Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн  аймгуудын нутгийн зарим газраар  дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төв, говь,зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар  бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсч, шороон шуурга шуурна. Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, говийн бүс нутгийн зүүн  хэсгээр 30-35 хэм,  говийн бүс нутгийн  хойд хэсгээр 24-29 хэм,  бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно.Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж  секундэд 6-11 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

Огноо:

,

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний байнгын болон явуулын цэгүүдийн байршлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Дархлаажуулалтын цэгүүд 17 цаг хүртэл ажиллана

Огноо:

,

Энэ сарын 26-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 56, II тунд 119, нэмэлт сэргээх тунд 2028, нийт 2203 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.6 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2944 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67461 (75.9 хувь), 16-17 насны 26508 (78.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны лхагва гарагт Улаанбаатар хотод явуулын 31 баг, суурин 35 цэгт 75 багийн 283 эмч, ажилтан ажиллаж, 4478 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Огноо:

,

2021 оны 10 сарын 27-ны 08 цагаас 20 цаг  хүртэлИхэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. 10-12 хэм дулаан байна.


2021 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 29-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30-нд Монгол-Алтайн уулсаар, 31-нд Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох