Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Швейцарын Холбооны Улс дахь Монгол иргэдийн анхааралд!

Огноо:

,

Швейцарын Холбооны Улсад коронавирусний халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар шинээр 99 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ 7 дугаар сарын 18-нд Женев хотын “Rooftop” баранд 20 гаруй хүн нэг доор халдвар авч халдварын голомт үүсээд байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Женев кантонд 200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдээд байна.

Женев кантон нь халдварын дэгдэлт хамгийн их байгаа кантонуудын нэг болоод байгаатай холбогдуулан Женев кантоны удирдлага 7 дугаар сарын 28-наас дэлгүүр, онгоцны буудал болон бусад үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй иргэд зайлшгүй амны хаалт хэрэглэх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргаад байна.

Мөн Женев дэх зарим улсын ЭСЯ-ны ажилтнууд ч коронавирусний халдвар аваад байгаа нь тогтоогдоод байгаа тул  иргэд Та бүхэн суугаа орны зүгээс хэрэгжүүлж буй дээрх арга хэмжээг мөрдөж, ЭСЯ-нд консулын үйлчилгээ авахаар ирэхдээ амны хаалт хэрэглэн ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн дүрмийг чанд сахина уу.

Мөн ЭСЯ-нд иргэдийн бөөгнөрөл үүсгэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэд Та бүхэн халдвараас өөрсдийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаалах зорилгоор консулын үйлчилгээний цагаасаа хоцрохгүй байх, онцын шаардлагагүй тохиолдолд гэр бүлийн гишүүд, бага насны хүүхэд болон бусад хүмүүсийг дагуулж хамт ирэхгүй байхад анхаарна уу.

Женев дэх Монгол Улсын Элчин сайдын яам

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох