Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Огноо:

,

Наадамчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг aнхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Монголын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 16-наас 7 дугаар сарын 20-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг,  говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-19-нд  нутгийн зүүн хагаст бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 16, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

АНУ-аас 260 иргэн эх орондоо ирнэ

Огноо:

,

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүргийн нислэг гэдгээрээ онцлог.

Өмнө нь буюу 06 дугаар сарын 24-нд анхны нислэгээрээ 256 иргэнээ эх орондоо авчирсан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

"Нүүдэлчин Монгол цахим сүлжээ ковидын эсрэг хамтдаа тэмцэнэ" төсөл хэрэгжүүлж байна

Огноо:

,

Орчин үеийн дэвшилтэт технологи цахим сүлжээг ашиглан малчдын нийгмийн тулгамдсан асуудлаар цахим хэлэлцүүлэг өрнүүлэх, санал асуулга явуулах, мэдээлэл солилцох урсгалыг сайжруулах зорилгоор "Нүүдэлчин Монгол цахим сүлжээ ковидын эсрэг хамтдаа тэмцэнэ" төслийг Дорнод аймагт хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн удирдагч, Дорнод аймгийн Засаг даргын орон тооны бус Зөвлөх Б.Лхагвасүрэн малчдад чиглэсэн дотоод гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр сүүлийн 5 жил судалгаа хийсэн байна. Дорнод аймаг улсын хэмжээнд дээрх төслийг хэрэгжүүлж буй 2 дахь аймаг бөгөөд бүх сум, багт хүрэх юм.

Төслийг амжилттай хэрэгжүүлснээр:

• Цахим сүлжээний хамтран ажиллаж буй хамтын сүлжээ үүсэх
• Малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцох сүлжээг бий болгох
• Малчдын хүүхдийн сурах орчин, боловсролын хүртээмж сайжрах
• Мэдээллийг урсгал, сүлжээ сайжрах
• Төрийн бодлого шийдвэрт малчдын зүгээс өөрсдийн дуу хоолойг хүргэдэг болох
• Малчид хамтран малын түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүнийг борлуулах сувгийг тус тус бий болгох боломжтой болохыг төслийн удирдагч, аймгийн Засаг даргын орон тооны бус Зөвлөх Б.Лхагвасүрэн онцоллоо.

"Ковид-19" цар тахлын үед уг төсөл хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд сумдын Эрүүл мэндийн төвд тус бүр иж бүрэн хамгаалалтын хувцас, амны хаалт, гар ариутгагч зэрэг шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг хүлээлгэн өглөө.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт болж, 70 хүн нас барлаа

Огноо:

,

Ливаны нийслэл Бейрут хотын усан зогсоолын ойролцоох химийн бодисын агуулахад өнөөдөр гал гарч, хүчтэй дэлбэрэлт болсноор 73 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн түлэгдэж шархадсан байна. Тус байгууламжид гарсан галыг унтраахаар ажиллаж байсан гал сөнөөгчид бүгд амь үрэгджээ. Албаны хүмүүс зургаан жилийн турш тус агуулахад хадгалагдаж байсан тэсрэмтгий бдис ийнхүү дэлбэрлэсэн хэмээн тайлбарлаж байгаа бөгөөд дэлбэрэлтийн бүсэд байсан олон барилга байгууламж нурсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. 

Одоо дэлбэрэлтийн шалтгаан, хохирлыг тогтоохоор тус улсын хууль хүчний байгууллагууд ажиллаж байгаа аж.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох