Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ анхааралд: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар, 3-нд Дорнод-Монголын талаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи  ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурга. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Орхон-Сэлэнгийн бэлчирээр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15 -17 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун аймгуудын  нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 3-нд говь, талын нутгаар, 4,5-нд нутгийн зарим газраар, 6-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Томоохон зам, даваануудад хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

Огноо:

,

А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэл Солонготын даваа, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэл Загастайн даваа, А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэл Цагаан дөрөлж/Ялаат/ зэрэг томоохон зам даваанууд болон нийт чиглэлүүдэд хүчтэй цасан шуурга шуурч замын зорчих хэсэгт цасан бүрхүүл тогтож үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Шуурхай ажлын хэсгүүд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа тул  авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч, тээвэрлэгчид анхаарал болгоомжтой зорчино уу.

Онцын шаардлагагүй бол холын замд гаралгүй цаг агаарын нөхцөл байдлын мэдээ мэдээллийг авч замын хөдөлгөөнд оролцоорой гэж ЗАВХАН АЗЗА ТӨХК-иас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа

Огноо:

,

Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд өчигдөр ”Хамтдаа шалгаж-Өнтэй өвөлжье” нэгдсэн арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн 12, 16 дугаар хорооны 3300 айл өрхийн аюулгүй байдлыг шалгаж, 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгууллаа. 

Үзлэг шалгалтаар илэрсэн зөрчлийг ангилвал:

  1. Гэр хоорондын зай хэмжээ зөрчигдсөн- 324
  2. Мухар гудамж- 98
  3. Өндөрлөг газар буусан- 154
  4. Хаяг тодорхой бус- 52
  5. Өндөр хүчдэлийн доор буусан- 101
  6. Цахилгаан дамжуулах утасны - 318
  7. Розетка болон олон залгуурын - 273
  8. Цахилгаан дамжуулах утас олон төрлийн утас холбосон-382
  9. Пийшин зуух гэмтэлтэй-148
  10. Яндангийн залгааг буруу хийсэн-184
  11. Цонолт өгөх магадлалтай-228
  12. Пийшин зуухны амны доор 700х500мм хэмжээтэй металл хамгаалалт байрлуулаагүй -322
  13. Түүхий нүүрс хэрэглэж байсан –65
  14. Яндангаа хөөлөөгүй-165
  15. Үнс нурмаа, төмөр таглаа бүхий саванд хадгалаагүй- 397
  16. Угаар мэдрэгч ажиллагаагүй- 242
  17. Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй байдал хангагдаагүй- 96
  18. Цахилгаан халаагуурын аюулгүй байдал хангагдсан эсэх-84
  19. Цахилгаан дамжуулах утасны чанар муудсан-295 зөрчил илэрсэн байна. 

Иргэдэд болзошгүй гал түймэр, цахилгааны ашиглалт угсралтын аюулгүй байдлаа хэрхэн хангах, сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгож, 2700 санамж, сэрэмжлүүлгийн материал тарааж мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгч ажиллалаа.

Нийслэлийн Онцгой байдлын газар, төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК-ийн хяналтын алба, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, дүүргийн Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, Цахилгаан түгээх сүлжээ Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нийт 470 гаруй ажилтан, алба хаагч хамтран хяналт шалгалтыг зохион байгуулсан юм.

Эх сурвалж: НОБГ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ

Огноо:

,

Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байгаа вэ гэдгийг олон улсын шинжээчид дараах байдлаар дүгнэжээ. Сумын төвийн сурагчид аймгийн төвд суралцдаг хүүхдүүдээс нэг жилийн буюу нэг ангийн хоцрогдолтой байна.
 
Харин аймгийн төвийн сурагчид хотын хүүхдүүдээс 1.5-1.8 жилийн хоцрогдолтой байгааг дараах зургаас харж болно.Тэгэхээр хөдөөгийн боловсролын чанарыг ахиулахын тулд дэд бүтцийг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх, багш боловсон хүчний хангалтыг сайжруулж, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэл цаашид онцгой анхааран ажиллана.
 
Харин төрийн болон хувийн сургуулийн хооронд орон нутагтай харьцуулахад чанарын ялгаа бага байна. 
 
Энэ тооцооллыг гаргахдаа тухайн сурагчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл, ойролцоо сурагчдыг түүвэрлэжээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.   
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2023/12/08

Монголын Ардчилсан Холбоо Ардчилсан хувьсгалын 34 жилийн ойг тохиол...

Улстөр нийгэм2023/12/08

Газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн асуудлыг яаралтай...

Улстөр нийгэм2023/12/08

Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав...

Цаг үе2023/12/08

Томоохон зам, даваануудад хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хя...

Цаг үе2023/12/08

Аюулгүй байдлаа хангаагүй 3928 зөрчил илрүүлэн, 545 зөрчлийг арилгуу...

Улстөр нийгэм2023/12/08

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоов

Улстөр нийгэм2023/12/08

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хороол...

Улстөр нийгэм2023/12/08

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хууль”-и...

Шударга мэдээ2023/12/08

“Ахмад настны тухай” хууль тогтоомжид ямар агуулгатай зү...

Цаг үе2023/12/08

Монгол Улсад боловсролын чанарын ялгаа хаана хамгийн их байна вэ

Санал болгох