Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Зөвшөөрөлгүй байрлуулсан реклам сурталчилгааны самбаруудыг буулгаж байна

Огноо:

,

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежерийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/81 дугаартай тушаалаар батлагдсан ажлын хэсэг Төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт авто замын дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан гадна реклам чимэглэл, мэдээлэл, сурталчилгаа, хаягийн байгууламжийн ашиглалтын байдалд НМХГ, УБ хотын ЗАА, Хотын стандарт, инженерчлэлийн газар дүүргүүдийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнгүүдтэй хамтарсан хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар нийт 368 ААНБ-ын 246 хаяг рекламны байгууламжийг буулгаж гудамж, явган хүний замыг чөлөөллөө. Хяналт шалгалт үргэлжилж байна

Эх сурвалж: НМХГ

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Хог тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулна

Огноо:

,

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө. 

Тодруулбал,

  • Дүүрэг, хороод болон иргэдээс ирж байгаа гомдол мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах чиглэлд нийтийн тээврийн том оврын автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн Улиастайн чиглэлийн автобусны богино эргэлтийг Кино үйлдвэрийн урд уулзвараар буцаж эргэдэг болгох талаар судлах, Хонхорын чиглэлд дунд оврын автобусны тоог нэмэгдүүлэх.
  • Сар шинийн баярыг угтан зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг эрчимжүүлэх, иргэдийн худалдан авалт нэмэгдэж, айл өрхөөс хог их хэмжээгээр гарахтай холбогдуулан хогийн цуглуулалт, тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулах, мөн өдөр шөнийн хуваарьт шилжүүлэх.
  • Эзэнгүй нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх хуваарийн дагуу дүүрэг, хороод, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч нарыг хамруулан зохион байгуулж ажиллах.
  • Үерийн хамгаалалтын суваг дагуу хуримтлагдсан ахуйн хог хаягдлыг цэвэрлэх.
  • “Манай хороо-Миний гудамж” аяны батлагдсан удирдамжийн дагуу дүүргүүдэд дэд ажлын хэсгүүдийг байгуулах.
  • Худалдаа, үйлчилгээний болон бусад байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг гаргаж баталгаажуулах ажлыг эрчимжүүлэх.
  • Сар шинийн баярыг тохиолдуулан иргэдэд мах, цагаан идээ болон бусад хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголтоор худалдан авах боломжийг бүрдүүлэх, батлагдсан байршлуудад өргөтгөсөн худалдааг чанарын өндөр түвшинд зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зэрэг үүрэг, даалгаврыг өгсөн юм.
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Япон улсаас Монгол Улсад жуулчин хүлээн авдаг тур компанийн төлөөлөлтэй мэдээлэлтэй солилцох уулзалт хийв

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монгол зочлох жил болгон зарласантай холбогдуулан Японы зах зээлд ажилладаг тур компанийн төлөөллийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, сайдын зөвлөх О.Одбаяр нар хүлээн авч уулзав.
 
Монгол Улсад Япон улсаас ирэх жуулчдын тоо багагүй хувийг эзэлдэг бөгөөд өнгөрсөн онд 5352, 2023 оны 1 дүгээр сарын 1-31-ны хооронд 426 жуулчин ирсэн үзүүлэлттэй байна. Харин 2019 онд Япон улсаас 24000 орчим жуулчин ирсэн ба энэ тоог 2023 онд 50000 мянгад хүргэх зорилт тавин ажиллаж байна.
 
Иймд Япон жуулчдын онцлог, маршрут, аяллын хөтөлбөрийн судалгаа гаргах, хамтарч ажиллахад ямар дэмжлэг хэрэгтэй байгаа тухай санал солилцлоо.
Эх сурвалж: БОАЖЯ
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ЗГ: Инновацын төсөл хэрэгжүүлэгчдэд хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж нээгдлээ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны хоёрдугаар сарын 1-нд болж, гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа.

Тус журмаар технологи дамжуулах төв, хамтын оффисын гишүүн гарааны компани болон инновацын төсөл хэрэгжүүлэгч программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.

Энэ журам батлагдсанаар инновацын төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд адил тэгш боломжийг олгож, төслөө хэрэгжүүлэх тав хүртэлх жилийн хугацаанд Инновацын тухай хууль, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон бусад хууль тогтоомжид заагдсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдэлнэ.

Мөн түүнчлэн, инновацын дэд бүтэц болох технологи дамжуулах төв, хамтын оффисын үйл ажиллагаа идэвхжиж, эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болох юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох