Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадам Т. Амар-Амгалан тэргүүн байр эзэллээ

Огноо:

,

Монголын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан уул” яруу найргийн наадам залуучуудын сарын хүрээнд болж өндөрлөлөө. 99 жилийнхээ ойн хүрээнд, 100 жилийнхээ босгыг тавьж 21 дэх удаагаа яруу найргийн “Цагаан уул” хайрын шүлгийн наадмыг зохион байгуулсан юм. Хайрын шүлгийн наадмыг нээж МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө. Шинэхүү үг хэлэв. Тус наадамд нийт 230 яруу найрагч оролцож, шүлгээ ирүүлсэнээс, 2-р шатны шалгаруултад 13 яруу найрагч шалгарч, эцсийн шалгаруулалтад оролцсон билээ. 

Шилдэг 13 яруу найрагчдаас  шилдэг 5 яруу найрагч тодорсон байна. Уламжлал ёсоор хамтран зохион байгуулагчаар МҮОНРТ, Монголын Зохиолчдын Эвлэл ажиллаа. Яруу найргийн наадмын шүүгчээр Болор цомын эзэн яруу найрагч Норовын Гантулга, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, МУСТА, яруу найрагч Намбарын Пүрэв, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Цагаан-Уул наадмын тэргүүн шагналт Нямжаргалын Минжинсайхан, Г.Сэр-Одын шагналт, Цагаан- Уул наадмын тэргүүн шагналт Чулуунбаатарын Ууганбаяр нар ажиллав.  

Ийнхүү “Цагаан- Уул” хайрын шүлгийн яруу найргийн наадмын Тэргүүн байрыг Т. Амар-Амгалан “Үүрдийн хайр” шүлгээр эзэлж, Цагаан- Уул цом, 1 сая төгрөг, Өргөмжлөлөөр, Дэд байрыг Ж. Эдмон, Гутгаар байрыг Ц. Отгонбаатар, Дөрөвдүгээр байрыг Э. Төгсжаргал, Тусгай байрыг Т. Мөнх- Амар нар эзэлж Өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлэг, үнэ бүхий зүйлээр  шагнуулав. Шагналыг МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө. Шинэхүү, МЗХ-ны Тамгын газрын Дарга Б. Төрболд, шүүгч Н. Гантулга, Н. Пүрэв, Н. Минжинсайхан, Ч. Ууганбаяр нар гардуулав. Ивээн тэтгэгч, дэмжигчээр Монгол Улсын Их хурлын гишүүн Г. Мөнхцэцэг, Номин даатгал, Internom, SD evelopment оролцлоо. Цагаан-Уул хайрын  шүлгийн наадмын нэвтрүүлэг Монголын залуучуудын өдөр болох 8 сарын 25 нд МҮОНТ-ээр олон нийтэд хүрэх болно. 

 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Урлаг спорт

Тусгай үүргийн онгоцоор шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ

Огноо:

,

Катар-Доха-Улаанбаатар чиглэлийн “Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц энэ сарын 14-ний өдрийн  11:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор энэ сарын 11-13-ны өдрүүдэд Катар улсын Доха хотноо зохион байгуулагдсан Жүдо бөхийн “Доха мастер” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон үндэсний шигшээ багийн тамирчид эх орондоо ирлээ.

Тамирчдыг “Тэмүүжин” зочид буудалд тусгаарлаад байна.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

БСШУСБХ: Музейн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Огноо:

,

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын13-ны өдрийн хуралдаанаар Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам танилцуулсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ц.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа нар ажилласан бөгөөд хоёр удаа хуралдсан байна. УИХ-ын гишүүдээс төсөлтэй холбогдуулан гаргасан саналууд, иргэд байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судалж саналын томьёоллуудыг боловсруулсан гэв. Үүнд, Засгийн газар нь төрийн өмчийн музейд үндэсний, улсын, бүс нутгийн гэсэн зэрэглэл тогтоох, үндэсний музей нь төрөл, үйл ажиллагааны чиглэлээр бусад музейг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллах заалтыг шинээр нэмж тусгасан байна. Түүнчлэн аймаг, нийслэл, сумын музей орон нутгийн байгаль, түүх, соёлын үнэт зүйлийг судлах, сурталчлах чиг үүрэгтэй байхаар, музейн үүсгэн байгуулагч музейн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжүүлэх үүрэгтэй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох томьёоллыг боловсруулжээ. Музей нь хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор иргэн, хуулийн этгээдээс хандив, тусламж авч болох, музейн санхүүжилт, хандив, тусламжийн эх үүсвэр хуульд нийцсэн, ил тод байх зэрэг заалтыг шинээр нэмж тусгасан гэв.

Түүнчлэн төслийн зарим зүйл, заалтыг тодорхой болгож, музей нь соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус, соёл, эрдэм шинжилгээний байгууллага байхаар саналын томьёоллыг боловсуулсан байна. Музейн дүрэмд заасан бол үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэл бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болох бөгөөд зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрэм болон музейн үзмэртэй шууд харьцах албан тушаалын жагсаалтыг Засгийн газрын соёлын асуудал эрхэлсэн гишүүн тус тус батлахаар тусгасан байна.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, зарим тодруулгыг хийлээ. Музейн зэрэглэлийн талаар Ё.Баатарбилэг гишүүн тодруулсан бол музейн сан хөмрөг дэх бүтээлүүдийг дэлгэх, олон нийтэд үзүүлэх бололцоог бүрдүүлэх асуудлыг П.Анужин гишүүн хөндөж, музейн үзмэрийг шилжүүлэх, зарах эрх үүрэгтэй холбоотой зохицуулалтыг өргөтгөн, музей хоорондын хамтын ажиллагааны талаар зарчмын зөрүүтэй санал гаргахаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн С.Чинзориг музейн хадгалалт, хамгаалалтын талаар тодруулж, музейн ажилтнуудын нийгмийн асуудлаарх зохицуулалтын талаар тодруулж, хариулт авсан. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин музей бүрд орон нутгаасаа үзмэр худалдан авах төсвийг суулгах асуудлыг хуульчлах талаар санал хэлж байлаа.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг нар тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж, үг хэлсний дараа төслийг зүйл бүрээр хэлэлцэн, ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Төслийн 1, 2 дугаар зүйлтэй холбогдуулан санал гаргах гишүүн байгаагүй бол төслийн 3 дугаар зүйлд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчийн галерейн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна” гэсэн доор дурдсан агуулгатай 3.2 дахь хэсэг нэмэх ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг “музей" гэж соёлын үнэт зүйлийг бүртгэх, цуглуулах, хадгалж хамгаалах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус соёл, эрдэм шинжилгээний байгууллагыг;” хэмээн өөрчлөн найруулахыг, төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 5.5 дахь хэсгийг өөрчлөн найруулж, 5.5, 5.6 дахь хэсэг болгож, 5.6, 5.7 дахь хэсгийг хасахыг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн музейн дүрэмд заасан бол музейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий олон нийтийн зөвлөл ажиллаж болох зохицуулалт бүхий төслийн 5 дугаар зүйлийн 5.8 дэх хэсгийг өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн.

Түүнчлэн төслийн 6, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 16, 19 дүгээр зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан, шийдвэрлэсэн. Мөн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Ийнхүү Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Gobi challenge-2020” төслийн хүрээнд 650 км тэмээгээр аялжээ

Огноо:

,

“Эрхэт Монгол” медиа групп, “ТВ8” телевиз, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” төслийн  хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн бөгөөд эхний дугаар 2021.01.09-ний бямба гарагт 20:30 цагаас “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болох юм.

Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллыг “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад цацах бөгөөд говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог эмхтгэхээр төлөвлөсөн байна.

“Gobi challenge-2020” тэмээн аялалд нийгмийн салбарын бүрийн төлөөлөл 10 оролцогч нэгдэн Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш 650 км аялжээ.











Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ2 цаг 29 минут

ХШУС-ийн захирал Д.Ганхуягт хариуцлага тооцохыг багш оюутнууд шаарда...

Чөлөөт цаг3 цаг 34 минут

ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байн...

Шударга мэдээ6 цаг 50 минут

Найман байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо

Чөлөөт цаг6 цаг 54 минут

Орон нутгийн 7500 гаруй иргэнийг нутаг буцаах ажлыг зохион байгуулж ...

Чөлөөт цаг6 цаг 58 минут

Худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэгл...

Улстөр нийгэм7 цаг 1 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай х...

Улстөр нийгэм7 цаг 4 минут

УОК: Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулъя

Улстөр нийгэм7 цаг 8 минут

УИХ-ын намрын ээлжит чуулган энэ долоо хоногт өндөрлөнө

Улстөр нийгэм7 цаг 12 минут

УИХ-ын байнгын болон дэд, түр хороод энэ долоо хоногт...

Улстөр нийгэм7 цаг 16 минут

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд энэ долоо хоногт...

Санал болгох