Чөлөөт цаг
Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд хэсгээр усархаг бороо орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв, говь болон зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.
2019 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 31-36 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.
2019 оны 07 дугаар сарын 20-ноос 07 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 22, 23-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд Алтайн салбар уулс болон, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
Чөлөөт цаг
“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ
Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөр болон байгууллагынхаа “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор өнгөрөгч 5 дугаар сараас эхлэн жуулчин "J", бизнес “B”, албан хэрэг “А”, суралцах “S” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох 6 төрлийн үйлчилгээг цахимжуулаад байгаа юм.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэдэд олгодог “О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгохоор шийдвэрлээд байна.

Уг цахим үйлчилгээ авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ холбоосоор Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон https://evisa.mn/ хаягаар шууд нэвтэрч, цахим зөвшөөрлийн хүсэлтээ ирүүлэх боломжтой аж.Энэхүү цахим үйлчилгээ нэвтэрснээс хойш “J”, “B”, “А”, “S1,S2” суралцах, олон удаагийн орох, гарах визийн зөвшөөрөл зэрэг нийт 5 мянга гаруй иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэжээ.
Эх сурвалж: ГИХГ
Чөлөөт цаг
“Эрдэнэс-Тавантолгой” ХК тээврийн жолооч нараа урамшууллаа
Чөлөөт цаг
Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Арванхоёрдугаар сарын гуравны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-12-03
-
Чөлөөт цаг2019/08/26
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Чөлөөт цаг2019/10/31
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2019/08/02
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар малчны хотонд халуун яр...
-
Урлаг спорт2019/10/07
Баян-Өлгий аймгийн Бүргэдийн баярыг 2000 гаруй жуулчин сонирхжээ
Сэтгэгдэл