Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Дэд сайд Г.Ганбаяр Өмнөговь аймагт ажиллаж байна

Огноо:

,

Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр Өмнөговь аймагт барьж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.2020 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ болгосонтой холбогдуулан томоохон бүтээн байгуулалтыг хийж буйн нэг нь Даланзадгад сумын Баруунсайхан хороололд барьж буй 1200 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг юм.
"Оюутолгой" ХХК-ийн Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Хүннүгийн говь ХХК барьж байна. Шинэ сургууль, цэцэрлэг 2021 онд ашиглалтад орно.


 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

ЗГ: "Эрдэнэт үйлдвэр" эхний гурван улиралд 353 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж, "Эрдэнэт үйлдвэр", "Монголросцветмет" төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

Онцгой дэглэм тогтоосон 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөг хүртэл үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулан, цэвэр ашиг, татвар, хөрөнгө оруулалтын хэмжээг жил бүр эрс нэмэгдүүлж байгааг сайшаав.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 2019 онд борлуулалтын орлогоо 119,5 тэрбум төгрөгөөр өсгөж, цэвэр ашгийг 516,8 тэрбум төгрөгт хүргэн улс, орон нутгийн төсөвт 961,8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Тэгвэл энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтын орлого 198 тэрбум, цэвэр ашиг 353,3 тэрбум, 811,5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулаад байна.

"Монголросцветмет" ТӨҮГ өнгөрсөн онд борлуулалтын орлогоо 56,5 тэрбум төгрөгөөр өсгөн, 34,6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж 33,4 тэрбум төгрөгийн татвар төлжээ.  Энэ оны эхний гурван улирлын байдлаар борлуулалтынх нь орлого 28,7 тэрбума
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Огноо:

,

Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдлаа. Өмнөговь аймгийн хэмжээнд бэлчээрийн 20 хувь өвстэй, 40 хувь тааруу, 40 хувь маш муу байна. Аймаг сумын аюулгүйн нөөцөд 2450 тонн өвс, 550 тонн тэжээл нөөцлөх ба малчид иргэдийн оролцоотойгоор 12,7 тонн өвс 4,2 тонн гар тэжээл бэлтгэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд аймгийн аюулгүйн нөөцөд 190 тонн өвс, 50 тонн тэжээл татаж авахаар ажиллаж байгаа юм.
1. Аймаг сумын аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх,
2. Тусгай хамгаалалттай бүсэд мал оруулж өвөлжүүлэх асуудлыг БОАЖЯ-аар шийдвэрлүүлэх,
3. Нөөцийн мах бэлтгэх
4. Хилийн зурваст худаг гаргах
5. Улсын нөөцийн өвс тэжээлийн үнийг бууруулах ажлыг хэлэлцэж яаралтай шийдвэрлэж ажиллахаар боллоо.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Цахим төлбөрийн QRBARIMT”-ыг ашигладаг боллоо

Огноо:

,

“Цахим төлбөрийн QRBARIMT” гэдэг нь татвар төлөгчийн нэр, ажлын байрны дугаар, татвар төлөгчийн дугаар, оноосон дугаарлалт бүхий мэдээлэл болон төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан QR кодыг уншуулж үүсгэсэн цахим төлбөрийн баримт юм.

Энэхүү баримтыг зориулалтын пос машин хэрэглэх боломжгүй татвар төлөгчид ашиглан иргэдэд төлбөрийн баримт олгодог болно. Тодруулбал, өдөрт цөөн тооны гүйлгээ хийдэг, пос машин байршуулах зай талбай байхгүй, тог цахилгаанд холбогдоогүй гэх мэт олон шалтгаанаар иргэдэд ebarimt өгч чаддаггүй татвар төлөгчид ашиглах боломжтой.

Монголын татварын алба эхний ээлжинд лангуу түрээслэгч, жижиг үйлчилгээний бизнес эрхлэгч 19 мянга гаруй татвар төлөгчид мэдээлэл бүхий QR кодыг байршуулсан. Ингэснээр иргэд худалдаа, үйлчилгээ хийсэн газартаа татварын албанаас байршуулсан QR кодыг Ebarimt аппликейшны камераар уншуулан ‘Ибаримт үүсгэх’ товч дээр даран хувь хүн эсвэл байгууллага дээрээ “цахим төлбөрийн QRBARIMT” үүсгэнэ. Үүсгэсэн цахим төлбөрийн баримтыг борлуулагч шалган ebarimt аппликэйшнаар /эсвэл invoice.ebarimt.mn/ дамжуулан баталгаажуулалт хийснээр төлбөрийн баримт иргэн танд автоматаар бүртгэгдэнэ.

Иргэн бүр татвар төлөгчийн “Цахим төлбөрийн QRBARIMT”-ийг ebarimt аппликейшнаар уншуулж баримтаа үүсгэж авах боломжтой учраас иргэд хоорондоо худалдаа хийхдээ төлбөрийн баримтыг олгох боломжтой. Мөн бизнес эрхлэгчид татвар төлөгчийн мэдээлэл бүхий QR кодоо хаяж үрэгдүүлсэн тохиолдолд мөн адил сэргээн авч болно.
Иргэд та бүхэн цахим төлбөрийн QRBARIMT-ыг хэрхэн ашиглах талаар заавар мэдээлэлтэй qr.ebarimt.mn сайтаар хандаж танилцаарай.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох