Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монголбанкны Ерөнхийлөгч Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран  Монгол Улсын эдийн засгийн ерөнхий төлөвтэй холбоотой шинэчилсэн тооцоо судалгааг танилцуулж, Монголбанкны Ерөнхиийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн ирээдүйн төлөв, сорилтууд болон дунд хугацаанд хэрэгжих “Банкны шинэтгэлийн хөтөлбөр”-ийн үндсэн зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөв.

Мөн үеэр талууд Монгол Улс ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг 2020 оны 5-р сард хэрэгжүүлж дууссан тухай болон Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас 2020 онд багтаан гарах ажил, үүрэг даалгаврын баталгаажуулалт болох газар дээрх хяналт шалгалтын үнэлгээ энэ сард амжилттай хийгдээд байгаа талаар ярилцлаа. Уулзалтын төгсгөлд АХБ-аас банк санхүүгийн системийг шинэчлэн бэхжүүлэх, банкны дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Малчдын зээлийн эргэн төлөлтийг зургаадугаар сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрлээ

Огноо:

,

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг  орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байв. Иймд Шадар сайд өнөөдөр Төв банк болон арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж, зудын гамшгийн эрсдэлийг бууруулахад банк санхүүгийн салбарынхны дэмжлэг, оролцоо чухал байгааг онцолж, хүнд цаг үед малчдаа дэмжин банкны зээл төлөлтийг нь хойшлуулах тал дээр хамтарч ажиллах талаар ярилцлаа.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хөдөө аж ахуйн салбар 2023 онд уналттай гарсан учраас малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой хүсэлт ирсээр байгаа. Энэ асуудалд Төв банкны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд ямар зохицуулалт, дэмжлэгийг  хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлаар Төв банк хамтран ажиллахад бэлэн байна” хэмээв.  

Монгол банкны мэдээллийн санд 140 мянга гаруй малчдын 1.2 их наяд төгрөгийн зээл бүртгэлтэй байдгаас 51.2 хувь буюу 618 тэрбум төгрөгийн зээлийг Төрийн банкнаас, 48.5 хувь буюу 585 тэрбум төгрөгийн зээлийг Хаан банкнаас тус тус олгосон байна.

Хаан банкны хувьд өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс хойш хүсэлт өгсөн малчдын зээлийн эргэн төлөлтийг сунгаж эхэлсэн бөгөөд нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой гэв. Төрийн банкны хувьд эхний ээлжинд энэ оны 6 дугаар сарын 1 хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтойгоо хэлсэн юм. Малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломжтой юм байна.   
Мөн энэ үеэр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зүгээс “Энэ оны 9-10 дугаар сарын хооронд малчдын даатгуулсан малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно. Энэ оны 3-р улирал хүртэл малчдын зээл төлөлт хойшлогдвол тэр үеэр бид даатгалын нөхөн төлбөр олгож таарах учраас  эргээд малчид банкны зээл төлөлтөө хийхээр илүү дөхөм болно” гэлээ.

Уулзалтын төгсгөлд Шадар сайд С.Амарсайхан Монголын нийгэм, эдийн засагт голлох үүрэгтэй мал аж ахуйн салбарыг дэмжиж, монгол түмний дангааршил, ондоошлын эх үндэс болсон уламжлалт өв соёл, зан заншлыг тээгч малчин түмнээ ойлгож, малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах талаар нэгдмэл байр суурьтай байж, зөвшилцөлд хүрсэн банк санхүүгийн салбарынханд талархлаа илэрхийллээ.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын ажлын алба

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баянзүрх дүүрэгт гарсан галын улмаас 228 иргэн, 15 аж ахуйн нэгж эд хөрөнгөөрөө хохирчээ

Огноо:

,

Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгуулсан талаар өмнө нь мэдээлсэн. /энд дарж үзнэ үү/

Галын улмаас Онцгой байдлын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн 35 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирчээ.

Ажлын хэсгээс 200 орчим иргэн, аж ахуйн нэгжийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авч, галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сургуулийн автобус мөргөсөн осол бүртгэгджээ

Огноо:

,

Өчигдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ны 19:10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн гадна замын урд автобусны буудал орчимд T.rumion маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобустай мөргөлдсөн зам тээврийн осол гаргасныг тус ангийн жижүүрийн алба хаагч зөрчил гаргагчийг түр саатуулж, тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг зохицуулж, шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
 
Ослын улмаас бэртэж гэмтсэн хүнгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм15 цаг 8 минут

Малчдын зээлийн эргэн төлөлтийг зургаадугаар сар хүртэл хойшлуулахаа...

Цаг үе15 цаг 22 минут

Малайз Улсын Авлигын эсрэг хороотой хамтран ажиллах санамж бичиг бай...

Улстөр нийгэм15 цаг 36 минут

Баянзүрх дүүрэгт гарсан галын улмаас 228 иргэн, 15 аж ахуйн нэгж эд ...

Шударга мэдээ15 цаг 39 минут

Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд зудтай бүс нутагт ажиллана

Улстөр нийгэм15 цаг 41 минут

Сургуулийн автобус мөргөсөн осол бүртгэгджээ

Шударга мэдээ15 цаг 43 минут

Шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар ОХУ, Монгол Улсын Зас...

Цаг үе15 цаг 45 минут

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 зөрчил бүртгэгдлээ

Цаг үе15 цаг 49 минут

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай байна

Цаг үе15 цаг 54 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цаг үе2024/02/20

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад өвс, тэжээл хүргэх тусламжийн цуваа...

Санал болгох