Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ЦЕГ, ТЕГ-аас хамтарсан шаардлага хүргүүллээ

Огноо:

,

ТЕГ, ЦЕГ-аас хамтарсан сонгуульд нэр дэвшигч нам, эвсэл, бие даагчдын сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах байгууллагад албан шаардлага хүргүүлсэн байна.

Шаардлагад:

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Нутаг буцахаар ОХУ-ыг зорихгүй байхыг иргэддээ анхааруулж байна

Огноо:

,

ОХУ-ын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 635 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс хойш гадаадын иргэдийн ОХУ-д нэвтрэх эрхийг түр хугацаагаар хязгаарлаж, мөн 3 дугаар сарын 27-ны өдрийн 763 дугаар тогтоолоор 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн автомашин, төмөр зам, явган болон бусад боомтын дамжин өнгөрөх хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан билээ.

ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1915 дугаар тогтоолоор ОХУ-д агаарын хилийн боомтоор Их Британи, Танзани болон Бүгд Найрамдах Турк Улс зэрэг 3 улсын иргэд болон эдгээр улсад байнга оршин суух зөвшөөрөлтэй гуравдагч улсын иргэдийг нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна. Энэхүү шийдвэр нь зөвхөн нэр дурдсан 3 улсын иргэд болон тухайн улсад байнга оршин суух албан ёсны зөвшөөрөлтэй иргэд тухайн улсаас ОХУ руу шууд нисч, агаарын боомтоор нэвтрэхэд  хамааралтай зохицуулалт юм.

Дээрх шийдвэр гарсантай холбоотойгоор иргэдийн дунд ИБУИНХУ, Танзани, БНТУ зэрэг улсаар дамжин ОХУ руу зорчих боломжтой гэсэн ташаа мэдээлэл гарч, иргэдийг төөрөгдүүлж байгаа тул зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Хавхгүй нийслэл 2020” аяныг эхлүүллээ

Огноо:

,

Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна.

Манай орны зарим сумдад тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсэд Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зэрлэг амьтныг хавх, урхи ашиглан барьж гэмтээх, хууль бусаар агнах зөрчил дутагдлыг илрүүлэх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгаль хамгаалагчдын дунд “Хавхгүй нийслэл 2020” эрчимжүүлсэн хяналтыг эхлүүлээд байна. Хавх, урхи ашиглан тарвага агнах нь тарваган тахал өвчин гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

2017 оноос нийслэлийн Байгаль орчны газраас анх удаа нийслэлийн нутаг дэвсгэрт “Хавхгүй нийслэл 2017” аяныг хэрэгжүүлсний үр дүнд 41 хавх, 2018 онд 38 хавхыг нийслэлийн ногоон бүсээс хураан авч устгалд оруулсан байдаг. 2020 оны 6-р сард мөн дээрх зорилгоор БОАЖЯ-ны зөвшөөрлийн дагуу суурьшлын бүсээс тархац нутаггүй болсон 32 бодгаль монгол тарвагыг шилжүүлэн нутагшуулсан.

Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Улаанбаатар-Баруун-Урт чиглэлд бага оврын онгоц нисгэнэ

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2020.07.30/ Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, боловсруулсан “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр” амжилттай хэрэгжиж байгаа талаар танилцуулав.

Тухайлбал “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зарим аймгууд руу бага оврын онгоц нисгэхээр тусгагдсаны дагуу өнгөрөгч 2019 онд Сэлэнгэ аймаг, 2020 оны эхний хагас жилд Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумд руу техникийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн бол Засгийн газрын 2019 оны 283 дугаар тогтоолд заасны дагуу зарим чиглэлийн хуваарьт нислэгийг сэргээж, эхний ээлжинд Сүхбаатар аймгийн Баруун-Урт руу техникийн нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Зарим аймаг руу хийх хуваарьт нислэгийн үйлчилгээг сэргээн тогтворжуулснаар иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг үзүүлж, төрөөс үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын тээвэрлэгч эдийн засгийн үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд цаашид Хэнтий аймгийн Дадал, Галшар, Биндэр, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Дорнод аймгийн Баяндун, Халхгол зэрэг сумдад бага оврын онгоц хөөрч, буух зурвас байгуулахаар ажиллаж байна. Эдгээр чиглэлд бага оврын онгоц нисгэснээр онцгой байдал, эрүүл мэндийн түргэн тусламж, ойн хортон шавжтай тэмцэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж Зам, Тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох