Чөлөөт цаг
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
2020 оны 05 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2020 оны 05 дугаар сарын 08-наас 05 дугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 8-нд нутгийн хойд хэсгээр, 9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
Чөлөөт цаг
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна
Чөлөөт цаг
Орон нутгийн 7500 гаруй иргэнийг нутаг буцаах ажлыг зохион байгуулж байна
Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу “Ковид-19” цар тахлын үнэлгээг салбар хоорондын байгууллагууд хамтран хийж өчигдрөөс бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс засал, зочид буудлын үйлчилгээ хэвийн горимоор ажиллахаар болсон.
Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Батманлай, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамжийн дагуу үйл ажиллагаа нь нээгдэж буй аж ахуй нэгжүүд мэргэжлийн байгууллагуудын хүргүүлсэн түр заавар, тусгай шаардлагуудыг мөрдөн ажиллах шаардлагатай. Эрсдэлийн үнэлгээний үзүүлэлтээр өндөр эрсдэлтэйд тооцсон 12 салбар, чиглэлийн аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлалтад багтсан хэвээр үлдсэн.
НОБГ-аас хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг нутаг буцаах чиглэлд бусад аймгийн Онгой комисстой хамтран ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотоос гарах орон нутгийн 7500 гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулж нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа талаар НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээллээ.
Чөлөөт цаг
Худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлахыг уриалж байна
Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид ажиллаж байна. Хүнсний худалдаа,үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн хоол, барилгын материалын худалдаа, хувцас захиалга,бүх төрлийн засвар, хими цэвэрлэгээ, гэрэл зураг, ломбард, авто машин угаалга, гар утасны төвлөрсөн худалдаа, ТҮЦ, барааны дэлгүүр, зах , үсчин , гоо сайхан, маникюр зэрэг 732 аж ахуйн нэгж, иргэний "Ковид-19 "цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт тавьлаа. Шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой 262 зөрчил илрүүлж, 121 (46%) зөрчлийг газар дээр арилгуулах арга хэмжээг авч, зөвлөгөө өглөө.
Худалдаа, үйлчилгээний газруудад QR код байршуулаагүй, ажиллагсдын халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Хяналт шалгалт үргэлжилнэ.
Эх сурвалж: НМХГ
-
Чөлөөт цаг2019/12/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
-
Улстөр нийгэм2020/05/21
“Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв”-ийг бай...
-
Шударга мэдээ2019/07/08
Баяр наадмын тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр борлуулна
-
Шударга мэдээ2019/07/17
Халх голын дайнд ашигласан автомашин, техникийг сэргээн засах уралдаан зарлав