Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

ЗГ: Агаарын тээвэрлэгч компаниудад дэмжлэг үзүүлэх талаар судална

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж, Цар тахлын улмаас агаарын тээврийн салбарт үүссэн санхүүгийн хүндрэлийн талаар сайд Л.Халтар танилцуулав.

Үүнтэй холбогдуулан олон улс болон орон нутагт хуваарьт нислэг үйлддэг "МИАТ" ТӨХК, "Хүннү Эйр", "Аэро Монголиа" ХХК-д санхүүгийн дэмжлэг үзүүлэх, "Чингис хаан" олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлж, ажлаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх талаар судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн даргад  даалгав.

Олон улсын нислэгийг өнгөрсөн хоёрдугаар сард зогсоосноор "МИАТ" компанийн 1370 нислэг цуцлагдсан бөгөөд 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 75 удаа тусгай үүргийн нислэг хийгээд байна. Оны эхний гурван улиралд 1657 нислэг үйлдэж 410 орчим тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн ч 287 удаа нислэг гүйцэтгэн 130 тэрбум төгрөг олжээ.

Хэдийгээр бусдад төлөх төлбөрөө эцсийн шат хүртэл нь хойшлуулж, төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа царцаан, зардлаа танаж, хүний нөөц, цалингийн зохицуулалт хийж байгаа ч байдал хэвээр үргэлжилбэл ирэх оны хоёрдугаар улирлаас төлбөрийн чадваргүй болох эрсдэл үүсээд байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж, Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын онцгой комиссын саналыг дэмжив.

2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна. Долоон хүний бие хүндэвтэр, 20 хүнийх хөнгөн байгаа тухай албаны хүмүүс танилцуулав. ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ, НОБГ, ХӨСҮТ-ийн 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 25-ны өдөр 13 дахь удаа эрсдэлийн үнэлгээ хийхэд халдвар зөөвөрлөгдөж орж ирэх болон хүн амын дунд тархах эрсдэл "Өндөр" гэж гарчээ.

Өнөөдрийн байдлаар 99 удаа захиалгат нислэг үйлдэн гадаадын 80 гаруй улсаас 19611, газраар 6581, нийт 26192 иргэнийг авчраад байна. Эдгээрийн 12465 нь эрэгтэй, 13727 нь эмэгтэй юм. Ирэх сард Сөүл хот руу зургаа,  Токио хот руу хоёр, Алматы, Франкфу
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ 7 хоногт...

Огноо:

,

УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн Пүрэв болон Баасан гарагийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

10 дугаар сарын 29, 30-ны Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:

Дэлгэрэнгүй унших

Санал болгох