Цаг үе
Бейрутын дэлбэрэлтийн сансрын зураг
2020 оны наймдугаар сарын 4-нд томоохон дэлбэрэлт Ливан улсын нийслэл Бейрут хотыг сүйтгэв. Дэлбэрэлтийн шалтгаан нь бордоонд ашигладаг нийтлэг химийн бодис болон уул уурхайн тэсрэх бодисын бүрэлдэхүүн хэсэг болох 2750 тонн аммиакийн нитрат байсан юм. Наймдугаар сарын 5-ны байдлаар 130 гаруй хүн амь үрэгдэж, 5000 орчим хүн шархаджээ. 300.000 гаруй хүнийг дэлбэрэлтийн улмаас нүүлгэн шилжүүлсэн байна. Хотын ихэнх хэсэгт цахилгаан тасарсан тул яаралтай тусламжийн ажилтнууд чадах зүйлээрээ хичээн ажиллаж байгаа ажээ. Ливаны засгийн газар уг үйл явдлаас улбаалан хоёр долоо хоногийн онц байдал зарласан байна. Дэлбэрэлт нь 200 км-ийн зайтай Кипр улсад мэдрэгдсэн бөгөөд асар том мөөгөн үүл үүсгэн, газрыг доргиожээ. Энэ чичиргээ нь 3.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөр бүртгэгдсэн байна.
Доорх зурагт уг дэлбэрэлтийн өмнөх болох дараах байдлыг сансрын хиймэл дагуулаас авсныг үзүүлж байна. Гамшгийн үеийн хэт өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын зураг нь хохирлын хэмжээг үнэлэх, гамшигийн талаархи тойм мэдээллийг шуурхай өгдөг тул яаралтай тусламжийн үйл ажиллагаанд чухал мэдээлэл болж чаддаг байна.
Зайнаас тандсан мэдээ буюу сансрын зураг нь байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн менежментийг боловсруулах, хохирлын хэмжээг тооцоолох, гамшгийн эрсдлийг бууруулах зэрэг асуудлуудад өргөнөөр ашиглагдсаар байна.

Зураг 1. 2020 оны 5-р сарын 1, (Planet lab image)
.jpg?w=1200)
Зураг 2. 2020 оны 8-р сарын 5 (Planet lab image)
.jpg?w=1200)
Зураг 3. Дэлбэрэлтийн өмнө, Worldview-2 satellite image
.jpg?w=1200)
Зураг 4. Дэлбэрэлтийн дараа, Worldview-2 satellite image
.jpg?w=1200)
Зураг 5. Дэлбэрэлтийн өмнө, Worldview-2 satellite image
.jpg?w=1200)
Зураг 6. Дэлбэрэлтийн дараа, Worldview-2 satellite image
Идэвхтэй зайнаас тандан судлал буюу синтетик апертурт радарын (САР) Sentinel-1 хиймэл дагуулаас авсан зургийг боловсруулан дэлбэрэлтийн цар хэмжээ, хохирлыг тооцон гаргажээ. САР-ын технологи нь зургийг өдөр, шөнө, бороо, цас, утаа униартай нөхцөлд ч авч чаддагаараа давуу талтай юм. Зураг 7-д Бейрутад болсон дэлбэрэлтийн өмнөх болон дараах САР-ын зургуудыг үзүүлэв.
.jpg?w=1200)

Зураг 7. САР-ын дэлбэрэлтийн өмнөх болон дараагийн зураг
.jpg?w=1200)
Зураг 8. САР-ын зургийн кохирэнс болон эрчмийн мэдээллийг ашиглан тоон боловсруулалт хийж, дэлбэрэлтэнд өртсөн барилгуудыг тодорхойлсон байдал (улаан өнгөөр)
.jpg?w=1200)

Зураг 9. Зүүн талын зурганд буй дэлбэрэлтэд тэсч үлдсэн уг байгууламж нь баруун зурган дээр улаан өнгөөр будагдаагүй байгаагаар дүрслэгдсэн байна.
Эх сурвалж: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн
Цаг үе
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ?
2026 оны есдүгээр сарын 17-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 3-8 метр, 11, 15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12, 16-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, 11, 12, 15, 16-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 3-8 хэм, Яармаг, Сонгиноны орчмоор -2-3 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 14-16-нд нэмж дулаарна.
Цаг үе
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Ерөнхий сайд, Монгол Улс Бүгд Найрамдах Буриад улстай хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлж, 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа. Түр хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт зэрэг боомт чухал үүрэгтэй. Боомтын чиглэлд Бүгд Найрамдах Буриад улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс нүүрсний нөөцөөр баялаг. Багануур, Шарын голын уурхайгаас Буриад улсад нүүрс экспортлох боломжтойг тэмдэглэв.

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов Монгол, Буриадын харилцаа хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, ашигт малтмал, эрчим хүч, боловсрол зэрэг олон салбарт идэвхтэй хөгжиж байгааг онцолж, Монголоос мах болон ноолууран бүтээгдэхүүн импортлох хүсэлтээ илэрхийлэв. Монгол Улсад мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх "Школа 21" төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар танилцууллаа.
Хоёр улс түүхэн уламжлалт, ахан дүүсийн харилцаатай, хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх боломж их байгааг талууд тэмдэглэв.
Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улсын Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Төв, Хэнтий аймагтай идэвхтэй хамтран ажилладаг байна. Энэ онд Улаан-Үд хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулж эхэлсний 35 жилийн ой тохиож байна.



Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
