Чөлөөт цаг
Олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

"Ковид-19" цар тахлын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан халдвар хамгааллын дэглэм алдагдахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах тухай иргэдээс ирүүлсэн санал гомдлын дагуу аймгийн Онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар хуралдааны шийдвэрээр 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, сургалт, баяр ёслол, хурим найр, уралдаан, тэмцээн, дугуйлан зохион байгуулах мөн цахим тоглоомын газар, диско болон бүжгийн баар, соёл үйлчилгээний төв буюу олон хүнийг хамруулан хурим, найрын үйл ажиллагаа зохион байгуулдаг газруудыг болон шашны байгууллагын нийтэд үйлчлэх үйл ажиллагааг түр хугацаагаар хориглолоо.
Мөн гэрийн нөхцөлд 20-оос дээш хүнийг хамарсан хурим, найр хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр гаргалаа.
Эх сурвалж: Баян-Өлгий Аймгийн Засаг Даргын Тамгын Газар
Чөлөөт цаг
Афганистаны 321 албан тушаалтан авлигын хэргээр халагджээ
Дотоод хэргийн дэд сайд, хошууч генерал Абдул Сабур Канех авлига авсан албан тушаалтнуудыг боловсролтой, чадварлаг ажилтнуудаар солино гэж мэдэгджээ. Энэхүү албан тушаалтнуудыг ажлаас халах шийдвэрийг авлига, хээл хахуульд дургүйцсэн тээвэрчид гурван долоо хоногийн ажил хаялт зарласны дараа гаргажээ.
Тээвэрчдийн үйлдвэрчний эвлэлийн дарга Тала Мохаммад “Бидэнд амласан шинэчлэл хийгдэхгүй бол дахин ажил хаялт хийх талаар уриалах болно” гэж Анадолу агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Эцсийн дүндээ энгийн иргэд барааны хомсдолд орж, захууд хаагдахаас болж шаналах болно гэдгийг бид ойлгож байгаа тул засгийн газраас бидэнд өгсөн баталгааг үл харгалзан ажил хаялтаа зогсоов” гэж тэр хэлжээ.
Чөлөөт цаг
"Хүүхдээ сонсох өдөр"-т төгсөх ангийн сурагчдыг урьж ярилцлаа
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Хүүхдээ сонсох өдөр"-т төгсөх ангийн сурагчдыг урьж ярилцлаа. Аймгийн Засаг даргын А/185 дугаар захирамжаар сар бүрийн нэгний өдрийг "Хүүхдээ сонсох өдөр" болгож онцолсон. Өнөөдөр анхны уулзалтаа хийж, ЕБС-ийн төгсөх анги буюу 12 дугаар ангийн сурагчдын төлөөллийг урьж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа.
Зочин сурагчид дараах асуудлыг онцолж байна.
- Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Монгол ёс заншил, өв уламжлалын талаар хүүхдүүдийн мэдлэгийг сайжруулах
- Сургуулиудыг сэтгэл зүйчтэй болгох
- Үдийн цай хөтөлбөрийн чанарт анхаарах
- Орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, мэдээлэл нэмэгдүүлэх
- Их, дээд сургуулийн салбар сургуулийг аймагтаа байгуулж, заавал Улаанбаатар явах шаардлагагүй аймаг орон нутагтаа боловсрол эзэмшиж өөрийгөө хөгжүүлэх боломжийг бий болгох
- Төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ийн бэлтгэлийг тасралтгүй, танхимаар сайн зохион байгуулах
- Мэргэжил сонголтод анхаарах, сайн мэдээлэл мэдлэгээр хангах
- Гадаад хэл сурах боломжуудыг нэмэгдүүлэх, таатай орчныг бий болгох
- Боловсролын салбарт дэд хөтөлбөрүүдийг илүү үр өгөөжтэй, нарийн төлөвлөлт, зохион байгуулалттай хэрэгжүүлэх зэрэг саналуудыг онцолж байна.
Сар бүрийн нэгний өдөр сурагч хүүхдүүдтэй аймгийн удирдлагууд уулзаж тэдний оролцоог нэмэгдүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллах юм.
Чөлөөт цаг
"Ази, Номхон далайн бүсийн бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын төлөөх эрүүл мэндийн санхүүжилт" сэдэвт семинар боллоо
"COVID-19"-ийн үеийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын бүх нийтийн эрүүл мэндийн хамралт (БНЭМХ)-ын төлөөх эрүүл мэндийн санхүүжилтын талаарх хоёр бүсийн хамтарсан семинарыг ДЭМБ, АХБ, Дэлхийн банкнаас 2021 оны 2 дугаар сарын 22, 24, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг семинарын үеэр "COVID-19" цар тахлын үеийн төрийн санхүүгийн менежментийн үүрэг ач холбогдол, улс орнуудын туршлага, "COVID-19"-ийн вакцинжуулалтын санхүүжилтийн стратеги - тулгамдаж буй асуудал болон стратегиуд, түүнчлэн цаашид хэрэгжүүлэх илүү үр дүнтэй, тэгш байдлыг хангасан эрүүл мэндийн санхүүжилтийн стратегиудын талаар хэлэлцлээ.
-
Чөлөөт цаг2020/01/21
Хадгалалтын горим зөрчиж хадгалсан 150 ширхэг бялууг устгууллаа
-
Чөлөөт цаг2020/04/26
Гараа хэзээ угаах вэ
-
Улстөр нийгэм2020/02/21
Газар зохион байгуулалтын шинэтгэл явуулах урьдач нөхцлийг бүрдүүлсэн гэв
-
Улстөр нийгэм2020/01/23
Халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэв