Цаг үе
Хятадын цагдаагийн 19 ажилтныг авлигатай холбоотойгоор албан тушаалаас нь чөлөөлөв

Улсын аюулгүй байдлыг хангах байгуулагын орон нутаг дахь салбарын удирдах албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийн ихэнх нь хээл хахууль авах, бизнест хувийн хөрөнгө оруулалт хийх, данс бүртгэлийг санаатайгаар устгах, хувьдаа ашиг олох зорилгоор эрх мэдлээ урвуулан ашиглах, галт зэвсэг хууль бусаар эзэмших зэрэг хууль бус үйлдэлд холбогдоод байна.
Харин доод албан тушаал хашиж байсан хүмүүсийн хувьд орон нутгийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй хамтран биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоом, дээрэм, айлган сүрдүүлэлт, луйврын үйл ажиллагаа хийх зэрэг гэмт хэрэгт оролцсон, зохион байгуулсан асуудлаар баривчлагджээ.
Цаг үе
"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.
Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.
Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Цаг үе
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.
“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.
Цаг үе
Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ
Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос 2023 оны есдүгээр сарын 22-ноос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод амжилттай хүрлээ.
Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн. Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэлээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2022/10/17
УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Цаг үе2022/12/08
Харилцаа холбооны зохицуулах хороонд албан шаардлага хүргүүллээ
-
Улстөр нийгэм2021/10/14
ЗГ: “Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэ...
-
Улстөр нийгэм2021/07/27
НББХ-ны ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн салбарынхантай цахим уулзалт хийв
Сэтгэгдэл