Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын эмэгтэй гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо

Огноо:

,

УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр /2020.09.21/ хүүхдийн хүчирхийллийн асуудлаар ЦЕГ, Хүүхдийн байгууллагуудын төлөөлөл, холбогдох албаныхантай уулзаж, мэдээлэл сонслоо.

Энэ үеэр 9 настай охин хойд эцэгтээ зодуулсны улмаас нас барсан байж болзошгүй хэргийн талаар холбогдох байгууллагын албаны хүмүүсээс хуулийн хүрээнд мэдээллийг авлаа. Намрын ээлжит чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй. Гишүүд Хууль баталсны дараа хэрэгжилтэд нь анхаарч, санхүүжилт, бүтэц зохион байгуулалтыг нь шийдэхгүйгээр цаашид бодит эерэг үр дүн гарахгүй гэлээ. Иймээс Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох байгууллагууд  Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудад саналаа ирүүлж, идэвхтэй хамтран ажиллахыг сануулсан юм.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэх үндсэн гурван шалтаан судалгаагаар гарсан. Нэгдүгээрт, гэр бүл салалт. Хоёрдугаарт, эцэг эхчүүд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй байгаатай шууд холбоотой.  Гуравдугаарт, цахим сүлжээ зэргийг хэллээ. Хүүхдийн эрхийг хамгаалсан 52 хууль Монгол Улсад үйлчилж байна. Үүрэг хариуцлага, соёл гэр бүлд дутагдаж байна. Эцэг, эх хоорондын таарамжгүй харилцаанаас хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хэрхэн сайн ээж, аав болох вэ гэдэг хичээлийг ЕБС-иудад ордог байх хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болсон гэдгийг мэдээлэлдээ онцоллоо.

Гэр бүлийн хүчирхийллийн  хэргийн хохирогчийн 87 хувь нь эмэгтэйчүүд, 11 хувь нь хүүхдүүд байна. Цаашид Намрын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд шийдвэрлэх чухал асуудлуудыг хэлэлцэн, шаардлагатай төсвийг 2021 оны төсөвт суулгахын төлөө эмэгтэй гишүүд ажиллах болно хэмээлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарсныг зарлалаа

Огноо:

,

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалт буюу “Саарал жагсаалт”-аас гаргаж байгаагаа Улаанбаатарын цагаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны 22.10 цагт албан ёсоор зарлалаа.

Хуралдаанаар манай улсыг маш богино хугацаанд буюу зургаахан сарын дотор үүрэг даалгаврыг амжилттай биелүүлснийг онцлон сайшаасан байна.

ФАТФ-аас 4 Шууд хэрэгжилтийн хүрээнд 6 үүрэг даалгавар өгсний 3 нь Санхүүгийн зохицуулах хороонд шууд хамааралтай тул Хороо өнгөрсөн оны 10 дугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл буюу ердөө зургаан сарын дотор шуурхай ажиллаж, үүрэг даалгаврыг бүрэн биелүүлсний зэрэгцээ ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай давж стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарахад чухал үүрэг гүйцэтгэлээ. Монгол Улс дэлхийн хэмжээнд тархаад буй цар тахлын үед сайн ажиллахын зэрэгцээ бусад оронд жишиг болохуйц зохион байгуулсныг онцолж байсан.

Санхүүгийн зохицуулах хороо ФАТФ-аас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэхэд дэмжлэг үзүүлж, Хороотой тасралтгүй хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулсан санхүүгийн болон санхүүгийн бус зохицуулалттай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэдээлэх үүрэгтэй этгээдүүддээ талархлаа илэрхийлж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

Огноо:

,

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2020.10.26/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Бэлчээр хамгаалах асуудлаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд эрдэмтэн, судлаач нартай хийх уулзалт 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан" танхимд;
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн ба
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

20 өрхөд гэрийн дулаалга халаалтын багцыг хэрэгжүүлэв

Огноо:

,

НҮБ-ийн Хүүхдийн сан Швейцарийн хөгжлийн агентлаг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ӨРХ ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ЖИЛ-ийн хүрээнд аймгийн хэмжээнд 20 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын шинэ арга технологийг нэвтрүүлэв. Дулаалга, халаалтын бүрэн багц юм. Тодруулбал уур ус үл нэвтрэх бүрээс, хаяавч, шалавч, хаалганы дулаалга, халаагуур ширээ зэрэг багтана.
 
Агаарын бохирдол өндөр бүсийн хувьд нүүрс түлэх улмаар агаар бохирдуулах байдлыг бууруулах, нөгөөтэйгүүр айл өрхүүд тохилог, дулаан орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үр дүнтэй ажил болж байна. Цахилгаанаар халах халаагуур, дулаалгын энэхүү технологийг өөр аймгуудад нэвтрүүлсэн бөгөөд дулаан тохируулга температураас хамаарч сард төлбөр 70.000-120.000 төгрөг гардаг байна.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох