Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Тусгай үүргийн онгоц газардлаа

Огноо:

,

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ сарын 18-ны өдрийн 17:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус  онгоцоор 266 ирж байгаа бөгөөд  252 нь  том хүн, 14 нь нялх хүүхэд байгаа юм.

Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77, оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Наранбулаг”, “Сэлбэ”, “Ивээлэн”- д  21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Баян-Өлгий аймгийн 548 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

100 гаруй мянган хүн амтай Баян-Өлгий аймгаас энэ жил 548 ээж, тодруулбал “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 82, Хоёрдугаар зэргийн одонг 466 ээж тус тус хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эхчүүдэд одонг нь гардуулсныхаа дараа баяр хүргэж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:

“Монголын сайхан ээжүүд ээ,

Энэрэлт эхчүүд ээ,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, үндэстний ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл саруул, хайр халамжаараа дутаалгүй өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ танай аймгийн 548 ээжид “Эхийн алдар” одонг гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Баян-Өлгий аймгаас энэ жил “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 82, Хоёрдугаар зэргийн одонг 466 ээж хүртэж байна. Үр хүүхдүүдийнхээ гэрэлт наран, гэр бүлийнхээ ивээлт саран болсон сайхан ээжүүддээ баяр хүргэе!

Хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг аз жаргалтай атлаа өндөр хариуцлагатай ажил. Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг зөв хандлага, ёс зүйтэй, боловсролтой иргэн болгон хүмүүжүүлж байгаа нь ээжүүдийн эх орныхоо хөгжил дэвшилд оруулж байгаа үнэлж баршгүй хувь нэмэр юм.

Хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж ирсэн Монгол Улсын хувьд хүүхэд хамгаалал, эхчүүдийн нийгмийн асуудлыг төрийн бодлогын нэн тэргүүнд тавьж, эхчүүдийн хөдөлмөрийг дэлхийн жишигт хүргэн үнэлэх ёстой.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг “Эхийн алдар” одон бол энэ бодлогын нэгээхэн хэсэг. Төрийн бодлого, үйл ажиллагаа үүнээс ч өргөн цар хүрээтэй, илүү хүртээмжтэй, тогтвортой хэрэгжих учиртай.

Тийм ч учраас миний бие хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох, хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг санаачилсан. Цаашид ч эхчүүд хүүхдээ сэтгэл амар өсгөн бойжуулах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө санаачилгатай ажиллаж, Улсын Их Хурал, Засгийн газрыг шахан шаардаж байх болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан Та бүхэнд болон Баян-Өлгий аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ  халуун баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын маань үрс маш олон болтугай!” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Налайхын замыг 10 дугаар сарын 25-ныг хүртэл хэсэгчлэн хаана

Огноо:

,

Цар тахалтай холбоотой авто замын гүйцэтгэгч БНХАУ-ын ажилчид Монгол Улсад орж ирээд карантилагдаад ажлын талбар дээр гарч эхэлжээ. Налайхын 20.9 км авто замын өнгө хучилт, туузан хаалт, явган зам дугуйн зам зэрэг ажлууд хийгдэх юм.  

Мөн урагшаа, хойшоо гарсан таван гүүрэн гарцын барилгын ажил хийгдэх ёстой. Ажлын явцад авто замыг бүрэн хаахгүйгээр хэсэгчилж хаахаар төлөвлөсөн” гэж албаныхан ярьж байна. Налайхын 20.9 км замыг бүрэн хаахгүй. Зөвхөн Улиастайн уулзвараас 1.7 км зам хэсэгчилж хаана.

Нөгөө хэсэг нь Оргилын уулзвараас цааш яваад Тэрэлж рүүгээ шороон замаар урагшаа эргээд тунелээр гараад Налайхын замтай нийлдэг хэсгийн шороон замыг хатуу хучилттай болгох ажлууд хийгдэнэ гэдгийг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал хэллээ. Налайхын авто замыг өчигдрөөс буюу есдүгээр сарын 15-ны өдрөөс ирэх 10 дугаар сарын 25-ны хооронд хэсэгчилж хаалаа. 


Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх сараас 1.0 хувиар буурлаа

Огноо:

,

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.0 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.3 хувь, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 4.0 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.3 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.6 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.0 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 1.4 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 5.9 хувиар буурсан байна.

Эх сурвалж: ҮСХ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үзэл бодол5 цаг 41 минут

Н.Баярчимэг: Миний боловсрол Монголд хэрэгтэй

Улстөр нийгэм7 цаг 9 минут

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Б.Баярбаатар томилогдлоо

Чөлөөт цаг15 цаг 13 минут

Манлай сумын иргэн У.Пагмадуламынх хувийн байшинтай боллоо

Улстөр нийгэм15 цаг 22 минут

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийж бай...

Чөлөөт цаг15 цаг 27 минут

Дархан, Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг б...

Улстөр нийгэм15 цаг 30 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга Өлгий сумын бүтээн байгуулалтын ажлын явцтай ...

Улстөр нийгэм15 цаг 33 минут

Ерөнхийлөгч Х.Баттулга “Азат Халал” махны үйлдвэрээр зоч...

Шударга мэдээ15 цаг 37 минут

Баян-Өлгий аймгийн 548 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

Улстөр нийгэм15 цаг 40 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймагт ажиллалаа

Чөлөөт цаг15 цаг 46 минут

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Санал болгох