Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Очирдагинас ХХК-ны ЭКСПОРТЫН шинэ үйлдвэрийн чанар, стандарт олон улсад баталгаажлаа

Огноо:

,




 
  •  
Монголын хүнс үйлдвэрлэл тэр дундаа мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэн шинэ түүх эхэллээ. Учир юун гэвэл Олон улсын хүнсний чанар, аюулгүй байдлын iso22000 стандартын 2018 оны шинэчилсэн хувилбарыг Монголд анх удаа Очир дагинас ХХК-ны шинэ “ЭКСПОРТ” үйлдвэр нэвтрүүллээ.

15 жилийн хугацаанд дэлхийн шилдэг туршлага, шинэтгэлийг үе шаттай нэвтрүүлэн төгс төгөлдрийг дадал болгохын тулд тасралтгүй сайжруулснаар тус компани ийнхүү олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хамгийн шилдэг сүүлийн үеийн стандартыг ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРТЭЭ бүрэн нэвтрүүлж чадлаа. Хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг дээд зэргээр сахин гарч болох бүх эрсдэлийг урьдчилан тогтоож  сэргийлэн өндөр сахилга баттай ажилладаг олон улсын жишиг Монголын бахархал экспортын анхдагч үйлдвэр болж байгаад баяр хүргэе.
 
ОЧИРДАГИНАС – ЭКСПОРТЫН ЧАНАР








Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Автобусанд бага насны хүүхэд, настай хүмүүсийг дагуулсан зорчигчид ихэсчээ

Огноо:

,

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 06:00-10:00, 17:00-22:00 цагийн хооронд 864 автобус, 10:00-17:00 цагийн хооронд автобусны тоог 50%-иар багасгаж 400 гаруй автобус шугаманд явж байна. Гадаа хүйтэрсэн учраас автобусны халдваргүйжүүлэлтийг 10:00-17:00 цагуудад, оройн буултын дараа хийж байгаа.

Шалгалтын явцад бага насны хүүхэд, настай хүмүүсийг дагуулсан зорчигчид ихэссэн байх бөгөөд зорчигч хоорондын зай зөрчигдөх зөрчил гарсаар байна. Жолооч нар хоорондын зайгаа баримтлах талаар шаардлага тавьж байгаа боловч гадаа хүйтэн дараагийн автобусыг хүлээж чадахгүй гэх шалтгаанаар шаардлагыг биелүүлэхгүй байх хүндрэлүүд гарч байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Өмнөговь аймаг ахмад настангууддаа 2 тонн нүүрс үнэ төлбөргүй олгоно

Огноо:

,

Өмнөговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр тус аймагт хэрэгжиж буй "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Тавантолгой ХК-тай хамтран тухайн орон нутгийн харьяалалтай 60 болон түүнээс дээш насны ахмад настан тус бүрт 2 тонн нүүрсийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний хооронд үнэ төлбөргүй олгохоор боллоо.

Мөн нүүрсний үнийг хямдруулж уурхайн аман дээрээс 30.800 төгрөг болгон 20 хувиар буурууллаа. Даланзадгад хотын ахмадууд тухайн 2 тонн нүүрсийг талон тараасан өдрөөс эхлэн Таван толгой ХК-ийн нүүрс борлуулах цэгээс авахыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар 6-11 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5, 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох