Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Огноо:

,

Наадамчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн хөндий, говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 13-наас 7 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 13,14-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

МҮОНРТ-ийн цуврал контент ОХУ-ын телевизээр тус улсын үзэгчдэд хүрнэ

Огноо:

,

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал Т.Бямбатогтох, Монголын үндэсний олон нийтийн телевизийн захирал Р.Тулга нар өнөөдөр ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь “Русский дом” (хуучнаар ОШУСТ)-ийн захирал Амгалан Ринчинович Базархандаев, түүний орлогч ОХУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Валерия Валерьевна Кильпякова, Улаанбаатар дахь “Русский дом”-ийн Соёлын хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Намхай, ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн атташе Надежда Юрьевна Латышева нартай уулзалт хийж, санал солилцлоо.

Энэ үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар “MNB Монголын контемпорари уран бүтээлчидтэй хамтран бүтээж буй “Нүүдэлчин зөн” цуврал контентыг гадаадын телевизүүдээр дамжуулан олон улсын үзэгчдэд хүргэх, нээлтийн ёслолыг олон улсын хэмжээнд нэгэн зэрэг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, ОХУ-ын телевизээр гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Мөн хойд хөршийн телевиз, радиогийн удирдлага болоод уран бүтээлчидтэй туршлага солилцох, хамтран контент бүтээх зэрэг олон талаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

Харин ноён Амгалан Ринчинович Базархандаев дээрх саналыг таатай хүлээн авч дэмжиж ажиллана гэлээ. Тухайлбал, “Нүүдэлчин зөн” цуврал контентыг ОХУ-ын телевизүүдээр тус улсын үзэгчдэд хүргэнэ, энэ саналыг ажил хэрэг болгоно гэв.

Мөн Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Улаанбаатар дахь “Русский дом” урьд өмнөх хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэхээр хоёр талын удирдлага харилцан тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээнэ

Огноо:

,

“Замын Цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих” төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс баригдсан түр замуудын нэг болох Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны 04 дүгээр сард барьсан.

Өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор сэтэлсэн түр замын нөхөн сэргээлтийг хийж 2021 оны есдүгээр сарын 16-нд дахин замын хөдөлгөөнийг нээнэ.

Түр замыг Дунд гол дээгүүр баригдаж байгаа 60 у/м гүүрийн барилгын ажлыг дуусгаж үндсэн гүүрийн доод талын буцаж эргэх эргэлтийн замын хөдөлгөөнийг 2021 оны 10 дугаар сард нээх хүртэлх хугацаанд ашиглах юм. 

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана

Огноо:

,

Энэ сарын 15-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 183, II тунд 600, нэмэлт сэргээх тунд 4637, нийт 5420 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.2 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2847 (23.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 64552 (72.6 хувь), 16-17 насны 25594 (75.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.

Харин өнөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод суурин 40 цэгт 61 багийн 320 эмч, ажилтан ажиллаж, 5352 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулъя.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм19 цаг 45 минут

Төрийн өмчийн их, дээд сургуулиудыг “Сургалт-эрдэм шинжилгээ-ү...

Улстөр нийгэм19 цаг 50 минут

Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулав

Улстөр нийгэм19 цаг 53 минут

Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуула...

Чөлөөт цаг19 цаг 57 минут

МҮОНРТ-ийн цуврал контент ОХУ-ын телевизээр тус улсын үзэгчдэд хүрнэ...

Улстөр нийгэм20 цаг 2 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Хил хамгаалах ерөнхий газарт ажиллалаа

Чөлөөт цаг20 цаг 9 минут

Махатма Гандигийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг дахин нээн...

Шударга мэдээ20 цаг 12 минут

Малын гаралтай хог хаягдлыг дахин боловсруулж, органик бордоо үйлдвэ...

Чөлөөт цаг21 цаг 9 минут

Нийслэлд өнөөдөр дархлаажуулалтын суурин 40 цэг ажиллана

Чөлөөт цаг21 цаг 20 минут

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Чөлөөт цаг21 цаг 28 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч нэмнэ

Санал болгох