Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчидын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 14-19 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, Дорнод Монголын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 24-нөөс 07 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24, 25-нд Алтайн салбар уулсаар, 26-нд зарим газраар, 27-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 24, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд нутгийн баруун хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“K-Смарт” авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжиж эхэллээ

Огноо:

,

Зам, тээврийн яам болон БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагын (ODA) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим удирдлагын нэгдсэн тогтолцоог бий болгох төсөл” хэрэгжиж эхэллээ.
 
Төслийн зорилго нь "К-Смарт" авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим удирдлагын нэгдсэн,тогтолцоог бий болгож, авто замын удирдлагын тогтолцоог үр дүнтэй тогтвортой ажиллуулахад чиглэгдэх юм.
 
Төслийг 2024-2028 он хүртэл буюу 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байна.
 
Төслийг БНСУ-аас Барилгын технологийн судалгааны хүрээлэн (KICT), Монгол Улсаас хүлээн авагч байгууллагаар “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хамтран хэрэгжүүлнэ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ЭХЭМҮТ-ийн авто замыг хааж, шинэчилнэ

Огноо:

,

Баянгол дүүргийн Хасбаатарын гудамж буюу ЭХЭМҮТ-ийн авто замыг есдүгээр сарын 6-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн цэцэрлэгийн II шатны бүртгэлийг өнөөдөр E-Mongolia системээр авч эхэлнэ

Огноо:

,

2024-2025 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142.150 хүүхэд байна.

Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг  төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай зохион байгуулж байна. Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 1-нээс эхлэн 18-ны өдөр хүртэл E-Mongolia системээр хүлээн авч нийт 105,044 хүүхэд хүсэлтээ ирүүлжээ.  

Хоёрдугаар шатны бүртгэлийг 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 15-ныг хүртэл E-Mongolia системээр хүлээн авах юм. Хоёрдугаар шатны бүртгэлд цэцэрлэгт бүртгэлгүй хүүхэд болон 1 дүгээр шатанд хүсэлтээ илгээж амжаагүй эцэг эх, асран хамгаалагчид, түр оршин сууж буй иргэд хүсэлтээ цахимаар илгээн нийслэлийн цэцэрлэгт хамрагдах боломжтой.

Түр оршин сууж буй иргэд амьдарч буй дүүргийнхээ хороон дээр Хүн ам өрхийн мэдээллийн систем ХАӨМС-д бүртгүүлсэн байх шаардлагатай.

Хэрвээ та E-Mongolia системээр дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй байгаа тохиолдолд харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох