Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.

2020 оны 06 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн  аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 17-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж шороон шуурга шуурна. 13-нд ихэнх нутгаар сэрүүхэн хонох боловч 14-нөөс дулаарч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Афганистаны 321 албан тушаалтан авлигын хэргээр халагджээ

Огноо:

,

Афганистан Улс цагдаа болон гаалийн 321 ажилтныг авлигын хэрэгт буруутган ажлаас нь халсан тухай ням гарагт албаныхан мэдэгдлээ. Дотоод хэргийн яамны мэдээлснээр хурдны замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нараас хээл хахууль авсан, айлган сүрдүүлж мөнгө нэхсэн хэрэгт буруутгагдаж байгаа албан тушаалтнуудын хэргийг нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар Улсын ерөнхий прокурорын газарт шилжүүлжээ.

Дотоод хэргийн дэд сайд, хошууч генерал Абдул Сабур Канех авлига авсан албан тушаалтнуудыг боловсролтой, чадварлаг ажилтнуудаар солино гэж мэдэгджээ. Энэхүү албан тушаалтнуудыг ажлаас халах шийдвэрийг авлига, хээл хахуульд дургүйцсэн тээвэрчид гурван долоо хоногийн ажил хаялт зарласны дараа гаргажээ.

Тээвэрчдийн үйлдвэрчний эвлэлийн дарга Тала Мохаммад “Бидэнд амласан шинэчлэл хийгдэхгүй бол дахин ажил хаялт хийх талаар уриалах болно” гэж Анадолу агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ. “Эцсийн дүндээ энгийн иргэд барааны хомсдолд орж, захууд хаагдахаас болж шаналах болно гэдгийг бид ойлгож байгаа тул засгийн газраас бидэнд өгсөн баталгааг үл харгалзан ажил хаялтаа зогсоов” гэж тэр хэлжээ.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

"Хүүхдээ сонсох өдөр"-т төгсөх ангийн сурагчдыг урьж ярилцлаа

Огноо:

,

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Хүүхдээ сонсох өдөр"-т төгсөх ангийн сурагчдыг урьж ярилцлаа. Аймгийн Засаг даргын А/185 дугаар захирамжаар сар бүрийн нэгний өдрийг "Хүүхдээ сонсох өдөр" болгож онцолсон. Өнөөдөр анхны уулзалтаа хийж, ЕБС-ийн төгсөх анги буюу 12 дугаар ангийн сурагчдын төлөөллийг урьж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

Зочин сурагчид дараах асуудлыг онцолж байна.

  • Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Монгол ёс заншил, өв уламжлалын талаар хүүхдүүдийн мэдлэгийг сайжруулах
  • Сургуулиудыг сэтгэл зүйчтэй болгох
  • Үдийн цай хөтөлбөрийн чанарт анхаарах
  • Орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж, мэдээлэл нэмэгдүүлэх
  • Их, дээд сургуулийн салбар сургуулийг аймагтаа байгуулж, заавал Улаанбаатар явах шаардлагагүй аймаг орон нутагтаа боловсрол эзэмшиж өөрийгөө хөгжүүлэх боломжийг бий болгох
  • Төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ийн бэлтгэлийг тасралтгүй, танхимаар сайн зохион байгуулах
  • Мэргэжил сонголтод анхаарах, сайн мэдээлэл мэдлэгээр хангах
  • Гадаад хэл сурах боломжуудыг нэмэгдүүлэх, таатай орчныг бий болгох
  • Боловсролын салбарт дэд хөтөлбөрүүдийг илүү үр өгөөжтэй, нарийн төлөвлөлт, зохион байгуулалттай хэрэгжүүлэх зэрэг саналуудыг онцолж байна.

Сар бүрийн нэгний өдөр сурагч хүүхдүүдтэй аймгийн удирдлагууд уулзаж тэдний оролцоог нэмэгдүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллах юм.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

"Ази, Номхон далайн бүсийн бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын төлөөх эрүүл мэндийн санхүүжилт" сэдэвт семинар боллоо

Огноо:

,

"COVID-19"-ийн үеийн Ази, Номхон далайн бүсийн орнуудын бүх нийтийн эрүүл мэндийн хамралт (БНЭМХ)-ын төлөөх эрүүл мэндийн санхүүжилтын талаарх хоёр бүсийн хамтарсан семинарыг ДЭМБ, АХБ, Дэлхийн банкнаас 2021 оны 2 дугаар сарын 22, 24, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уг семинарын үеэр "COVID-19" цар тахлын үеийн төрийн санхүүгийн менежментийн үүрэг ач холбогдол, улс орнуудын туршлага, "COVID-19"-ийн вакцинжуулалтын санхүүжилтийн стратеги - тулгамдаж буй асуудал болон стратегиуд, түүнчлэн цаашид хэрэгжүүлэх илүү үр дүнтэй, тэгш байдлыг хангасан эрүүл мэндийн санхүүжилтийн стратегиудын талаар хэлэлцлээ.

Зөвлөгөөнд хоёр бүсийн 20 гаруй улсын эрүүл мэндийн болон сангийн яам, эрүүл мэндийн нийгмийн даатгалын байгууллагуудын төлөөлөл оролцов. Монгол Улсын ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ажилтнууд уг семинарт оролцож, "COVID-19"-ийн үеийн санхүүгийн бодлого, төлөвлөгөө, төсөвийн төлөвлөлт, эрүүл мэндийн санхүүжилтын олон талт эх үүсвэрийг бий болгох үйл явц, вакцинжуулалтын стратеги, төрийн санхүүгийн үр дүнтэй менежмент болон нөөцийн үр ашигтай зарцуулалтын талаарх өөрийн орны болон бусад орнуудын сургамжаас хуваалцаж, харилцан туршлага солилцлоо гэж Монгол Улсын ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох