Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод оршин сууж байна

Огноо:

,

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН ДҮНГЭЭС

ХҮН АМЫН СУУРЬШИЛ:

Монгол Улсын хүн амын суурьшлыг бүсээр ангилж үзэхэд нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод, 19 хувь нь хангайн бүсэд, 16 хувь нь төвийн бүсэд, 13 хувь нь баруун бүсэд, 7 хувь нь зүүн бүсэд оршин сууж байна.

Монгол Улсын хүн амын нягтрал 2000 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 1.5 хүн ногдож байсан бол 2010 онд 1.7 хүн, 2020 онд 2.1 болж өссөн нь үндэсний түвшинд хүн амын ердийн цэвэр өсөлтийн нөлөө юм.

Аймаг, нийслэлийн хүн амын нягтралын өөрчлөлтөд дээр дурдсан хүчин зүйлсээс гадна дотоод шилжих хөдөлгөөн ихээхэн нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотын хүн амын нягтрал 2010 оноос 2020 оны хооронд 33.4 хувь, Орхон аймгийнх 28.0, Дархан-Уул аймгийнх 17.8 хувиар тус тус өссөн нь шилжих хөдөлгөөнтэй холбоотой.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авна уу.

https://tinyurl.com/ybtyf3lg

Эх сурвалж: ҮСХ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Автобусанд бага насны хүүхэд, настай хүмүүсийг дагуулсан зорчигчид ихэсчээ

Огноо:

,

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 06:00-10:00, 17:00-22:00 цагийн хооронд 864 автобус, 10:00-17:00 цагийн хооронд автобусны тоог 50%-иар багасгаж 400 гаруй автобус шугаманд явж байна. Гадаа хүйтэрсэн учраас автобусны халдваргүйжүүлэлтийг 10:00-17:00 цагуудад, оройн буултын дараа хийж байгаа.

Шалгалтын явцад бага насны хүүхэд, настай хүмүүсийг дагуулсан зорчигчид ихэссэн байх бөгөөд зорчигч хоорондын зай зөрчигдөх зөрчил гарсаар байна. Жолооч нар хоорондын зайгаа баримтлах талаар шаардлага тавьж байгаа боловч гадаа хүйтэн дараагийн автобусыг хүлээж чадахгүй гэх шалтгаанаар шаардлагыг биелүүлэхгүй байх хүндрэлүүд гарч байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Өмнөговь аймаг ахмад настангууддаа 2 тонн нүүрс үнэ төлбөргүй олгоно

Огноо:

,

Өмнөговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр тус аймагт хэрэгжиж буй "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Тавантолгой ХК-тай хамтран тухайн орон нутгийн харьяалалтай 60 болон түүнээс дээш насны ахмад настан тус бүрт 2 тонн нүүрсийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний хооронд үнэ төлбөргүй олгохоор боллоо.

Мөн нүүрсний үнийг хямдруулж уурхайн аман дээрээс 30.800 төгрөг болгон 20 хувиар буурууллаа. Даланзадгад хотын ахмадууд тухайн 2 тонн нүүрсийг талон тараасан өдрөөс эхлэн Таван толгой ХК-ийн нүүрс борлуулах цэгээс авахыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар 6-11 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5, 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох