Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 13-ны Лхагва гарагт болж, “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав. Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлснээр тээврийн болон логистикийн зардлыг багасгах, тээврийн үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, хотын тээврийн зориулалт үйлчилгээг, сайжруулах замаар хот суурин газрын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Орон нутагт бага зардлаар тээврийн ухаалаг системийн үйлчилгээг нэвтрүүлэх байгууллагын бүтээмж, санхүүгийн зохицуулалтыг сайжруулах зэрэг олон боломжууд бий болно. Мөн шинэ үйлчилгээ, ажлын байр бий болгохоос гадна тээврийн болон мэдээллийн технологийн салбарт дэвшил авч ирэх юм.  Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, ОУБ-ын зээл тусламж төр хувийн хэвшлийн түншлэл хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Ерөнхий сайд нэр бүхий сайд нарын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авав

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргав.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна.” гэж заасан байдаг.

Энэ хуулийн дагуу Ерөнхий сайд эцсийн шийдвэрийг гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНЭУ-д үйлдвэрлэж байгаа “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинаас авах хүсэлтэй байгаагаа тус улсын Ерөнхий сайд Нарендра Модид илгээсэн албан захидалдаа илэрхийлсэн байна.

БНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад бараалхаж Ерөнхий сайд Нарендра Модигийн хариу захидлыг танилцууллаа. Ерөнхий сайд Нарендра Моди цар тахлын эсрэг вакцин нийлүүлэхээр шийдвэрлэснээ захидалдаа тэмдэглэсэн байна. Мөн БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай урагшилж буйд баяртай байгаагаа онцгойлон илэрхийлжээ.

Талууд вакцин нийлүүлэх хүрээнд өнөөдрөөс буюу 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 150 монгол эмчийг цахим сургалтад хамруулж эхэллээ. Тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулах ажил бэлэн болсон бөгөөд вакцины тоо хэмжээ, нийлүүлэх хуваарийг дипломат шугамаар тохиролцох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн стратегийн түнш, гуравдагч хөрш БНЭУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Имарт “Хөх шошго” хөтөлбөр эхлүүллээ

Огноо:

,

Дэлхий нийтийг хамраад байгаа Ковид 19 цар тахал нь зөвхөн эрүүл мэндийн салбарт бус эдийн засаг, бизнест нөлөөлж улс орнууд эдийн засгаа хэрхэн хамгаалах, аль болох хохирол багатайгаар хүндрэлийг даван туулах чиглэлээр анхаарлаа хандуулж байгаа билээ.

Манай улсад ч гэсэн мөн адил дотоодын бизнес эрхлэгчдийн хувьд энэ цаг үе нь хүндхэн сорилтыг бий болгоод байна. Харин энэ хүнд цаг үеийг Монголчууд бид хүчээ нэгтгэн, хамтын хүчээр даван туулах нь чухал болоод байна. Тиймээс Имартын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд “Хөх шошго” хөтөлбөрийг санаачлан эхлүүллээ.

Энэхүү хөтөлбөр нь дотоодын баялаг бүтээгчдээ дэмжин, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ялган таниулах, сурталчлах зорилготой бөгөөд хэрэглэгч та Имартын салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ Монголдоо үйлдвэрлэгдсэн 6500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдааны лангуун дээр өрөөтэй байгаа олон нэр төрлийн импортын бүтээгдэхүүн дундаас “Хөх шошго”-н тусламжтайгаар хялбар сонголт хийх боломжтой боллоо. Аливаа улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь үндэсний үйлдвэрлэл байдаг.

Энэ амаргүй, хүнд үед өөрийн хэрэглэгчиддээ Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриалж буй Имартын хамт олонд үйлдвэрлэгчид талархалтай хандаж байгаагаа илэрхийлсээр байна.







Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм1 цаг 21 минут

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны х...

Улстөр нийгэм1 цаг 24 минут

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг то...

Улстөр нийгэм1 цаг 27 минут

Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилов

Шударга мэдээ1 цаг 29 минут

Ерөнхий сайд нэр бүхий сайд нарын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авав

Улстөр нийгэм1 цаг 32 минут

АН-ын бүлэг дахин завсарлага авлаа

Улстөр нийгэм1 цаг 35 минут

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...

Чөлөөт цаг1 цаг 39 минут

Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

Чөлөөт цаг1 цаг 43 минут

Өнөөдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Улстөр нийгэм2021/01/20

ШУУРХАЙ МЭДЭЭ: Сайд Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өг...

Үзэл бодол2021/01/20

Х.Баттулга оффшор компаниа татан буулгасан ч, Ерөнхийлөгчийн тангара...

Санал болгох