Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн, бусад нутгаар дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 ц­аг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.

2020 оны 09 дүгээр сарын 04-нөөс 09 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 5-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 6, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 5-наас баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ16 цаг 3 минут

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Цаг үе16 цаг 5 минут

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Цаг үе16 цаг 8 минут

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих...

Урлаг спорт16 цаг 12 минут

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хан...

Шударга мэдээ16 цаг 15 минут

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, ба...

Улстөр нийгэм16 цаг 31 минут

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

Цаг үе16 цаг 40 минут

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохио...

Улстөр нийгэм16 цаг 46 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жог...

Улстөр нийгэм16 цаг 50 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Цаг үе16 цаг 53 минут

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Санал болгох