Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
2020 оны 09 дүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим , төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын талаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.
2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 3-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Цаг үе
Гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурчээ
Улаанбаатар хотод 2024 оны есдүгээр сарын 9-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
2024 оны есдүгээр сарын 9-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний Статистикийн Хорооноос танилцуулж байна.
Цаг үе
Зэрлэг амьтны эмчилгээний чиглэлээр хамтран ажиллана
Чех улсын Прага хотын амьтны хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, МУИС болон Монголд тахь сэргээн нутагшуулах төсөл хөтөлбөрүүдийн ажлын хэсгийг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Олон улсад зэрлэг амьтныг эмчлэх, нойрсуулах, тайвшруулах ажлыг тусгай мэргэжлийн эрх бүхий эмч нар хийдэг бөгөөд энэ чиглэлээр үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, шаардлагатай тоног төхөөрөмж, эм бодисыг импортлох хадгалах, хэрэглэх зэрэг асуудлаар ярилцаж санал солилцлоо.
Байгалийн зэрлэг амьтдыг хамгаалах, судлахад эмчлэх эрх бүхий эмч мэргэжилтнүүд зайлшгүй шаардлагатай бөгөөд манай улсад зэрлэг амьтны эмнэлзүйн чиглэлээр боловсон хүчний хомсдол ихээр тулгардаг.
Судлах, эмчлэх, хамгаалах зорилгоор амьтныг барих, байршил тогтоох төхөөрөмж суулгах, зөөвөрлөх, тээвэрлэх, эмчилгээ хийх зэрэг бүхий л арга хэмжээний явцад тухайн амьтны тавлаг байдал, хүмүүнлэг, эрсдэлгүй арга хэрэглэх шаардлагатай байдаг.
Жишээ: Монгол Улсад амьтныг нойрсуулах, тайвшруулахад шаардлагатай, хэрэглэхийг зөвшөөрсөн эмийн жагсаалтад олон тооны эм бүртгэгдээгүй, тэдгээрийг хэрэглэх эрх бүхий дотоодын мэргэжлийн эмч байхгүй нь манай улсад зэрлэг амьтдыг хамгаалах, судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, судлаачдын хувьд томоохон бэрхшээл болдог байна.
Уулзалтаар зэрлэг амьтдыг унтуулах, тайвшруулах, эмчлэхэд шаардлагатай эм бодисыг Монгол Улсын эмийн жагсаалтад оруулж, импортлох асуудлыг эрх бүхий байгууллагад олгох, зэрлэг амьтны эмч нарыг бэлтгэх чиглэлээр олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
“Гадаад улсын виз гаргаж өгнө” гэж олон хүнийг залилсан этгээдийг баривчилжээ
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “С”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Уг этгээд нь 2021-2023 он хүртэлх хугацаанд “Гадаад улсын виз гаргаж өгнө” хэмээн олон иргэдийг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсан юм.
Түүнийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгууллаа.
-
Цаг үе2021/04/15
Нийтийн тээврийн үйлчилгээнд 679 автобус явж байна
-
Үзэл бодол2021/12/17
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан ...
-
Цаг үе2020/11/18
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Улстөр нийгэм2022/02/01
МЗХ-ны Ерөнхий Нарийн бичгийн даргаар Э.Цэнд-Аюуш томилогдлоо