Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

М.Батчимэг агсантай баасан гарагт салах ёс гүйцэтгэнэ

Огноо:

,

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөн билээ.

Талийгаачтай энэ сарын 23 буюу ирэх баасан гарагийн 06.00-07.00 цагт Соёлын төв өргөөнд салах ёс гүйцэтгэхээр болсон байна.

М.Батчимэг 1973 оны онд Өвөрхангай аймагт инженер аав, багш ээжийн охин болж мэндэлжээ.Талийгаач 1980-1990 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1990-1991 онд Гадаад хэлний дээд сургууль, 1991-1995 онд Бээжингийн Хэл соёлын их сургуульд суралцаж төгссөн. 1995-2005 онд Батлан хамгаалах яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, 2005-2008 онд Тайбэй дахь Улаанбаатар хотын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн, 2009-2012 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байв.

Тэрбээр Улаанбаатарын бодлогын судалгааны төв, “Ауруг паблишинг” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, олон түмнээ соён гэгээрүүлсэн бичиг номын хүн байлаа.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

- ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукийн Монгол Улсад хийсэн айлчлалын дүнг танилцуулж, айлчлалын мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа. Айлчлалын үеэр төмөр зам, эрчим хүч, хийн хоолойн төсөл, хөдөө аж ахуй, цахим засаглалын салбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тулгамдсан асуудлыг ойрын үед шийдвэрлэхээр тохиролцсон нь шинэ зууны сайн эхлэлийг тавих таатай нөхцөлийг бүрдүүллээ гэж үзэж байна

- Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг 2021 оны 12 дугаар сарын 5-10-нд БНСУ-д ажлын айлчлал хийнэ, мөн энэ үеэр зохион байгуулагдах НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцоно. 

- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийн нүүрсний уурхайн хамгаалалтыг хэрэгжүүлж байгаа Дотоодын цэргийн салбарыг Дотоотын цэргийн анги болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэв. 

- Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав.

- Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 25-26-нд Улаанбаатар хотод болно.  

- Содномцэрэнгийн Мөнхнасанг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын, Анандын Энхманлайг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр тус тус томиллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Өнөөдөр “Их хуралдай” танхимд  хуралдах Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд танилцуулж байна.

 

 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН /2021.11.25/

 

10.00

· “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл /Засгийн газар 2021.03.03-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал, үргэлжилнэ

· “Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

“Их хуралдай” танхимд

 

 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдөр /2021.11.25/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.

 

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН /2021.11.25/

 

10.00

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Инновац, цахим бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөөнд

11.00

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

13.30

Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн буюу стратегийн хүнс болох улаан буудайн ургацын байдал, нөөц бүрдүүлэлт, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл, хангалтын байдал, үр шинэчлэлт хангамжийн талаар хяналт шалгалт хийх үүрэг бүхийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

14.00

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 

334 тоот өрөөнд

15.00

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхимд

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох