Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Монголын Залуучууд Музей”-д түүхэн эд өлгийн зүйлсийг хүлээн авч байна

Огноо:

,

Монголын Залуучуудын холбоо нь ирэх онд түүхт 100 жилийнхээ ойг тэмдэглэх цөөн тооны байгууллагуудын нэг юм. Ази тивд ууганд тооцогддог Монголын Залуучуудын холбоо нь  100 жилийнхээ ойд зориулан бүтээж байгаа олон арга хэмжээнүүдийн  нэг болох “Монголын Залуучуудын Музей”-н ажлыг өргөн цар хүрээтэйгээр бүтээж, олон нийтэд таниулан дэлгэх зорилгоор  түүхэн эд зүйлийг хүлээн авч эхлээд байна.

Иймд  Бошгийг халах залуучуудын эвлэл, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын залуучуудын холбоонд мөрөө үлдээж, түүхийг бичилцэж байсан  үе үеийн ахмадууд, залуучууд та бүхэндээ уриалга гаргаж байна.   

Уриалга нь Залуучуудын байгууллагын түүхэн он жилүүдэд хийгдэж байсан үйл ажиллагаанууд, тэдгээртэй холбоотой бичиг хэрэг, тэмдэг, зураг гэх мэт эд өлгийн түүх агуулсан зүйлсээ өөрийн танилцуулгын хамтаар илгээмжээр болон, өөрийн биеэр МЗХ-ны төв байранд хариуцсан ажлын хэсэгт хүргүүлж түүхэн музейд мөнхжүүлэх, үзэсгэлэнд таниулах, сурталчилах боломжид хамтдаа нэгдэж, залуучуудын байгууллагын 100 жилийн ойн арга хэмжээнд гар бие оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

99720490, 99975182,8006989,80008101

Емэйл хаяг: Division@myf.mn
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Урлаг спорт

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од олимпын наадамд оролцох эрхээ авлаа

Огноо:

,

Монгол Улсын гавьяат тамирчин марафонч Бат-Очирын Сэр-Од Токиогийн марафонд 2:09:26 амжилттай гүйж, 5 дахь удаагаа олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Японы "Lake Biwa Mainichi" 76 дахь удаагийн марафонд 400 гүйгч уралдсанаас Монголын тамирчин Б.Сэр-Од 33 дугаар байрт орсон байна.

Эх сурвалж: МҮОХ

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөөг танилцуулав

Огноо:

,

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.

Төлөвлөгөөг:

- Идэвхтэй, эрүүл үндэстэн

- Ялагч үндэстэн

- Спортын эко систем бүрдүүлэх

- Спорт-Хөдөлгөгч хүч

- Универсал төслүүд гэсэн чиглэлээр боловсруулж, 2024 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болохыг иргэддээ уриалж байгаа энэ үед хамтран ажиллах болсонд талархал илэрхийлж, боломжит бүх хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ  илэрхийлэв. Мөн дээрх уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулах боллоо.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Яруу найрагч Х.АЛАГАА "СТА" боллоо

Огноо:

,

Монгол ёс зан заншил, биет ба биет бус өв соёлыг өнөө хүртэл таслахгүй залгамжилж яваа цөөнгүй залуучууд та бидний дунд байгаа нь сайшаалтай.Тэдний нэг төлөөлөл болсон Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, МЗЭ-ийн шагналт, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, Монгол туургатны утга зохиол урлаг Анатологийн нэрэмжит шагналт Хаянхярваагийн Алагаа юм.

Тэрээр 22 жил тасралтгүй Үндэсний баяр наадмын Хурдан морины цолыг цээл сайхан хоолойгоороо уяач, унаач, морь гурвын алдар нэрийг цуурайтуулан алдаршуулсан энэ цагийн нэр цуутай цөөн хурдан морины цол дуудагч ажээ. Яруу найрагч Х.Алагаа “Аав шигээ тод танина”, “Мэлмий тунгалаг хайрлана” зэрэг олон сайхан эгшиглэнт яруу найргийн номуудаа гаргаж уншигч олны хүртээл болгосон байдаг.

Монголын утга зохиол хэмээх босго өндөртэй оюуны их “том айлд” Дархан Алагаа, Дарханы Алагаа гэсэн нэрээр хүч түрэн орж ирсэн өөрийн гэсэн өнгө зүстэй, чамбай шүлэгтэй нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан найрагч юм. Ган үзэг, гантөмөр хоёрыг хоршуулан, хослуулагч Герман-Монголын Мэргэжил сургалтын төвд багшилж, олон зуун гарын шавь бэлтгэн төрүүлсэн гавьяатай нэгэн.

No description available.

Саяхан “цөөвөр” хэмээх үхэр жилийн цагаан сарын босго нь дээр түүний үндэсний өв соёлыг олон жил тээн, түгээн дэлгэрүүлсэн хөдөлмөр болоод Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Засгийн Газрын шагнал “Соёлын Тэргүүний Ажилтан” тэмдгээр шагнажээ. Шагналыг Иргэний нийгмийн байгууллагын нэрт төлөөлөгч, эх оронч, тэмцэгч Д.Гансүрэн билэгт сайн өдөр гардуулж, “Билгийн Далай Урлагийн Академи”-ийн Удирдлагын Баг хамт олон, ойр дотнын зүрхний гэрэлт найз нөхөд нь байлцан халуун баяр хүргэв.

С.БАТГҮР

Дэлгэрэнгүй унших

Санал болгох