарын байгууллагууд үл ойшоон, эх орон нэгтнүүд нь хавчин гадуурхаж, амжилтыг нь үгүйсгэж байсан тул 1993 онд арга буюу Автралийн иргэн болсон ээдрээтэй түүх ч байдаг. Грекэд “гологдсон” түүнийг австраличууд халуун дотноор хүлээн авч, амжилтыг нь албан ёсоор хүндэтгэн дархалсан юм.

Дашрамд дурьдахад, Б.Буджаргалыг АНУ дахь монголчуудын төлөөлөл дэмжин тусалж, тэмцээний арын албаны бүх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байна. Тэдэндээ Zindaa.mn сайт хамтран тэмцээний явцыг тодорхой цагуудад шууд дамжуулан хүргэж байгаа.

Эхний хоёр өдрийн хувьд цаг агаар таатай бус байсан талаар Б.Буджаргалын тэмцээний арын албанд тусалж байгаа монголчууд ярилаа. Эхний өдөр маш их халуун нартай байсан бол хоёр дахь өдөр агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ эрс буурчээ. Флорида мужид бороо орохын өмнө болон дараа агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ огцом багасдаг онцлогтой юм байна.

Манай тамирчны биеийн байдал өчигдөр бага зэрэг хямарсан боловч өнөөдөр сэргэлэн цовоо байна. Хөл нь цэврүүтэж, хумснууд нь идээлж, түүнийгээ цэвэрлүүлж боолгоод, тэмцээнээ үргэлжлүүлж байна.


Гурван өдрийн дараах байдлаар арын тамирчнаасаа 100 гаруй км-ээр түрүүлэн, тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байгаа Б.Буджаргал энэ тэмцээнд Дэлхийн рекорд амжилтыг тогтоох чин хүсэлт, том зорилготой байгааг дээр дурьдсан. Энэ зорилгыг биелүүлэх үүд хаалгыг Ц.Шаравжамц даргатай БТСУХ-ны хамт олноос эхлээд олон байгууллага, хувь хүн, сайхан сэтгэлт монголчууд нээж өгснийг дурьдах нь зөв.

БТСУХ-ны дарга Ц.Шаравжамж  АНУ-д болж байгаа тэмцээнд очих зардал мөнгийг шийдэж өгснөөр Тайландад олон сар гацсан Б.Буджаргал эхлээд хилийн дээс алхах боломжтой болсон. Түүнчлэн “Эрхэт Монгол” медиа групп, МҮОНРТ, түүний төрсөн нутаг Өмнөговь аймгийн ард түмэн, “Хөх Монгол” принтинг ХХК, “Алтан үеийнхэн” ТББ, Б.Буджаргалын 10 жилийн сургуулийн нэг ангийн хамт олон, Өмнөговь аймгийн Боловсролын газар, “MCR Mongolia runners” групп, Manchester дахь монголчуудын холбоо, Manchesterийн гүйгч ээжүүдийн групп, Florida мужийн монголчуудын холбоо, “Оргилд гүйгч” ТББ, түүнийг дэмжигч олон нийтийн зүгээс дэмжлэг үзүүлсэн юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

О.Баяржаргал, Э.Гэрэлсайхан нарын шинэ уран бүтээл цацагдлаа

Огноо:

,

Дундговийн авьяастнуудын залгамж халаа болсон дуучин Испани дууны хэмээх О. Баяржаргал Дуучин залууг ардын, уртын.эсрадын гээд ямар ч дууг чадварлаг дуулдагииг мэргэжлиинхэн андахгуи. "Энэ хүүхнүүд үү" киноны дан хөгжим Алдарт Зууны манлай хөгжмийн зохиолч ТХШ.Л. Мордоржийн бүтээл хүн бүхнии мэддэг “ аялгуунд яруу наирагч Ч. Алтантүлхүүр шулэг тэрлэж Чимээ" студын үүсгэн байгууулгч дуучин О. Баяржаргал залуу дуучин Э. Гэрэлсаихантай хамтарч дуулсан нь донжтои хэмнэлтэи дуулж дүрсжүүлсэн нь өвөрмөц шинэлэг болжээ.

Олны сонсох дуртаи болоод баигаа "Хүүхнүүд ээ гэж" дууг Монголын анхны ДЖАЗ дуу гэж хэлж болно.Тэрээр дууриин дуучин мэргэжилтэи, МУГЖ Банди гавьяатын гарын шавь богоод сонсогч олондоо Латин америк, Испани дуунуудаара аль хэдиинэ танигдсан, найр хурим, шоу цэнгуунд ч хотлогчоор уригддаг элдэвтэи эр юм.

 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох