Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Хиймэл оюун ба ирээдүйн дайн

Огноо:

,

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хиймэл оюунтай хамаарал бүхий Квант тооцоолол, Үлэмж өгөгдөл (Big Data), Юмсын интернет (IoT-Internet of things), Жижигрүүлэх технологи (miniaturisation), Өөрийгөө удирдах систем (robotics and autonomy) зэрэг технологиуд  таамаглаж байснаас хурдтай хөгжиж шинэ шатанд гарч байна.

Жишээлбэл: 2014 онд го даамны хамгийн сайн хиймэл оюуныг зохион бүтээсэн экспертүүд 10 жилийн дараа гэхэд компьютер хүнийг хождог болно гэж таамаглаж байв. Гэтэл түүнээс ердөө нэг жилийн дараа буюу 2015 онд Гүүглийн Deep Mind хиймэл оюун, Европын Го даамын аварга Ван Хуйг 5:0 харьцаагаар хожжээ. Хиймэл оюуны энэхүү үсрэнгүй хөгжилд хүргэсэн дараах гол шалтгаануудыг нэрлэж болох юм.

Үүнд:

  1. Компьютерийн тооцооллын хурд огцом өсч байна.
  2. Мэдээллийн баазын хэмжээ хурдтай өсч байна.
  3. Машин суралцах арга ажиллагаа, алгоритмын хэрэгжүүлэлт шинэ шатанд гарч байна. Ялангуяа  гүн мэдрэлийн сүлжээ (deep neural system)-ний салбарт энэ дэвшил улам бүр мэдрэгдэж байна.
  4. ХУ-нд хийж буй хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн.

Дэлхийн 2-р дайнаас хойш өөрийгөө бүрэн удирддаггүй системүүд цэргийн салбарт хэрэглэгдэж ирсэн бол өнөөдөр хиймэл оюуны хөгжил цэргийн салбарын технологийг үндсээр нь хувиргаж, хүчний тэнцвэрийг ч өөрчлөх боломж олгож байна.  АНУ ба БНХАУ-ын хоорондын геополитикийн өрсөлдөөнд хиймэл оюуныг хөгжүүлэх уралдаан маргаангүй нөлөөлөх боллоо.

Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн удирдагчид хиймэл оюун нь ҮАБ-ын нэн чухал бүрэлдэхүүн болж буй энэхүү өөрчлөлтийг соргогоор анзаарч эхэллээ. 

АНУ-ын БХЯ 2016 онд “Хиймэл оюуны судалгаа хөгжүүлэлтийн стратеги төлөвлөгөө” баталж, хиймэл оюуныг АНУ-ын цэргийн салбар дахь манлайллыг хадгалах нэг хэрэгсэл гэж үзсэн байна.  АНУ-ын БХЯ мөн Пентагон Цахиурын хөндий хоорондын нягт хамтын ажиллагааг идэвхжүүлэх үүрэг бүхий Батлан хамгаалахын инновацийн төвийг байгуулав.  Үүнтэй зэрэгцээд шинжлэх ухаан технологийн тэргүүлэх орон болох эрмэлзлэлтэйгээр БНХАУ, АНУ-ын шинжлэх ухаан технологийн инновацийн хөтөлбөр болох DARPA-ын хятад хувилбар болох Хиймэл оюуны үндэсний хөтөлбөрийг баталсан байна.  ОХУ 2025 он гэхэд цэргийн төсвийн 30 хувийг робот зэвсэгт зарцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ерөнхийд нь дүгнэхэд томоохон улс гүрнүүдийн үндэсний хэмжээний зорилт, санаачлага нь хиймэл оюуны хувирч буй боломж (цэргийн техникийн хувьсгал ч гэж хэлж болно)-ийг ашиглан үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдэж байна.

Хиймэл оюуныг цэргийн салбарт өргөнөөр ашиглах болсон нь хүчирхэг гүрнүүдийн стратегийн өрсөлдөөнийг ихэсгэж тогтворгүй байдлын гол эх сурвалж болж байна. Үүнийг батлах зорилгоор  хоорондоо холбоо бүхий дараах гурван аргументийг авч үзье. Үүнд:

  1. Хиймэл оюун өнөөгийн хөгжлийн шатандаа  дангаараа кибер орон зай, өөрийгөө удирддаг систем болон робот, удирдлагатай пуужин зэрэг өндөр технологийн зэвсгийн үйлдвэрлэлийг идэвхжүүлэх, хурдасгах стратегийн нөлөө үзүүлэх гол эх сурвалж болж байна.
  2. Давхар хэрэглээ бүхий хйимэл оюуны технологийн тархалтын тодорхой бус байдал, эрсдэл нь олон улсын аюулгүй байдлыг сулруулах дараах нөхцөлийг үүсгэж байна. Үүнд:
    1. одоо байгаа аюулыг улам хурцатгах
    2. эдгээр аюул заналын мөн чанар, шинж чанарыг өөрчлөх
    3. санамсаргүй, аюултай шинэ аюул занал үүсгэх
  3. Хиймэл оюуны технологийг дэлхийн хүчирхэг гүрнүүдийн (ялангуяа АНУ, Хятад) Батлан хамгаалахын салбарт хөгжөөд ирвэл стратегийн өрсөлдөөн, үл итгэх байдлыг нэмэгдүүлэх нэмэлт хөшүүргийг бий болгох бөгөөд энэ нь олон улсын аюулгүй байдалд хүчтэй нөлөөлөх болно.

Стратегийн тогвортой байдалд кибер орон зай хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааны ажлууд ихээр байдаг бол хиймэл оюуныг ирээдүйн дайнд ашиглах боломжийн талаар тийм ч их судалгаа байдаггүй. Сүүлийн жилүүдэд хууль эрх зүйн, ёс зүйн, хэм хэмжээний, эдийн засгийн, техникийн гэх мэт "хиймэл оюуны асуудлуудтай" холбоотой олон улсын харилцааны судалгаа улам бүр нэмэгдэж, олон талын маргаан дагуулж байна.

ХИЙМЭЛ ОЮУН олон улсын аюулгүй байдалд нөлөөлөх нь

Цэргийн чадварыг өргөн хүрээгээр идэвхжүүлэгч, хүчирхэг болгогч гэдэг утгаараа Хиймэл оюун нь цэргийн зэвсэг гэхээсээ илүү цахилгаан эрчим хүч, радио,  радиолокацын систем, C4ISR систем зэрэгтэй илүү төстэй. Шинэ, хүчтэй ангиллын технологийн хувьд хиймэл оюун нь цэргийн технологийн төлөв байдлыг өөрчлөх, эргэн харахад урьдчилан таамаглах аргагүй, маш тогтворгүй, стратегийн нөлөө үзүүлэх боломжтой. Хэдийгээр хиймэл оюунд тулгуурласан зэвсэг, систем нь дайны талбарт хүнээс илүү шийдвэр гаргах хараахан болоогүй ч, хиймэл оюун ашигласан цэрэг нь дайны талбарт, зөвхөн хүний шийдвэрээс хамааралтай цэргээс илүү үр ашигтай байх нь ойлгомжтой. Тухайлбал, алсын зайн мэдрэгч, нөхцөл байдлын ойлголт, тулааны талбайн маневр зэрэгт хиймэл оюуны технологиудыг ашигласнаар бусдаас илүү, давуу болно.

Стратегийн түвшний шийдвэр гаргах үед хиймэл оюунд суурилсан удирдлага-хяналтын систем нь хүнээс хамааралтай...

шийдвэр гаргалтын  ихэнхи алдааг зассан байна. АНУ-ын Тагнуулын нийгэмлэг жишээлбэл, “хүний хүчин зүйлийн дарамт”-ыг бууруулах, цэргийн тагнуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх, цэрэг дайны шийдвэр гаргалтыг сайжруулах, ҮАБ-ын шинэ аюул занал, шинэ халдлагын чиглэлээр олон нийтэд нээлттэй судалгааны ажлууд хийхээр хөөцөлдөж байна.

Хиймэл оюунд суурилсан технологийн аюулгүй байдлын шинэ заналхийллийг үндсэнд нь 3 төрөл болгон авч үздэг. Үүнд:

  1. Тоон аюулгүй байдал (жад-фишинг, яриа синтез, дүр эсгэх, автомат хакердах, мэдээллийг хордуулах г.м)
  2. Биет аюулгүй байдал (дайралтын үеийн микро дрон г.м)
  3. Улс төрийн аюулгүй байдал (тандалт – ажиглалт, хууран мэхлэлт, албадлага г.м)

РОБОТ ба бөөн технологи (swarming technology[1])

Өөрийгөө удирддаг зэвсэг, робот нь дарь, цөмийн зэвсгийн адил үнэлэгдэж “дайны гурав дахь хувьсгал” эсвэл “аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал” хэмээн нэрлэгдэж байна.

Зарим судлаачдын баталж буйгаар хиймэл оюуныг хэрэгжүүлж эхлэх эргэлтийн цэг дээр иржээ. Тэдний нотолж буйгаар  хууль эрх зүйн болон ёс зүйн хувьд боломжтой эсэхийг үл харгалзан бие даасан, зэвсэглэсэн, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл (autonomous armed-unmanned aerial vehicles)-ийг хэдхэн жилийн дараа байлдааны талбарт харах болох нь. Энэ нь өөрийгөө удирддаг энэхүү системийн өвөрмөц шинж чанарууд батлан хамгаалах, аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулагчдыг өнөөгийн арга барилаа дахин нягтлахыг удахгүй шаардаж эхэлнэ гэсэн үг.

АНУ-ын Үндэсний Тагнуулын газрын захирал Даниел Коутс энэ чиг хандлагын стратегийн чадавхийг онцолж хэлэхдээ, хиймэл оюуны дэвшил нь "дайснууд, ялангуяа Хятад, Оросын хувьд шинэ цэргийн хүчин чадлыг бий болгоно" гэж мэдэгдэв. Эдгээр өөрийгөө удирддаг системүүд нь онолын хувьд харааны мэдрэмж, хэл яриа, нүүр царайг таних зэрэг олон төрлийн (агаар, газар, далайн) үйл ажиллагааг гүйцэтгэх шийдвэр гаргах хэрэгслийг багтаасан, хүний оролцоо, хяналтаас хараат бус хиймэл оюуны технологийг агуулдаг. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар хүний оролцоогүйгээр байг сонгоод устгаж чадах хэдхэн зэвсгийн систем л байна.

Тухайлбал, Хүлээж халдлага үйлдэгч зэвсэг (LAM[2]) нь дайсны радарын систем, хөлөг онгоц, танк гэх мэт байг байж болох газар нь хүлээж байгаад урьдчилан программчилсан шалгуур үзүүлэлтүүд дээр үндэслэн, мэдрэгч нь дайсны агаараас хамгаалах радарыг олж илрүүлмэгц байгаа устгадаг. LAM нь ирж буй сумыг хүн оператороос илүү хурдан буудахын тулд хиймэл оюуны технологийг ашигладаг бөгөөд илүү урт хугацаанд нисэх боломжтой байдаг.

Израилийн Harop (Harpy II ч гэж нэрлэдэг) радарын эсрэг LAM систем нь 6 цагийн турш нисэх чадвартай, хүний удирдлагагүйгээр шумбаж бөмбөг хаях боломжтой, тулалдааны талбарт хүний амь эрсдэлд оруулдаггүй цор ганц систем болоод байна. Мөн Хятад, Энэтхэг, Герман, Өмнөд Солонгос, Орос, Англи зэрэг улс орнууд бүтэн өөрийгөө удирддаг зэвсгийн системийг хэрэглэхэд бэлэн болоод байна. Тухайлбал ОХУ Уран-9, Вехар зэрэг алсаас удирддаг танкийг нэвтрүүлсэн бол, БНХАУ хиймэл дагуулаар дамжуулан дроноос удирддаг пуужинг 2016 онд анх удаа туршсан байна.

Тагнуулын чиглэлээр болон цэргийн цохилт өгөх зэрэг төрөл бүрийн даалгаварт илүү ухаалаг, хиймэл оюунаар өргөжүүлсэн, хүний оролцоогүй зэвсгийн системүүд ойрын жилүүдэд батлан хамгаалахын салбарт нэвтэрч эхлэх нь тодорхой болоод байна. Том оврын хүний удирдлагагүй усан доогуурх тээврийн хэрэгсэл (UUV-Unmanned Underwater Vehicle) нь хямд өртөгтэй пуужингийн платформ болох боломжтой болно. Ухаалаг, Хиймэл оюунаар өргөжүүлсэн, хүний оролцоогүй зэвсгийн системийг ашиглаж болох тодорхой ажиллагааг тоочвол: мина цэвэрлэгээ ба минажүүлэх ажиллагаа; далай доорхи шумбагч онгоцны эсрэг мэдрэгчийн сүлжээнээс мэдээлэл цуглуулах, тараах; дуу авианы идэвхтэй локатор; тагнуул, тандалт, эрэн сурвалжлах; цахим дайн; пуужинг шумбагч онгоцонд эргүүлэн байршуулах; терроризм, хил хамгаалалт гэх мэт байлдааны бус ажиллагаа; хэт холд чиглэсэн пуужинг удирдлагаар дэмжих гэх мэт.

Нарийн төвөгтэй мэдрэлийн сүлжээнд холбогдсон, Хятадын агаарын болон далайн дронууд, жишээлбэл, Өмнөд Хятадын тэнгисийг бүхэлд нь хянаж байгаа нь АНУ-ын ирээдүйн тэнгисийн навигацын үйл ажиллагаанд саад учруулж болзошгүй юм. 2018 оны эхээр Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг дайны болон энхийн цагийн үед хянахад зориулан нисгэгчгүй нисэх онгоцны дэлхийн хамгийн том туршилтын полигоныг барьж эхлэв.

Хиймэл оюуны технологи нь онолын хувьд өөрийгөө удирддаг нисгэгчгүй нисэх төхөөрөмжид ганцаарчилсан нисгэгчтэй онгоцтой харьцуулбал хамаагүй илүү олон төрлийн даалгаврыг биелүүлэх боломж олгодог. Тухайлбал, тулалдаж буй агаарын орон зайд амьдрах чадвараар илүү байхаас гадна эдгээр дэвшилтэд технологийг хэрэглэж байгаа улс орнуудад хэрэглээгүйгээсээ давуу байдал олгох болно. Үүний үр дүнд нь дайснуудын хямд өртөгтэй, түрэмгий, бие даасан довтолгооноос зөвхөн ижилхэн хурд, бие даасан байдалтай, ухаалаг системүүд л хамгаалж чадна.

Цахим дайнд хиймэл оюуны технологийг ашиглан цэргийн GPS эсвэл харилцаа холбооны хиймэл дагуулын дохионд дайснууд хөндлөнгөөс оролцохоос сэргийлж чадна. Жишээлбэл, жижиг, хөдөлгөөнт цахилгаан соронзон долгион сарниулагчийг дайсны довтолгооны мэдрэгч, харилцаа холбоонд нөлөөлөхөд ашиглаж болох бөгөөд энэ нь кибер халдлагатай хамтарч дайсны хамгаалалтыг төөрөлдүүлж, даван туулахад ашиглагддаг. Оросын арми Сири болон Зүүн Украины  байлдааны бүсэд GPS-ээр удирддаг нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийн ажиллагааг тасалдуулах ажиллагаагаа баттай байлгахын тулд долгион сарниулагчдыг байрлуулсан гэж мэдэгдэж байсан.

Эцэст нь хэлэхэд дэлхийн томоохон гүрнүүд аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын дэвшилтэт технологиудыг цэрэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хэрэглээд эхэлсэн төдийгүй энэ чиглэлд давуу байдал олж авах өрсөлдөөнд хэдийн оржээ. Ирээдүйн дайн цэрэггүй болох нь тодорхой. 

 Өвч зэвсэглэсэн, өөрийгөө бүрэн удирдаж, бусадтайгаа холбогдсон, жолоочгүй дрон, танк, нисэх онгоц, усан онгоцны тулаан болно. Хэдийн үйлдвэрлэгдсэн зэвсгийг өөрийгөө удирддаг, бусадтай холбогддог болгоход нүсэр дэд бүтэц бүхий том үйлдвэр шаардлагагүй.  Манай улсын хувьд ойрын ирээдүйд байлдааны усан онгоц, нисэх онгоц, танк үйлдвэрлэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ бидэнд цэрэг, батлан хамгаалахын үйлдвэрлэлийн салбарт амжилт олох боломжийг өнөөгийн технологийн хувьсгал олгож байгааг алдаж боломгүй. Учир нь аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын технологиуд улс гүрнүүдийг, аж ахуйн нэгжүүдийг нэг гараанаас эхлэх боломжийг олгож байна. Монголын нэр бүхий компани блокчэйн технологиор дэлхийд тэргүүлэх байр суурьтай, амжилттай ажиллаж байна. Энэ боломжийг алдахгүйн тулд бид дараах ажлуудыг хийх шаардлагатай байна. Үүнд:

  • Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн болон бусад технологийн сургуулиуд, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх;
  • Бидэнд байгаа дэлхийн хэмжээний мэдээллийн технологийн инженерүүдийг дээрх төслүүдэд татан оролцуулах;
  • Төрөөс дээрх чиглэлийн судалгаа, эрдэм шинжилгээний төсвийг нэмэгдүүлэх зэрэг болно.

[1] Swarming technology –хэд хэдэн өөрийгөө удирддаг системийг хооронд нь холбож байлдааны ажиллагаанд нэгдсэн зорилгын төлөө уялдуулан зохицуулдаг технологийн дэвшлийг хэлнэ.

[2] Loitering attack munitions – Бай байрлах хэсэгт хэд хэдэн өөрийгөө удирдах зэвсэг илгээж хүлээж байгаад байг олмогц халдлага үйлдэж устгадаг зэвсгийн систем. Амиа хорлогч дрон, камикадзе дрон ч гэж нэрлэдэг.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Төв талбайд үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ.

Иймд энэ жилийн тус хүндэтгэлийн өдөр буюу ирэх арваннэгдүгээр сарын 16-нд Сүхбаатарын талбайд нэгэн гайхамшигтай үйл ажиллагааны нээлт болох гэж байгаа нь “Монгол Бахархал" нэртэй үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа юм.

Үүнийг "Монгол бахархал” сангаас Монгол Улсад анх удаа санаачлан бий болгох гэж байна.

Үзэсгэлэнд зөөлөн оёдол, мод, модон эдлэл, баримал, арьс шир, нэхий, суран эдлэл, гэрэл болон уран зураг, сийлбэр, бэлэг дурсгал, хүнс, үл хөдлөх үйлдвэрлэл, үнэт эдлэл, уран дархны бүтээл дэлгэгдэж, дөрвөн өдөр үргэлжлэх аж.

Мөн тус үзэсгэлэн худалдаанд оролцох хувь хүн, албан байгууллагын бүртгэл өнөөдрөөс эхэлсэн бөгөөд “Улаанбаатар” зочид буудлын замын эсрэг талын “UBH center”-ийн 620 тоот өрөө болон 9693-8800 гэсэн дугаараас лавлах боломжтой юм байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Огноо:

,

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Дархадын хотгороор 1-6 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын талын нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 3-8 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 5-7 хэм дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 04-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1, 2-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 31-нээс ихэнх нутгаар, 1, 2-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна. 3-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 30. Сугар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 14. Баасан гараг. Дэлгэрүүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр.

Өдрийн наран 7 цаг 34 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ14 цаг 45 минут

Хамгийн хямд үнээр өөрийнхөө ур чадварыг олон улсад үнэлүүлэх боломж...

Чөлөөт цаг23 цаг 26 минут

Төв талбайд үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн нээ...

Урлаг спорт23 цаг 29 минут

Дуучин Б.Алтанжаргалын “Тэнгэрийн салхи” тоглолт болно

Чөлөөт цаг23 цаг 36 минут

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Урлаг спорт23 цаг 42 минут

Нийслэлийн 381 жилийн ойн Хүндэтгэлийн концерт боллоо

Урлаг спорт23 цаг 45 минут

Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн цолтой 2...

Шударга мэдээ23 цаг 53 минут

"Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тодорхойлж хэрэгж...

Улстөр нийгэм1 өдөр.өмнө

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тух...

Улстөр нийгэм1 өдөр.өмнө

Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэ...

Улстөр нийгэм1 өдөр.өмнө

УИХ-ын дэд хороо, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Санал болгох