Цаг үе
UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой
Та 0%-н хүүтэй зээлээр Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэх RIVER VILLA хотхоноос 46м.кв – 218м.кв энгийн стандарт орон сууц болон дуплекс, пентхаус загварын 2-6 өрөө орон сууцнаас хүссэн байраа захиалаарай.
4 СУПЕР АЗТАН!
Эрхэм танд 0%-н хүүтэй зээлээр шинэ орон сууцтай болох боломжийг зөвхөн UB ПРОПЕРТИЗ олгож байна
Онцлох мэдээ
- Герман чанар River Villa
- Онцлох өрөөний зохион байгуулалт
- 0%-н хүүтэй зээл
- Захиалагч бүрт бэлэгтэй
- Загварын байранд зочлоол 14 хоног бүр iPhone11 pro хожоорой
Угтан авах ресепшн бүхий 6 метр өндөр шилэн Лобби танхим, 24 цагийн харуул хамгаалалттай хотхон
1Герман чанар River Villa хотхон

БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН RIVER VILLA ХОТХОН
Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман стандартын дагуу Герман архитекторын шийдлээр баригдаж буй RIVER VILLA хотхон захиалга авч эхэллээ. Захиалагч таны хэрэгцээ, сонголтонд нийцсэн бүрэн шинэчлэгдсэн шинэ төлөвлөлт, бодит үнэ, орчин үеийн интерьер дизайн, сонголт ихтэй стандарт болон дуплекс,пентхаус орон сууцыг бид танд санал болгож байна. Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Шинэ гүүрний зүүн талд цогцлоож буй RIVER VILLA хотхоны давуу талууд
- Хотхон дотроо Кембриджийн эрхтэй бага сургуультай.
- Кембриджийн сургалттай 200 хүүхдийн цэцэрлэгтэй.
- 30.000м2 ногоон байгууламж бүхий орчин үеийн гэрэлтүүлэг, сүүдрэвч, гүйлтийн зам, бяцхан үрс өндөр настанд хамгийн таатай нам гүм цэвэр агаартай орчин бүхий Цэцэрлэгт хүрээлэнтэй.
- B1 давхартаа нэгдсэн дулаан зогсоолтой.
- Орчин үеийн шийдэл бүхий 6м өндөр шилэн лобби танхимтай, 24 цагийн хүлээн авах ресепшнтэй.
- 1 давхартаа таны ахуйн хэрэгцээг бүрэн хангах нэгдсэн үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн.
- Интерьер, дизайны шилдэг шийдэл бүхий тансаг зэрэглэлийн орон сууцны орчин үеийн загварыг шингээсэн:
- 2 өрөө 46-75м.кв
- 3 өрөө 75-119м.кв
- 4 өрөө 111м.кв
- 5 өрөө 165,3м.кв
- 2-6 өрөө 94-218м.кв Стандарт, Дуплекс загварын орон сууц болон тансаг зэрэглэлийн задгай террастай Пентхаус загварын 32 өрөөний сонголттой.
Дэлхийн брэндүүдээр бүрэн тоноглосон орон сууцыг бид танд санал болгож байна.
- Германы REHAU брэндийн вакум цонх,
- Германы Braun Elevator брэндийн цахилгаан шат,
- Германы KNAUF брэндийн Гибсэн хавтан
- ТОТО брэндийн ариун цэврийн өрөөний тоноглол,
- LG Hausys брэндийн ханын цаас,
- Польшийн IB RUBINETTI брэндийн сантехникийн тоноглол
- Германы ABB брэндийн цахилгааны утас
- Megawood брэндийн цэвэр модон хаалга зэрэг чанар, баталгааг бүрэн хангасан брэндүүдээр тоноглосон.
- Таны гэр бүлд амгалан тайван байдал авчрах цэлгэр Германы Rehau брэндийн вакум цонх
- Солонгосын №1 LG Hausys брэндийн амьсгалдаг эко ханын цаас
- Чанарын илэрхийлэл болсон Германы Braun брэндийн лифтээр тоноглосон
- Японы Nippon брэндийн байгальд хор нөлөөгүй будаг эмульс
- Австри улсын Egger брэндийн паркетен шал
- Японы №1 Дэлхийд чанараараа танигдсан TOTO брэндийн сангийн тоноглол
2 Онцлох өрөөний зохион байгуулалт
Эрхэм та хотхон дотроо 30,000м2 ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, хүний хэрэгцээт бүхий л үйлчилгээ болон Кембриджийн сургалттай цэцэрлэг, бага сургуулийг нэг дор шийдсэн Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэгч RIVER VILLA хотхоны энгийн стандарт орон сууц 46- 165,3 мкв 2-5 өрөөний сонголтуудтай бөгөөд 94-218 мкв 2-6 өрөөний сонголттой дуплекс,пентхаус загваруудаас та өөрийн хүссэн орон сууцаа сонгоорой.
- Энэ удаа эрхэм танд орчин үеийн интерьер загварын цогц болсон RIVER VILLA хотхоны 80,0м.кв стандарт 3 өрөө орон сууцыг дэлгэрэнгүй танилцуулж байна.
- 80,0 м.кв стандарт 3 өрөө орон сууцны зохион байгуулалт
- 80,0 мкв стандарт 3 өрөөний орчин үеийн загварын интерьер бүхий зочны өрөөний ухаалаг зохион байгуулалтаас
- 80,0 мкв стандарт 3 өрөөний зөв төлөвлөлт бүхий Гал тогооны хэсэг
- 80,0 мкв стандарт 3 өрөөний таны тав тухыг бүрэн хангасан мастер унтлагын өрөө
- 80,0 мкв стандарт 3 өрөөний таны алдрай бяцхан үрсийн унтлагын өрөөний хэсэг
- 30%-н хүүтэй зээл
- Та урьдчилгаа 10%-иа төлөөд хүссэн байраа хүссэн давхартаа захиалаад байр ашиглалтанд орох хүртэл урьдчилгаа төлбөрөө ямар ч хүүгүй бүрдүүлж төлөн шинэ орон сууцтай болоорой.Жилийн 0%-н хүүтэй зээлээр байртай болох боломжтой.
“Улаанбаатар пропертиз” ХХК-н зүгээс эрхэм хэрэглэгч та бүхэнд зориулан “Централ капитал” банк бус санхүүгийн байгууллагатай хамтран Монголд анх удаа 0%-н хүүтэй орон сууцны зээлийг олгож эхэллээ. Бид хамгийн уян хатан нөхцөлийг сонгож танд зээлээ санал болгож байна. Үүнд
- Орлого нотлох шаардлагагүй
- Хамтран зээлдэгчгүй байж болно
- Нийгмийн даатгал төлдөг эсэхээс үл хамаарна
- Давхар зээлтэй байж болно
- Гадаадад ажил эрхэлдэг байж болно
- Урьдчилгаанаас хамаарсан м2-н урамшуулал
Эрхэм та урьдчилгаа төлбөрөөс хамааран м2-н бодит үнийн хөнгөлөлт эдлэх боломжтойгоос гадна. Төлбөрийн нөхцөлөөс хамааран өгөх урамшуулал зэрэг хамгийн таатай нөхцөлүүдийг бид санал болгож байна.
② Засгийн газраас хэрэгжүүлж буй ХААН БАНК , ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ 8%-н зээлд хамрагдах боломжтой
Хаан банкны ипотекийн 8%-н зээлд хамрагдах боломж
Та урьдчилгаа 30% төлөөд Хаан банкны ипотекийн зээлд хамрагдах бүрэн боломжтой
Худалдаа хөгжлийн банкны ипотекийн 8%-н зээлд хамрагдах боломж
4Захиалагч бүрт бэлэгтэй
Зөвхөн танд зориулан урьдчилгаа төлбөрөөс хамааран МӨНХХАДА Land200 авах хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлэглэнэ
ШИНЭ СОНГОЛТ брэнд тавилгын их дэлгүүрийн 5%-н хөнгөлөлтийн эрхийн бичгийг захиалагч бүртээ бэлэглэнэ
PC MALL их дэлгүүрээс цахилгаан бараа худалдан авах 5%-н онцгой хөнгөлөлтийн эрхийн бичиг бэлгэнд аваарай
55. Загварын байранд зочлоол 14 хоног бүр iPhone11 pro хожоорой
Та мөрөөдлийн гэрээ хэрхэн сонгохоо мэдэхгүй байна уу? Тэгвэл манай загварын байраар зочлон Виртуал аялал хийж төсөөллөө бодитоор мэдрэн хүссэн байртайгаа танилцаарай. Таныг сонголтоо хийхэд бид туслая
Та манай загварын байраар зочлоол IPHONE11 PRO-н азтан болоорой
Вэб сайт: www.ubproperties.mn
Facebook: Ulaanbaatarproperties
RIVER VILLA: Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77009919
Борлуулалтын алба 99009795, 88818242
Борлуулалтын алба 86039999, 88030203
Загварын байр: Замын цагдаагийн урд Их наяд плаза-н 1 давхарт
Захиалга авах оффис: ЧД, 5-р хороо, MN TOWER,Улаанбаатар пропертиз ХХК
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Улстөр нийгэм2021/12/22
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2023/03/01
ХӨГЖЛИЙН БАНК: Нэг их наяд 113.6 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа
-
Урлаг спорт2024/07/23
П.Сэр-Од, О.Есүгэн нар олимпын наадмын нээлтэд төрийн далбааг зална
-
Цаг үе2024/01/17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
