Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалт хийнэ

Огноо:

,

Шинэ коронавирусний халдвар нийт хүн амын дунд тархаагүй. Зөөвөрлөгдөн орж ирсэн 37 тохиолдол байгаа хэдий ч бид тайвширч болохгүй. Эрсдэлийг хамгийн муу байдлаар тооцож ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлж байна. Амралтын энэ өдөр Эрүүл мэндийн сайд яамны газар хэлтсийн дарга нар ОБЕГ, НЭМГ-ын төлөөллүүдтэй уулзлаа.

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, эмнэлгийн бэлэн байдлыг хангах зорилгоор тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд коронавируст халдварын дэгдэлтийн үеийн хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулилалтыг хийнэ. Энэхүү дадлага сургуулилтыг хэрхэн зохион байгуулах талаар өнөөдөр хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Сургуульгүй байсан хороо 648 хүүхдийн суудал бүхий шинэ сургуультай боллоо

Огноо:

,

“Би хуучин 50 дугаар сургуульд сурч байгаад энэ хичээлийн жилээс шинэ сургуульд шилжиж суралцсан. Хуучин сургууль руугаа 30-45 минутад очдог байсан бол одоо 15 минутын дотор хичээлдээ ирж байна” гэж 12 дугаар ангийн М.Анужин ярилаа.
 
“Ийм гоё сургуультай болгож өгсөн ах, эгч нартаа маш их баярлалаа, Аав, ээжийнхээ ачийг хариулахын тулд би энэ гоё сургуульдаа маш их онц сурна аа...” гэж нэгдүгээр ангид элссэн 6 настнуудын нэг Я.Маргад хэлж байна. Энэ бол Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж, ашиглалтад ороод буй 149 дүгээр сургуулийн нээлт дээрх сурагчдын сэтгэгдэл юм.


 
Урьд жилүүдэд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт сургууль байгаагүй. Нэг ээлжиндээ 648 хүүхдийн суудал бүхий шинэ сургуультай болсноор сургуулийн насны 2700 гаруй хүүхэдтэй тус хорооны хүүхдүүд харьяаллын дагуу 149 дүгээр сургуульд суралцаж эхэллээ. Анхны хичээлийн жилээ 665 сурагч, 65 багш, ажилчинтайгаар эхлүүлж буй бөгөөд сурагчдын 80 орчим хувь нь Баянгол дүүргийн “Сэтгэмж” сургуулиас, бусад нь Сонгинохайрхан дүүргийн 129, 105 зэрэг сургуулиас шилжин иржээ.


 
Сурагч, багш, сурган хүмүүжүүлэгчид, барилгачид, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон шинэ сургуулийн нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан зэрэг албаны хүмүүс уригдаж, баяр хүргэлээ.
 
Сайд Л.Цэдэвсүрэн хэлсэн үгэндээ “Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан энэ барилга олон улсын стандартын шаардлага хангасан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох жишиг орчныг бүрдүүлсэн гэдгээрээ онцлог. Мөн бүх анги танхим, лабораторийн техник, тоног төхөөрөмж, тавилгыг хамтад нь шийдэж өгсөн” гэдгийг онцлон тэмдэглэлээ.vv
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Судалгааны их сургуулийг хөгжүүлэх ажлын хэсэг зөвлөлдөх уулзалт хийлээ

Огноо:

,

Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдсан Судалгаанд суурилсан үндэсний их сургуулийг хөгжүүлэх, их сургуулийн хотхоныг байгуулах ажлыг үе шаттай эхлүүлж, хяналт тавьж ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг зөвлөлдөх уулзалт хийж санал бодлоо солилцлоо.

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яам, Хууль зүй дотоод хэргийн яамны  холбогдох албан тушаалтнууд, төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид оролцлоо.

Их дээд сургуулиудад түшиглэн бусад сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнд жишиг болохуйц үндэсний төв байгуулах, тэр нь  судалгааны их сургуулийн суурь болох алсын хараатайгаар энэ удаагийн зөвлөлдөх уулзалт явагдлаа.   Их сургуулийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг  дээшлүүлэх замаар судалгаанд суурилсан их сургууль болгон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг мэдлэг, инновацид тулгуурлан хөгжүүлэхэд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой Судалгааны их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн талаар оролцогчид бүлэгт хуваагдан хэлэлцсэнээрээ энэ удаагийн уулзалт онцлог боллоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2020 оны III улирлын ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Монгол Улсын Терроризмтой тэмцэх зөвлөлийн 2020 оны гуравдугаар улирлын ээлжит хуралдаан 9 дүгээр сарын 24-ний өдөр Тагнуулын ерөнхий газрын төв байранд зохион байгуулагдлаа.

Терроризмтой тэмцэх зөвлөлөөс улирал тутам зохион байгуулдаг хуралдаан нь болзошгүй эрсдэлээс иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн 22 байгууллага багтдаг. Энэ удаагийн хуралдаан шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр анх удаа хуралдаж буйгаар онцлог байв.

Тус хуралдаанаар Терроризмтой тэмцэх зөвлөлийн Ажлын албанаас өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг танилцуулснаас гадна олон улсын терроризмын нөхцөл байдалд "Ковид-19" цар тахлын үзүүлж буй нөлөө, зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмыг санхүүжүүлэх Монгол Улсын 2020 оны эрсдэлийн үнэлгээ, Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны дүрэм зэрэг асуудлаар тус тус мэдээлэл хийсэн байна. Мөн хуралдаанд 2018 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны команд штабын "Хаан шонхор" нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулах асуудлыг хэлэлцүүлж, 2021 оны 3-4 дүгээр сард зохион байгуулахаар тогтжээ.

Түүнчлэн хуралдаанаар Олон улсын санхүүгийн хориг арга арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтын жагсаалтаас гарах ажлын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл сонсгов.

Хуралдааны үеэр Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хурандаа П.Одонбаатар “10 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулагдах ФАТФ-ын газар дээрх шалгалтыг амжилттай хамгаалсан тохиолдолд "саарал жагсаалт"-аас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болох төдийгүй Европын холбооны хар жагсаалтаас гарах нөхцөл бүрдэж буй тул асуудал хариуцан ажиллаж буй Зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллага бүр идэвхтэй хамтран ажиллах ёстой” хэмээн тодотголоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох