Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар “Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжилттэй танилцлаа

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Өлзийт суманд хэрэгжиж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн хэрэгжилттэй танилцлаа. Энэхүү төслийг Г.Занданшатар санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд өнгөрсөн 4 жилд тус суманд 5.0 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн юм.

Өлзийт сумын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төр захиргааны байгууллага шинэ байртай болж, өдгөө Соёлын төвийн барилга баригдаж байна. Төслийн хүрээнд сумын төвийн барилга байгууламжийг шинэчлэхээс гадна иргэдийн амьдралын орчин нөхцөлийг сайжруулах учиртай. Сумын төвийн айл өрхүүд төвлөрсөн дулаан, цэвэр, бохирын шугам сүлжээнд холбогдож, сумандаа хот сууринаас дутахааргүй амьдрах орчин бүрдүүлэх нь төслийн үндсэн зорилго юм. Түүнчлэн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, авто болон явган хүний зам тавих, гудамж талбайг гэрэлтүүлэх зэргээр бүрэн шинэчлэл хийгдэнэ.

Ажил төлөвлөсний дагуу хурдацтай, сайн хийгдэж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар гүйцэтгэж буй ажлаа чанартай сайн хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниудад, иргэдийн өөрийн оролцоог сайтар хангахыг сумын төр, захиргааны байгууллагын удирдлагуудад  үүрэг болгож, амжилт хүслээ.

Өлзийт суманд хэрэгжиж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн гүйцэтгэл 60 гаруй хувьтай байгаа бөгөөд энэ оны аравдугаар сарын 30-нд эцсийн байдлаар хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй. Иргэдийн талархлыг хүлээж буй сумандаа сайхан амьдрах төсөл ирэх 4 жилд тус аймгийн Галуут, Баацагаан, Эрдэнэцогт суманд хэрэгжих юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ

Огноо:

,

Жендэрийн үндэсний хорооноос жил бүр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулдаг уламжлалтай.

Энэхүү аяныг “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ аянд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байна. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх бүтээлүүдүүдийг шалгарууллаа

Огноо:

,

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ДХИС-тай хамтран “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх сарын 04-нд зохион байгуулах гэж байна.

Тус эрдэм шинжилгээний хурлын I шатанд 46 бүтээл ирсэн бөгөөд зохион байгуулагч эрдэмтэн, судлаачдын баг II шатанд аман болон ханан илтгэлийг шалгарууллаа.

Шалгарсан эрдэмтэн, судлаачдын бүтээлийг хуралдааны үеэр хэлэлцүүлж, шилдгүүдийг тодруулах юм.

Нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт эрчимтэй явагдаж байгаатай холбоотойгоор хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд  бүх талуудын мэдлэг, ойлголт, оролцоо, нэн ялангуяа шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо онцгой чухал учраас энэ удаагийн хурлыг санаачлан зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

СOP17-г зохион байгуулах Үндэсний Дэд Хорооны анхдугаар хуралдаан болов

Огноо:

,

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний Хорооны Дэд дарга Б.Батцэцэг ахлан тус Үндэсний Дэд Хорооны анхдугаар хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Уг уулзалтын үеэр одоогийн байдлаар дэд хорооны даргын хувьд хийж гүйцэтгэсэн ажлаа дэд хорооны гишүүдэд тайлагнаж, дэд хорооны төлөвлөгөөг хэлэлцэв.

Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СOP17)-ыг зохион байгуулах Үндэсний Хорооны Дэд дарга Б.Батцэцэг Монгол Улс анх удаа НҮБ-ын хурал хүлээн авч зохион байгуулж буй учраас СОР17 бага хурлыг олон дээд, өндөр түвшний зочдын оролцоотойгоор төлөвлөх нь ач холбогдолтой бөгөөд хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад чухал хэмээн онцлов.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох