Цаг үе
Даланзадгад-Гурвантэс чиглэлийн автозамын ажил үргэлжилж байна
Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумдаа аймгийн төвтэй автозамаар холбох ажлыг хийж байна. Тодруулбал хамгийн баруун талын сум болох Гурвантэс сумыг аймгийн төв Даланзадгад сумтай хатуу хучилттай автозамаар холбож зам дагасан хөгжил дэвшлийг бий болгох юм.
Энэхүү бүтээн байгуулалтын ажил 2012 оноос эхэлсэн бөгөөд 2013 онд 10 км, 2014 онд 13 км, 2015 онд 26 км-ээр нэмэгдүүлсэн. Замын бүтээн байгуулалт тухайн үед тогтоосон трассын дагуу үргэлжилж байна.
2017 онд Даланзадгад-Баяндалай сумыг хатуу хучилттай автозамаар холбосноор орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сумыг аймгийн төвтэй холбосон анхдагч аймгийн нэг болсон юм. Замын бүтээн байгуулалт тасралтгүй хийгдэж 2017 онд 25 км, 2019 онд 10 км, 2020 онд 10 километр замыг нэмж байгуулснаар 2016-2020 онд уг чиглэлийн зам 45 километрээр нэмэгдэх юм.Цаг үе
Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлгийн 7 дугаар хуралдаанд оролцов
Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2024 оны тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болсон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлгийн 7 дугаар хурлын дэд даргаар Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа сонгогдон ажиллав.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа цахим худалдааны бодлого, санаачилгыг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэх сайн туршлага, арга хэрэгслийг тодорхойлоход чиглэсэн “Үнэлгээнээс цахим худалдааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт хуралдааныг даргалж, мөн үеэр Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг хэрэгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд баримталж буй бодлого, цахим худалдааны орчныг бий болгох, мөн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гарч буй ахиц дэвшлийн талаар танилцуулав.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас Монгол Улсын цахим худалдааны бэлэн байдлын үнэлгээний тайланг боловсруулж, Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ивээл дор 2023 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо танилцуулсан.
Цахим худалдаа, дижитал эдийн засгийн асуудлаарх Засгийн газар хоорондын шинжээчдийн бүлэг нь мэдээлэл, харилцаа холбооны технологи, цахим худалдаа, дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын хүчин чармайлтыг дэмжихийн зэрэгцээ улс орнуудын цахим хуваагдлыг багасгаж, илүү хүртээмжтэй, мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлэхийг зорьж байна гэж Женев дэх Монголын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Цаг үе
Нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа
Хүүхэд залууст татварын боловсрол олгох, татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулахаар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчийн өдрүүд”-ийг тэмдэглэдэг билээ. Энэ хүрээнд нийслэлийн Татварын газар НЗДТГ-тай хамтран хотын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг татвар төлөгч 25 аж ахуйн нэгж, 16 иргэнийг шалгарууллаа.
Шагналыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр, НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин, Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар нар гардуулав.
2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:
- “Транс гайд сервис” ХХК
- “БНЦМҮ” ХХК
- “Цоглогхангай” ХХК
- “Бластхолдинг” ХХК
- “Фибо глобал” ХХК
- “Уанстеп” ХХК
- “Монпеллетс” ХХК
- “КАДСҮРВЭЙ” ХХК
- “Юбикаб” ХХК
- “Өгөөж чихэр боов” ХХК
- “МД топ” ХХК
- “Нэг-Үүд” ХХК
- “ИЛЧХАНГАЙ” ХХК
- “Хосгангийн оргил” ХХК
- “Арирангфүүдс” ХХК
- “Хулжийн голын зам” ХХК
- “Амтат чавга” ХХК
- “Монголианс ресторан” ХХК
- “Инвескор” ББСБ ХК
- “Арткон” ХХК
- “Мариотт” ХХК
- “Энерготех сервис” ХХК
- “Тридум-Эсекьюрити” ХХК
- “Телко инженеринг сервис” ХХК
- “Дижитал сэйлс чаннел” ХХК тус тус шалгарсан байна.
Харин 2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр:
- Багануур дүүргийн иргэн Э.Сэргэлэнбаатар
- Баянгол дүүргийн иргэн Н.Хулан
- Баянгол дүүргийн иргэн П.Байгалмаа
- Баянзүрх дүүргийн иргэн Ч.Өнөрбаяр
- Баянзүрх дүүргийн иргэн Т.Отгонсүрэн
- Баянзүрх дүүргийн иргэн Ц.Чимгээ
- Сүхбаатар дүүргийн иргэн Л.Баярмаа
- Сүхбаатар дүүргийн иргэн Б.Нямбаяр
- Сонгинохайрхан дүүргийн иргэн Г.Баттулга
- Хан-Уул дүүргийн иргэн О.Өрнөхбаяр
- Хан-Уул дүүргийн иргэн Т.Баттулга
- Хан-Уул дүүргийн иргэн Т.Түмэнбаатар
- Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Баттулга
- Чингэлтэй дүүргийн иргэн О.Чингүүн
- Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батбилэг
- Нийслэлийн Татварын газартай харилцагч Б.Өлзий-Учрал нар шалгарсан байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд татварын орлого маш чухал хувь нэмэр болдог. Өнөөдрийн байдлаар нийслэлд 179 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 1.1 сая орчим иргэн хувиараа татвар төлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буй нийт татвар төлөгчдөдөө баярлалаа.
2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч “Юбикаб” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Золбаяр:
Манай байгууллага 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй. Монгол Улсад татвар төлдөггүй, хувиараа такси тээврийн үйлчилгээ эрхэлдэг байсан 45 мянга гаруй иргэнийг технологийн тусламжтайгаар нэгдсэн зохион байгуулалтад оруулж, сүүлийн хоёр жилийн хугацаанд татвар төлдөг болгосон үйл хэргийг минь үнэлж, эл шагналыг өгсөн гэж ойлгож байна.
2023 оны нийслэлийн шилдэг татвар төлөгч Сүхбаатар дүүргийн иргэн Л.Баярмаа:
Би зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилласан цагаасаа эхлэн гурван жилийн хугацаанд татвараа тайлагнаж байна. Ийнхүү өнөөдөр шилдэг татвар төлөгчийн нэгээр шалгарсандаа баяртай байна. Бид 18 нас хүртлээ улс эх орноосоо боловсрол, эрүүл мэнд зэрэг тодорхой салбарын үйлчилгээг үнэ төлбөргүй авсан. Үүнийхээ хариу болгон насанд хүрсэн иргэн хүнийхээ хувиар татвараа төлөх нь бидний эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг.
Ташрамд, энэ жилийн хувьд "Татвар төлөгчдийн өдрүүд"-ийг “Хариуцлагатай татвар төлөгч” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд орон даяар татварын алба бүр татварын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их, дээд сургуулийн оюутнууд болон болон татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд өдөр бүр татварын сургалт орохын зэрэгцээ татварын сэдэвт уралдаан, тэмцээн зохион байгуулж буй юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Бороо орох үед замын түгжрэл яагаад нэмэгддэг вэ
-
Улстөр нийгэм2023/06/15
Монголын эдийн засгийн форумыг долоодугаар сарын 9, 10-нд зохион байгуулна
-
Шударга мэдээ2022/12/06
Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангажээ
-
Цаг үе2023/09/11
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2022/02/10
ЕБС, цэцэрлэгүүд ирэх даваа гарагаас танхимаар хичээллэнэ
Сэтгэгдэл