Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Хууль бусаар алт олборлож байгаа үйлдлийг таслан зогсоож байна

Огноо:

,

Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Элст, Гурванбулаг хэмээх газрыг уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй байх зорилгоор 2018 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Гэвч 2020 оны 3 дугаар сараас эхлэн иргэд коронавирусний тархалттай холбоотой хорио цээрийн дэглэмийг зөрчиж, 2000 орчим хүн нэг дор бөөгнөрөл үүсгэн, гар аргаар хууль бусаар алт олборлож байсныг хууль хяналтын байгууллагууд таслан зогсоож хэрэг зөрчил гаргасан иргэдэд хариуцлага тооцсон байна.

Өдгөө нийт 10 гаруй километр газар нутгийн жалга судаг даган 5-10 метр гүн нүх цооног үүсгэсэн байгаа нь тухайн нутаг дэвсгэрт амьдардаг 20 гаруй малчин өрхийн хувьд маш хүндрэлтэй байгаа юм. Мөн байгалийн унаган төрхийг эвдэн сүйтгэж, ухсан нүхэнд нь мал унаж үхэх, улмаар шороо тоос бужигнах, бэлчээр талхлагдах гэх мэт маш их асуудал бэрхшээл тулгардаг аж.

Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох ажлын хэсэг байгуулсан бөгөөд цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар зэрэг холбогдох албаны 40 орчим албан хаагчдыг 3 постод хуваарилан байнгын эргүүл хяналтыг үргэлжлүүлж байгаа юм. Аймаг, сум мэргэжлийн байгууллагуудын хамтарсан баг малчид иргэдийн хяналт дор тухайн нутаг дэвсгэрт нөхөн сэргээлт хийж нүхийг булж тэгшлэх ажлуудыг хийж байна.

Эх сурвалж: http://www.omnogovi.gov.mn

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Алтны үнэ удахгүй 2300 ам.долларт хүрч болзошгүй...

Огноо:

,

Олон улсын үнэт металлын зах зээл дээрх нэг унц алтны ханш 2000 ам.долларыг давсан үйл явдал өнгөрсөн мягмар гарагт тохиосон юм. Алтны үнэ түүхэндээ анх удаагаа 2000 ам.долларыг ийнхүү давж, цаашид ч өсөх төлөвтэй байна. Зарим шинжээч алтны үнэ удахгүй 2300 ам.долларт хүрч болзошгүй гэдгийг хэлжээ.

2020 он гарснаас хойш алтны ханш 30 гаруй хувиар нэмэгдээд байгаа юм. Цар тахлаас гадна АНУ, БНХАУ-ын дайсагнасан харилцаа алтны үнийн өсөлтөд нөлөө үзүүлж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Говьсүмбэр аймгийн 40 өрхийн 50 гаруй мал отроор зусаж байна

Огноо:

,

Бэлчээрийн гарц жигд сайн байгаа ч өвөлд хадгалагдах ургамал нь ховор байна. Үүний зэрэгцээ бэлчээр ашиглах мал, амьтны тоо толгойг харгалзан бэлчээрийн даац, багтаамжаа тооцоолдог. Манай аймагт сүүлийн 3 жилд өвөлжсөн цагаан зээрийн тоо толгойн дундаж 150.0 мян.толгой, тусгай хамгаалалттай газрын аргаль дунджаар 315 толгой гэх мэт бэлчээр ашиглагч зэрлэг амьтдын тоо толгойг, үүний дээр нийт 160.2 мян төл бойжуулсан, махны зах зээлд 150.0 мян.тол малыг нийлүүлэхээр тооцоолж, аймгийн дүнгээр хонин толгойд шилжүүлснээр 645.0 мян. тол мал өвөлжиж, хаваржихаар байна.

Ойрын жилүүдэд отрын мал ихтэй, даац хүрэлцээ муутай байснаас бэлчээр нэлээд талхлагдсан. Талхлагдсан бэлчээр сэргэх хугацаа бага биш, бас ургамлын төрөл бүрэлдэхүүн өөрчлөгдсөн. Үүний улмаас өвөлд хадгалагдахгүй, намартаа хагдрах ургамал зонхилж байна. Өөрөөр хэлбэл үхэр харгана, нарийн харгана гэх мэт харганын төрөл, бусад бутлаг болон үет ургамал маш багассан. Иймд эдгээр нөхцөл байдлыг зөв тооцоолон өвлийн даац, багтаамжаа тодорхойлох юм байна.

Зун, намрын бэлчээрийн даац, ургац 450,000 орчим толгой малд дөнгөж хүрэлцэхүйц байна.

Гэтэл 2019-2020 оны өвөл, хаварт Говьсүмбэр, Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн нийт 110.0 мян.мал Малх отрын бүсэд, бусад сумдын нутагт 60.8 мян.мал оторлосон. Хаваржилт хүндэрч, зуншлага тааруу байгаа шалтгаанаар Дундговь аймгийн 6 сумын 40-50 өрхийн 57.2 мян.тол - 61.1 мян.тол мал зусаж, одоо отрын 40 өрхийн 51141 мал зусаад, намаржих гээд байна.

Ийм байдал нь бэлчээрийн талхлагдал, хаварт хөнөөлт мэрэгчдийн асуудал үргэлжилнэ гэсэн үг. Энэ эрсдлээс сэргийлэхийн тулд бэлчээрийн багтаамж, даацдаа тохируулан мал аж ахуйгаа хөтлөх, отрын малыг замбараагүй оруулахгүй байх шаардлагатай.

 
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул  үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

2020 оны 08 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.


2020 оны 8 дугаар сарын 08-наас 8 дугаар сарын 12-ныг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох